Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Даваажаргал: Одоо Тайхо аваргын рекордыг эвдэх тухай ярих цаг биш

2014-7-30
0
ЖИРГЭХ
  Мэргэжлийн сүмогийн 30 дахь түрүүгээ авсан их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр 19.15 цагт эх орондоо ирсэн юм. Түүнийг “Чингис хаан” нисэх буудалд буухад нь угтан авч ярилцсан юм.
 745e8d239310a797566453747a4a7e0fbig    Мэргэжлийн сүмогийн 30 дахь түрүүгээ авсан их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр 19.15 цагт эх орондоо ирсэн юм. Түүнийг “Чингис хаан” нисэх буудалд буухад нь угтан авч ярилцсан юм.

 -Юуны өмнө мэргэжлийн сумогийн 30 дахь түрүүгээ хүртсэн их аварга эх орондоо ирсэн сэтгэгдлээ уншигчидтай хуваалцана уу?

-Мэдээж сэтгэл өндөр байна. Башёгийн дараа сүмочид тогтсон бэлтгэл сургуулилт, зарим хотод очиж барилдах ёстой байдаг болохоор эх орондоо жилд хоёр, гуравхан удаа л ирэх юм. Цаг зав гарвал аль болох нутгаа зорихыг боддог. Зуны дэлгэр цагаар, бас 30 дахь түрүүгээ аваад ирсэндээ хязгааргүй их баяртай байна. Би Нагоя башёд сэтгэл зүйн тал дээр тун бэрх замыг туулж байж 30 дахь удаагаа цом өргөлөө. Тэмцээний эцсийн өдрийг хүртэл башёгийн түрүү бөх хэн болох нь эргэлзээтэй байсан. Энэ хэрээр сэтгэл санаагаа өдөр бүр хурцалж барилдаан болгондоо хий гаргачихгүй байхыг бодож, маш их мэрийсээр сүмогийн дээд амжилтад дахин нэг алхмаар дөхөж очлоо.

-Ёкозүна Тайхогийн гаргасан сүмогийн дээд амжилтыг эвдэхэд ердөө гурван түрүү авах л үлдлээ. Хичээгээрэй аварга аа?


-Баярлалаа. Би ёкозүна Тайхог их хүндэлдэг. Сүмогийн түүхэнд түүний авсан 32 түрүү хамгийн мундаг амжилт. Тайхо аварга амьд сэрүүн байхдаа надад үргэлж зөвлөгөө өгч, халамжилдаг байсан. Би сүмоч болмогцоо л тэр агуу бөх шиг болохыг мөрөөддөг байлаа. Одоо ёкозүна Тайхогийн рекорд амжилтыг эвдэх тухай ярих цаг биш ээ. Гэхдээ түүний 32 түрүүнд дөхөж очихыг зорьж байгаа.

-Нагоя башёгийн хамгийн хүнд өдрийг нэрлэхгүй юу?


-Надад Нагоя башёгийн уур амьсгал ер нь л хэцүү байсан. Аав минь намайг бага байхад “Монгол хүн хүйтэнд тэснэ үү гэхээс халуунд хэцүү дээ” хэмээн ярьдаг байсан. Олон жилийн өмнө хэлсэн боловч бас л учиртай үнэн үг байж дээ. Тэмцээний эхний хэдэн өдрийн барилдаан бага зэрэг хүндрэлтэй байсан. Гэхдээ тэр бүхнийг даван туулж ард нь гарлаа.

-Сүүлийн өдрийн барилдааны үр дүнгээс хамаарч түрүү бөх тодрох байсан. Ингэхэд та тэр шөнө нойр сайн авч чадсан уу. Таныг их догдолдог гэж сонссон юм байна?

-Яаж нойр хүрэх билээ. Миний араас нэхэж яваа хоёр бөх шүдээ хурцлах шахаж байхад шүү дээ. /инээв/

-Таныг хоёр унаад бай­хад сүмогийн зарим мэр­гэ­жилтнүүд “Нагоя башё одоо л сонирхолтойгоор эргэж байна” хэмээн ярьж байсан. Энэ талаар та өөрийн байр сууриа хэлнэ үү?

-Озеки цолонд зүтгэж яваа залуу хүчтэн Гоэйдод эхэлж унаад, дараа нь миний араас ойрхон нэхэж явсан озекид боломж гаргасан. Яг энэ үеэс сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд хавьгүй цэгцтэй болсон гэж ойлгож болно.

-Дороос гарч ирж буй залуу бөхчүүдийн давалгаа “аюул” тарьж мэдэхээр байна. Египетийн бөх манай хоёр аваргыг дараалан хаяж, тантай нэлээн удаан барилдсан шиг санагдана?

-Тэр Египетийн бөх манай идэр залуу хоёр аваргыг хашраалаа. Гэхдээ тэд бэлтгэл дээр олон таарах байлгүй дээ. Бас Монголын бөхчүүдээс сэкивакэ цолны болзол хангасан Г.Ган-Эрдэнэ, озеки цолны болзол хангасан Гоэйдо нар ирэх башёд сайн барилдах болов уу гэж харж сууна.

-Нагоя башё товлосон хугацаанаасаа хэд хоногоор хойшилсон уу?

-Энэ жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нагоя башё эхлэх хугацаатай давхцсан. Тиймээс Нагоя башёгийн эхлэх өдрийг долоо хоногоор хойшлуулсан. Тийм болохоор энэ зун хөлбөмбөг, үндэсний бөх, хурдан морины уралдааныг тухтай үзлээ дээ. Миний хувьд нутгийн хурц арслан Ч.Батчулуун улсын начин болж, мөн тод манлай уяач Д.Даваахүү ахын маань азарга түрүү магнай хүртсэнээр хийморь минь сэргэх шиг болсон.

-Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ээр та аль багийг дэмжсэн бэ?


-Аргентиныг түрүүлэх болов уу гэж харсан. Месси бол сайн тамирчин, хөдөлмөрч, нийгэмдээ ч өөрийн нэр нөлөөгөөр сайн үйлсийг бүтээдэг болохоор хэзээ нэгэн цагт дэлхийн аваргын бурхан тэнгэр ивээх байлгүй дээ. /инээв/

-Энэ жилийн наадмын түрүү бөх улсын арслан Н.Батсуурь та хоёр багын найз гэв үү?


-Тийм ээ. Харин та яаж мэдэв. /Инээв/

-Наадмын дараа отгон арслантай ярилцах завшаан тохиосон юм?


-Би аавыгаа дагаад “Сонгино”-ын амралтад наадмын бэлтгэлд хамт гардаг байсан. Тэр нэг зун Батсуурь аавыгаа дагаад наадмын бэлтгэлд гарсан юм. Тэнд арслан бид хоёроос өөр хүүхэд бараг байхгүй. Бөхчүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаж ийш тийш хөтөлцөөд гүйдэг л байсан даа. Тэгээд олон жилийн дараа Батсуурьтайгаа Японд уулзаж билээ. Найз минь Японд хэлний сургуульд ороод, манай дэвжээнд хааяа ирж бэлтгэл хийдэг байсан. Надаас “Даваа ахаа танай дэвжээнд бэлтгэл хийж хөлсөө гаргаж баймаар байна” гэдэг байсан. Тэгж байгаад Батсуурь Монгол руу явахдаа “Даваа ахаа намайг харж байгаарай. Би Монголд очоод сайн бөх болно” гэж дөрвөн жилийн өмнө надад ам гарч байлаа шүү дээ. Тэгж байгаад хэлсэндээ хүрч төрийн наадмын түрүү бөх болсонд давхар давхар баяр хүргэе. Ер нь Батсуурь хөдөлмөрч сайхан барилддаг, сайн бөх.

-Гойэдо озеки болчихлоо. Ирэх сарын башёг хэрхэн төсөөлж байна вэ?


-Шинэ озеки төрнө гэдэг бол сүмогийн ертөнцөд өөр өнгө төрх, энэ спортын нэр хүндийг өндөрт хүргэх хариуцлагыг хуваалцах хүн нэгээр гарч ирлээ гэж үзэж байна. Миний хувьд хүчтэй өрсөлдөгч нэмэгдэж байгаад баяртай байна. Гойэдод ирэх башёд сайн барилдаарай, хичээгээрэй гэж хэлэхийг хүсч байна.

-Та Монголд хэд хоноод буцах вэ?

-Би ес хоногийн чөлөө авсан. Надтай манай дэвжээний дэмжигчид, биз­нес эрхэлдэг хэд хэ­дэн хүн хамт ирсэн. Тэ­дэнд монгол орноо та­нилцуулж, хоёр улсын хоо­ронд найрсаг харилцааг улам бэхжүүлэхээр зорьж байгаа.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.193.10)
    Агуу сайхан бөх шүү, эрүүл энх байж амжилтаа ахиулахыг хүсэн ерөөе.
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    7 цаг 39 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    11 цаг 8 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    12 цаг 28 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    12 цаг 29 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    12 цаг 59 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    13 цаг 1 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 6 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    13 цаг 10 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    13 цаг 11 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    13 цаг 55 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    14 цаг 29 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    14 цаг 53 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    15 цаг 6 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 21 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    15 цаг 24 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    16 цаг 6 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    16 цаг 14 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    16 цаг 19 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    17 цаг 9 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    17 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК