Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэвсайхан: Бага багаар цолоо ахиулаад явна даа, нэг л мэдэхэд...

2014-7-23
0
ЖИРГЭХ

602084_338298049625680_633240229_n        Ховд аймгийн Чандмань сумын харьяат ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх улсын харцага Б.Пүрэвсайхантай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

-Монгол Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе?

-За баярлалаа. Энэ жилийн наадам маань сайхан болж, начин, харцага, гарьд, арслан гээд олон цолтон төрлөө. Миний хувьд Монгол Улсын харцага хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай байгаа. Хоёр жилийн өмнө улсын цолтны эгнээнд багтаж байсан бол энэ удаа цолоо ахиуллаа. Цаашид улам сайн барилдана даа.

-Харцага цолтойгоо барилдах анхны барилдаан юу байх бол?

-Хэдхэн хоногийн дараа төрөлх аймагт маань Галданбошигтын мэндэлсний 370 жилийн ойн даншиг наадам болно. Тэнд очиж барилдахаар явах гэж байна.

-Хэр догдолж байна вэ?

-Мэдээж цолоо дуудуулах бяцхан хүсэл байна. Начин болсныхоо дараа Сүхбаатар аймгийн наадамд анх зодоглож начин цолоо дуудуулахад сэтгэл их хөдөлсөн шүү. Түүний нэгэн адил нутагтаа очиж барилдаад цолоо дуудуулбал сайхан байх болов уу. Гэхдээ ямар бөхчүүд манай нутгийн Даншиг наадамд очиж барилдахаас л шалтгаална даа.

-Энэ жил наадмын бэлтгэлээхаана базаасан бэ. Бэлтгэл ямархуу болов?


-Би энэ жил “Сүүж” уулын амралтад бэлтгэлд гарсан. Тэнд манай Ховдынхноос гадна нэлээд хэдэн аймгийн гал гарсан. Ер нь жилийн жилд л бөхчүүд бужигнаж байдаг сайхан газар шүү дээ.

-Та “Сүүж”-д нэлээд хэдэн жил бэлтгэлд гарлаа шүү. Танд их ээлтэй бололтой?


-Тэр ч тийм шүү. Анх 2008 онд тэнд бэлтгэлдээ гарч байсан. Ер нь “Сүүж”-д гарах болгондоо цолоо ахиулдаг учраас би өөр газар бэлтгэл хийх дургүй. Тэр сайхан хангай дэлхий надад үр өгөөж, ивээлээ хайрлаж байгаад их бэлгэшээдэг юм.

-Төрийн наадамд дөрөв дэхээ барилдаж байгаа бил үү?

-Тийм ээ. Анх удаа улсын наадамд барилдахад хоёр давсан. Түүний дараа 2012 онд начин цол хүртсэн. Өнгөрсөн жил бас муугүй амжилт үзүүллээ. Харин энэ удаа харцага цолтой болж байна. Бага багаар амжилтаа ахиулж л байна.

-Энэ жилийн наадамд цолоо ахиулна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Итгэлтэй байсан. Ерөнхийдөө бүтэн жилийн бэлтгэлтэй байсан учраас дээгүүр барилдах зорилготой байлаа. Харин ч харцага цолонд хүрээд зогссон. Боломж байсан ч амжилтаа ахиулж чадсангүй. Гэхдээ шунаад яах вэ. Бага багаар цолоо ахиулсаар нэг л мэдэхэд аварга болчих байх /инээв/.

-Заалны барилдаанд тогтмол барилддаг шүү дээ. Энэ нь наадмын амжилтад нөлөөлнө биз?


-Тэгэлгүй яах вэ. Зааланд барилдана гэдэг чинь өдөр тутмын бэлтгэлийн нэг хэлбэр шүү дээ. Нэг, хоёр, гурав хэд ч давсан бай тэр нь бөхчүүдийн бэлтгэл болдог. Тийм учраас болж өгвөл заалны барилдаанд тогтмол барилдахыг эрмэлздэг. Ядаж л мэхний хувилбартай болно. Туршлага сууна шүү дээ. Дээрээс нь хэнтэй яаж барилдахаа судлах гээд олон давуу тал бий.
602084_338298049625680_633240229_n
-Наадмын урьд шөнө нойр хэр их сэрвэлзэж байх юм бэ?

-Наадмын урьд шөнө зүгээр л сайхан унтчихсан. Харин 11-ний шөнө нойр хүрч өгөхгүй, нэлээд хөрвөөсөн шүү. Маргааш хурдан болоосой, хэнтэй таарах бол, яаж барилдах бол гээд л...

-Начин цолоо батлахад юу бодогдож байв?

-Цолоо батална гэдэг чинь нэг даваа давж байгаа юм. Тэгээд эхний том даваагаа авлаа. Одоо ахиулахын төлөө үзнэ дээ гэж бодсон.

-Гэтэл улсын арслан Д.Азжаргалын аманд очсон доо?

-Тийм. Эхэндээ элдвийн л юм бодсон. Сүүлдээ манайхан намайг “Зүгээр барилд. Унавал тэр л биз" гэсэн. Яах вэ, эхний ээлжид цолоо баталсан болохоор тэгсэн юм байлгүй. Тэгээд л юу ч бодолгүй барилдаж давсан. Харцага боллоо гэж бодоход сайхан байсан ч би тэгтлээ их баярлаагүй. Яагаад гэвэл миний өмнө зааны даваа хүлээж байлаа. Ах нарынхаа цолонд хүрэхийг туйлын ихээр хүссэн ч чадаагүй. Яах гэх вэ ирэх жилийн наадмаар л зүтгэнэ дээ. Долоогийн даваанд унасны дараа л сая нэг юм тайвширч цолоо ахиулсандаа баярласан шүү.

-Таны анхны багшийг улсын начин Адъяахүү гэдэг юм билээ. Багшийнхаа барилдаанаас хэр суралцаж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Мамайг юу мэдэхгүй хүүхэд байхад л бөхийн “А” үсгийг заасан шүү дээ. Манай багш чинь хөлд орно, ер нь уран барилдаантай бөх шүү дээ. Багшийнхаа барилдаанаас тодорхой хэмжээгээр суралцаад, өөртөө шингээгээд л явж байгаа гэж боддог. Багш маань бидэнд жудагтай байхыг л их захидаг юм.

-Нутагтаа очиж амжаагүй байна уу?

-Тийм ээ, гэхдээ өнөө, маргаашгүй явна. Манай аймагт энэ сарын 25-нд даншигтай. Тэнд барилдаад, дараа нь үргэлжлүүлээд нутаг усныхантайгаа уулзана. Хэд хоног амарч байгаад эргэж ирээд бэлтгэлээ хийнэ дээ

-Улсын начин Р.Пүрэвдагва, Ш.Жаргалсайхан, харцага Н.Батсуурь, тэгээд та. Цолоо ахиулах магадлалтай олон сайхан залуучууд байна. Тэднээс хоёр нь түрүү, үзүүр булаалдлаа. Юу бодож байв?


-Мэдээж улсын наадамд барилдаж байгаа бөхчүүдийн цаад зорилго нь түрүүлэх шүү дээ. Бүгд л нэг зорилготой байсан байх. Тэгээд тухайн өдөр хэн азтай, одтой, бас сүйхээтэй байж чадсан нь түрүүлдэг. Тэр жамаар улсын харцага Н.Батсуурь одтой сайхан барилдлаа. Барилдаан бүрээрээ үзэгчдийг шуугиулсан. Сайн барилдсан учраас түрүүллээ. Ш.Жаргалсайхан начны хувьд гэвэл энэ цаг үеийн хамаг л том цолтой бөхийг өвдөг шороодуулж гарьд цолонд хүрсэн. Нэгэн үеийн залуучуудаараа бахархаж байна. Р.Пүрэвдагва маань энэ жил чадаагүй ч дараа дараагийн наадамд цолоо ахиулна гэдэгт итгэлтэй явдаг. Уран барилдаантай начин шүү дээ. Гэхдээ би Н.Батсуурь, Ш.Жаргалсайхан нарыг түрүү, үзүүр булаалдана гэж огт бодоогүй. Зөвхөн би ч биш. Олон хүний таавар будилсан байх.

-Хоёр дархан аваргатай наадам байлаа. Ялангуяа А.Сүхбат аваргын тухай хүн бүр ярьж байна. Таны хувьд?


-Мэдээж энэ жилийн наадам ярих сонин ихтэй байлаа. Миний барилдааныг нь харж, шүтэж, даган дууриадаг байсан аварга маань дархан аварга цолтой төрийн наадамд зодоглов. Гоё л санагдсан. Ер нь их л онцлогтой наадамд байсан даа.

-Их хурц, дайчин барилдаантай бөхчүүдийн нэг бол та. Дайчин барилдаанаас болж алдах үе хэр их гардаг вэ?

-Байлгүй яах вэ. Тэр байдлаасаа болж олон ч удаа унасан даа. Харин сүүлийн үед жаахан тогтож барилддаг болоод байгаа шүү.

-Таны барилдааныг харахад шуудганд хүрвэл түрж хөөгөөд л давж байгаа харагддаг?

-Би ч ерөнхийдөө шуудагны барилдаантай л даа. Нуруу намтай болохоор өөрийнхөө давуу талыг ашиглаж, гартаа л найдаж барилддаг хүн. Барилдааныхаа арга барил, давуу тал, дутуу зүйл гээд бүгдийг нь Ц.Адъяахүү багшаараа заалгаад, хэлж зөвлөсниих нь дагуу барилдаад явж байгаа.

-Шуудагдаж барилддаг бөхчүүдийг гартаа бяртайн шинж гэх нь бий?

-Тэгж ярьдаг юм билээ. Шуудагны барилдаан бол гарын давуу тал байх. Нөгөө талаар эцсийн л арга юм даа. Гартаа хэчнээн бяртай байлаа гээд сэнжигнээс юм уу, сэрвүүгээс унаад байвал шуудганд найдах хэрэггүй л гэсэн үг.
602084_338298049625680_633240229_n
-Барилдаан огт таардаггүй бөх бий юү?

-Би өөрөө баруун талтай. Тэгэхээр зүүн талтай хүнтэй барилдахад их эвгүй байдаг юм. Бусдаар бол гайгүй ээ.

-“Аварга” дээд сургуулийг төгссөн байх аа. Танай ангиас ямар бөхчүүд барилдаж байгаа вэ?

-Баян-Өлгийн Еркебулан арслан байна. Цол аваагүй ч барилддаг залуучууд нэлээд бий.

-Барилдаан бүр дээр бөхчүүд, үзэгчид хөлийн цэц, засуулуудын талаар гомдол гаргадаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Үзэгчид бол хэзээд мэргэн шүүгч байдаг. Ер нь хөлийн цэц, засуулууд шийдвэр гаргах тал дээр жаахан анхаармаар санагддаг. Засуул болон хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж даваагаа алдах тохиолдол бөхчүүдэд нэлээд их бий. Даваандаа гол нь биш. Хамгийн гол нь хүний хөдөлмөр ямар ч үнэ цэнгүй болж байгаа юм.

-Ингэхэд харцага багадаа ямаршуухан хүүхэд байсан бол?

-Би багадаа хичээлдээ сайн, даруухан талдаа л хүү байсан. Манай ангийн багш Пүрэвдамба гэж хүн байсан. Тэр багш маань бөхийн секц хичээллүүлдэг. Тэр секцэнд нь явдаг байлаа. Гэхдээ заавал бөх болно гэж бодож байгаагүй. Дунд сургуулиа төгсөөд Ховдын их сургуульд орох гэж байтал Ч.Батзориг ах очоод “Бөх болгоно” гээд хот руу аваад ирсэн. Тэгээд л бөхийн зам руу орсон доо. Би бас Чандмань нутгаараа их бахархаж явдаг. Тэр сайхан нутгийн агаараар нь амьсгалж, уснаас нь ууж өссөндөө баярлаж, бахархахгүй байхын аргагүй юм.

-Ер нь л дуу цөөтэй юм шиг санагддаг. Санал нэг байна уу?

-Эхэндээ бол яалт ч үгүй дуу цөөтэй байсан нь үнэн. Одоо харин харьцангуй гайгүй болсон шүү дээ. Ярих юмаа ярина. Шаардлагагүй үед бол чимээгүй л байсан нь дээр.

-Үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэдэг үү?


-Үгүй ээ. Зөвхөн үндсээр л дагнадаг. Их спортоор хичээллэх гэж үзсэн ч болохгүй юм билээ.

-Өөрийнхөө зорилгыг тодорхойлбол?

-Үндэсний бөхийн өндөр дээд цолонд хүрч нутаг усныхаа ард түмэн, ахан дүүс, аав, ээжийгээ баярлуулахыг хүсдэг. Аварга цолтой бөх болохын тулд бүхий л чадлаа дайчлан хичээх болно.

Эх сурвалж: Үндэсний шуудан
0
ЖИРГЭХ
Санал болгох
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.193.16)
    лаа" гэж худлаа улин хуцацгаана Та нарт Д.Сэрээтэр гуайн хөгшин залуу хамаагүй та муусайн тэнэгүүд өөрсдөө ч өтлөнө бүр үхэцгээнэ цаг хугацааны л асууд*****
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • amjilt husey (103.26.193.19)
    Hartsagadaa amjilt husey. Ard tumniihee itgeliig daaj judagtai baihad avraga tsol oirhon doo. erhemee avraga haruulaad baigaa...
    2014 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    6 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    1 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    2 цаг 0 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 21 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    2 цаг 25 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    2 цаг 33 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    3 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    3 цаг 40 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    3 цаг 44 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    3 цаг 47 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    4 цаг 15 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    4 цаг 24 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    4 цаг 56 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    5 цаг 9 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    15 цаг 29 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    18 цаг 57 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    20 цаг 18 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Байнгын хороод хуралдана
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК