Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: “Нүүрс” хөтөлбөрөөс 14 тэрбум төгрөгийн ашиг олсон байх магадлалтай

2014-8-04
0
ЖИРГЭХ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.
inmoipmnpio    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай  ярилцлаа.

-Найр наадам гээд ажил төрөл хийж байгаа улс төрчид ховор байх шиг байна. Танай намын хувьд энэ зун амрахгүй, ажлаа хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс яг ямар ажил хийж гүйцэтгэв гээд л шинэ мэдээлэл байна уу?
-Хүмүүс амарч байгаа энэ найр наадмын цагаар бид бүхэн ажиллаж байгаа. Наймдугаар сарын 18-нд “Эзэн 100” буюу 100 хоног эдийн засгийн эрчимжүүлэх хөтөлбөр дуусна. Тэгэхээр наймдугаар сарын 20-нд МАН “Эзэн 100” хөтөлбөрийг албан ёсоор дүгнэнэ. Шинэчлэлийн гэх засгийн газар  2 жилийн өмнө байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж, төрийн тамга тэмдэгийг хүлээж авахад Монгол Улсын эдийн засаг нийгмийн амьдрал ямар байсан, 100 хоног эхлэхэд ямар байв, 100 хоног дуусахад ямар болов гэдгийг дүгнэх юм. Тиймээс энэ хөтөлбөр дээр нэлээн сууж ажиллаж байна.

Мөн намын гишүүдийнхээ дунд уралдаан зарласан. Намрын чуулганаар хэлэлцэх чухал хуулиуд юу байна, нийгэмд тулгамдаж буй хуулийн төслүүд зэргээр оролцоно. Энэ хуулийн төслийн уралдаан удахгүй дүнгээ гаргах гэж байна.

-Ерөнхий сайд болоод Хууль зүйн сайдын гаргасан үйлдэлд ямар байр суурьтай байна?

- 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр Төваймгийн цагдан хорих байранд Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар хууль зөрчиж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзсан энэ үйл явдлын талаар бид байр сууриа албан ёсоор илэрхийлье гэж бодож байгаа.

АТГ-ын мөрдөн байцаагч комиссор Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгээд Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрөө яваад оччихсон. Очихдоо хууль зөрчиж очсон гэдгийг АТГ албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийг хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар, түүнийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд хүлээдэг. Тэр ч утгаараа  Монгол Улсад хууль хэрэгжүүлдэг биелүүлдэг хүн маань хуулиа хэрэгжүүлэхгүй, хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсоныг МАН онцолж байна.

Ерөнхий сайд, Хууль зүйн сайдтайгаа хууль зөрчин очсон энэ уулзалт бол хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Тухайлбал, Хууль зүйн сайдын 2013 оны 4 сарын 3-ний өдрийн А 75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 12,1 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Журам гаргасан Хууль зүйн сайд нь өөрийнхөө гаргасан журмын зөрчөөд очсон үйлдэл Монгол Улсад анх удаагаа тохиолдож байна.

Мөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг хэрэг буюу эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 245.2 дугаар заалтыг зөрчсөн. Энэ байдлаар Ерөнхий сайдаас албан ёсоор тайлбар авна гэдгийг АТГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэсэн зүйл заалттай. Үүнийг зөрчвөл 3 жил хүртэлх хорих хуультай. Ийм зүйлийг Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайдтайгаа хийчихсэн.

-Та нарын зүгээс яг юуг онцолмоор байна?
-МАН өнөөдөр УИХ-д цөөнх болсон. Цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа нам. Дэлхийн аль ч орон цөөнхий үүрэг гэдэг хууль бүс үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоох үүрэг хүлээдэг. Үүнийг нь хэлэх шүүмжлэх эрх байдаг. Тэр утгаараа энэ үйл ажиллагааг бид бүхэн буруутгаж байна. АТГ-ын мэдэгдсэнээр мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, УИХ-ын зөвлөхөөр ажиллаж байсан Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа нар нийлж компани байгуулж “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонныг нь 27 мянга 500 төгрөгөөр аваад 80000 төгрөгөөр борлуулсан гэж байгаа. Зөрүүг нь тооцохоор 52500 төгрөг болж байгаа. Нийтдээ 279000 мянган тонн нүүрс борлуулсан. Тонн тутмаас нь 52500 төгрөг ашиг болгосон гэхээр нийтдээ 14 тэрбум 647 сая 500 мянган төгрөгийг “Нүүрс” хөтөлбөрөөс олсон байх магадлалтай гэсэн тооцоо гарч байгаа.

Хэдийгээр ийм хэмжээний ашиг олох магадлалтай боловч ашиггүй ажилласан гэж Жижиг дунд үйлдвэрийн тусгай сангаас 1.5 тэрбум, 800 сая төгрөг зэргийг авсан.

-“Нүүрс” хөтөлбөрийн эргэн тойронд Ерөнхий сайдын хамаатан саднууд байсан гэх юм?

-Угтаа бол “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь маш том ашиг сонирхолтой байгаа. Хэрэгжүүлж байгаа компанид нь Ерөнхий сайдын төрсөн охин, ахлах зөвлөхийнх нь эхнэрийнх нь дүү нь явж байдаг ийм нөхцөл байдал нь өнөөдөр Монгол Улсад төрийн ажил гэр бүлийн шинжтэй болсоныг харуулж байна. Цаашлаад гэмт хэргийн шинжтэй үйлдэлрүү ч орчихжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан заалтыг зөрчиж байгаа. Мөн ҮХ-ийн 41.1 дүгээр зүйлд заасан “Ерөнхий сайд Засгийн газрын удирдаж төрийн хууль мэдүүлэх ажлыг УИХ-ын өмнө бүрэн хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21.2 дүгээр зүйл заалтыг алдагдагдуулсан байгаа. Дээр нь Эрүүгийн хуулийн 245.2 дугаар зүйл заалтыг зөрчсөн үйлдлүүдийг хийжээ.

Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа дагуулан хууль зөрчин, яаран сандран очсон энэ үйлдэл өөрийнхөө зөвлөхийг намын гишүүний зүгээс эргэж очсон үйлдэл биш юм байна. Энэ бол дээрх үйлдэгдсэн хэргээ хаацайлж, үгсэн тохирох зорилго гэж бид бүхэн дүгнэж байна.

Үндсэн хууль болон бусад хуулийг гардан хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайдын энэ үйлдэл Ардчилалын амин сүнс болсон хууль шүүхийн өмнө бүгд адил тэгш үүрэгтэй байна гэсэн зарчмыг уландаа гишгэж байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын дарга Н.Алтанхуягийн удирдсан шинэчлэлийн гэх тодотголтой энэ засгийн газрын үед Монгол Улсад ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй дураарай дургидаг байдал бий болж хуулийн засаглал устсан гэж албан ёсоор дүгнэж байна. Ардчилсан нийгмийн амин сүнс хууль дээдлэх зарчим байдаг. Цаашдаа Монгол Улсад ямар нэг хууль биелүүлэх тухай иргэдээсээ шаардах эрх Засгийн газарт байхгүй болсон. Хууль зүйн яаманд ч байхгүй болсон.

Төр нь өөрөө хуулиа зөрчсөн байж иргэдээсээ хууль биелүүлэх шаардах эрхгүй юм.

-УИХ-ын дарга З.Энхболдод хүргэж байгаа мэдэгдлийнхээ товч агуулгаас дурдахгүй юу?

-Төрийн хуулийг сахин биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой Ерөнхий сайд, Хууль сайд хоёрт УИХ-ын ээлжит бус чуулган зохион байгуулж хууль зөрчсөн энэ үйлдлүүд дээр нь улс төрийн хариуцлага тооцохыг УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Өнөөдөр бид бүхэнд хариуцлага байх ёстой. Хариуцлага зөвхөн жирийн ард иргэдэд үйлчилдэг эсвэл албан тушаалтнуудад үйлчилдэггүй байдлаар байх ёсгүй.

Хуулийн өмнө тэгш байх ёстой. Хариуцлага алдсан, хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Цаашдаа улс төрчдийн ёсзүйн асуудал их хурцаар тавигдана. Зөвхөн хуулийн хариуцлагаас гадна ёсзүйн асуудлыг энд хөндөхөөр өөр аргагүй. Бусад улс оронд иймэрхүү үйлдэл хийгдсэн нөхцөлд ёсзүйн хариуцлагаа хүлээж өөрсдөө огцордог жишигтэй. Үүнийг  заавал “бүдэрсэн дээр нь түлх” гэдэг зарчмаар ярьж байгаа юм биш.

-Ээлжит бус чуулган хэдийд хуралдах бол гэсэн иргэд их байна?
-Бид энэ асуудлыг УИХ-ын даргад тавьж байгаа. Хэзээ хуралдахыг нь УИХ-ын дарга зөвлөлөөрөө хуралдаж шийд гаргах байх.

Одоогийн байдлаар УИХ-ын дарга З.Энхболд амарч байгаа. Их хурлын даргын захирамж гарч түүнийг амарч байгаа учраас манай намын дарга УИХ-ын дэд даргын хувьд УИХ-ын даргыг орлож байгаа. МАН-ын дарга УИХ-ын даргыг амралтын хугацаанд нь буюу энэ сарын 5-нийг хүртэл орлоно. Тэгэхээр бид бүхэн УИХ-ын даргыг ажлын долоо хоногтоо багтаж дээрх мэдэгдэлийн хариуг өгөх байх гэж ойлгож байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/




0
ЖИРГЭХ
Санал болгох
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • Билэгт (202.179.0.238)
    Мөнбат гуай ийм наад захын тооцоог хийх ухаан байхгүй байгаамуу аль эсвэл бүх л ажлыг нурааж гацааж байгаад дараа нь өөрсдөө гарна гэж бодож байгаа өчүүхэн бодлоосоо болж байна уу
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Билэгт (202.179.0.238)
    Өчнөөн өндөр үнэтэй байсан нүүрсийг жижиглэн болон бөөнөөр гайгүй хямдхан л нийлүүлж байгаа ш тээ. Гэр хорооллынхонд хэрэгтэй л байгаа. Тэр нүүрс чинь уулаасаа тээврийн зардал нь гол байдаг ш тээ. Вагоноор авчирна, савлана, машинаар тараана, зарна гэхээр нэмэгдэж л таарна ш тээ.
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    unasan deer ni tulhene gej unen ug shuu
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    ystoi eserguunuudiin hiij chadddag gants uildel dee
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • boogii (202.126.91.71)
    Huue!Munhbataa chi vneheer tegj bodoj baigaa bol ene uwul bidend 27500#uur nvvrs awchirch uguurei!!!MANiinhan ta nart arai deer ENB oldsongvi bagaa yum uu?Ene balai banid ta nariig neg l huudnu shvv!!!!
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    IP хаяг чинь харагдаад байхад нэг газраас олуулаа бичихээ болиосоо энэ АН-ын малнууд
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Ардын намын гишүүн (103.26.193.19)
    Энэ Ж.Мөнхбат гэдэг мальчик ухаандаа Ю.Цэдэнбал , Д.Дамба , Ж.Батмөнх , буурал Г.Очирбат гуай , Б.Даш-Ёндон доктор , Н.Багабанди , С.Баяр , Н.Энхбаяр , Ө.Энхтүвшин нарын тухайн цаг үеүддээ хашиж байсан тэр том албыг хашиж байгаа юм уу даа янз нь ! Даан ч нэг зангараг буюу размах алга даа өөрт чинь ! Энэ янзаараа Ардын нам 2016 онд унана даа унана Харин Зөвлөхөө эргэсэн нь Ерөнхий сайд Н.Алтахуягийн цэвэр хүн чанарын асуудал ч байж болох талтай шүү дээ Ноёд оо !!!
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    1-10Н ХООРОНД НЭМЖ ХАСХААС ХЭТРЭХГҮЙ ТЭНЭГЭЭ ЧИ МЭДХҮҮ МАНАЙ ГЭРИЙН ГАДАА НҮҮРС ЯМАР ДАМЖЛАГА ДАМЖИЖ ИРДЭГИЙГ МУУХАН БИ ГАДРЛАХ ЮМДАА. МАН-Н БААС ЮМДАА.ДҮҮД ДАХИАД 10-Н ЖИЛ БАЙНА ДА БОЛООГҮЙ.ӨӨРИЙГӨӨ САЙН БОЛОВСРУУЛ,УНШ,СУР,МЭДЭР БИ ЖИРИЙН НЭГЭН ГАЛЧ
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    1-10Н ХООРОНД НЭМЖ ХАСХААС ХЭТРЭХГҮЙ ТЭНЭГЭЭ ЧИ МЭДХҮҮ МАНАЙ ГЭРИЙН ГАДАА НҮҮРС ЯМАР ДАМЖЛАГА ДАМЖИЖ ИРДЭГИЙГ МУУХАН БИ ГАДРЛАХ ЮМДАА. МАН-Н БААС ЮМДАА.ДҮҮД ДАХИАД 10-Н ЖИЛ БАЙНА ДА БОЛООГҮЙ.ӨӨРИЙГӨӨ САЙН БОЛОВСРУУЛ,УНШ,СУР,МЭДЭР БИ ЖИРИЙН НЭГЭН ГАЛЧ
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • ГАЛЧ (103.26.193.10)
    1-10Н ХООРОНД НЭМЖ ХАСХААС ХЭТРЭХГҮЙ ТЭНЭГЭЭ ЧИ МЭДХҮҮ МАНАЙ ГЭРИЙН ГАДАА НҮҮРС ЯМАР ДАМЖЛАГА ДАМЖИЖ ИРДЭГИЙГ МУУХАН БИ ГАДРЛАХ ЮМДАА. МАН-Н БААС ЮМДАА.ДҮҮД ДАХИАД 10-Н ЖИЛ БАЙНА ДА БОЛООГҮЙ.ӨӨРИЙГӨӨ САЙН БОЛОВСРУУЛ,УНШ,СУР,МЭДЭР БИ ЖИРИЙН НЭГЭН ГАЛЧ
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    ard tvmniig shald n buruuld bgaa ene bolowsrolgui heden malnuudad hariutslaga tootsoh n ZOW ZOW oorsdiigoo mongoliig ter chigeer n awchihsan gj bodood bgaan bhda goridsonii chin garz blgui
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.8)
    Энэ СОЛИОТ юу гэж балайрсан болдоо уншилгуй шууд серег коммент бичнэшдээ лол
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • zochin (103.26.193.25)
    AN zasag barij chadahgui gedeg ni todorhoi bolchloo doo. odoo uls oron ard tumnee bodmoor ym daa
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Ард иргэд (204.12.235.23)
    Ардын нам ардын засаг мандтугай
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • МАН-ийг дэмжиж байна (202.126.91.159)
    Ард иргэдийн сэтгэл угаасаа эргэчихсэн байгаа юунаас болж эрсийн гэвэл бид бүгдийг уландаа гишгэвэл Ард иргэд ч бас зүгээр хараад суухгүй
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Монголоос арил (54.88.148.149)
    энэ ардчилсан намыг өмөөрч байгаа юмууд өрөө авилгал авсан юмуу ***** ирлийз новшнууд л байгаа биз монголоос арилвал таарна
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.21.106.250)
    арай ч дэндүүлчихжээ. 7 тэрбум орчим гэвэл арай үнэмшилтэй.Ажлын хөлс,ачих булгах тээвэрийн зардалыг нь хасахаар 7 орчим тэрбум болох байх. Ашиггүй ажилсан гэж шаагаад улсаас нэмээд мөнгө аваад идчихсэн овоо муу шуналтай хогнууд шүү.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • МАН ураг***** (202.126.91.159)
    дэмжиж байна Яадын нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлүүд зөндөө л байна шдээ
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • irgen (202.170.65.137)
    14 terbumaa sanaj dee hu nuutsaa yarikh geed hulgaigaa yariv daaa kk
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    shan zaluu
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Казино Мөнхбат болъёо, чи бол Хүрэлсүхийн талын нохой шдээ. Чамайг бол хэзээ ч дэмжихгүй, намыг чинь бол дэмжиж байна.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.20)
    Avilgiin zagalmailsan etseg N.Enhbayariin nogoodhiig dolooh ini holgyi yavsan ene hodoonii ugshiltai mangar hyn chanariin huvid taaruuhan bololtoi syyldee Enhbayariigaa yaj jiilee,hogiin *****,jaahan sehsen asman bandi
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.252)
    Namiin gishuudiin dund huuli sanaachlah sotsiolist uraldaan zarlasan gene uu
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.176)
    Хөөрхий энэ хоосон толгой ёстой юуугаа ч мэдэхгүй дарга нарыг дагаад л цогиж яваа нэгэн шүү дээ. Тэгээд өөрийгөө нэг их том дарга болчихсон мэтээр зүүдлээд л... Ийм нөхдүүд улс төрд хайр зарлаад байхаар Монгол яаж хөгжих билээ дээ. Хэрэв энэ Мөнхбат гэгч арай дээр эрүүл саруулаар сэтгэдэгсэн бол дөрвөн мөртөө тэрлээд л түүнээсээ өөрөө кайф аваад л явж баймаар.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    Энэ мань Монхбат хогийн нохой. Тунгалаг тамир киноны Цамба шиг золиг доо. Vvний толгойд утга нь авцалдаагvй 4-н мор л байдаг байх. Энэ нохрийн ухаанаар нь явбал нам нь vхэж далд орон доо! Бас байр суурь нь тодорхойлогдоно . Намынхаа нэрийг балласан золиг.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Shydarga l baitsgamaar bn (85.218.60.11)
    Byryy bodood bgaa um bishuu.27500 aar abaad naashaa zuuh teebriin zardal,ajillyylsan hun huchnii zardal,yyt sabnii zardal gej baih estoi doo.Gargasan zardaliig ni zib tootsoj baij adhig ni garah bailgui .Uuniig Arvittir,hayanlt shalgaltiinhan bodson bailgui.Tootsogoo olon niited il bolgobol idsen yysan eseh ni ütodprhoi haragdana.Harin Erunhii saidiin aldaa bol tender zarlallgui oir zoirniihoo humuust tenderiigbshyxdbugsunuuruu byryytai bn.Erunhii said ene aldagaa huleej hariuytslaga uureh estoi bh
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • ttttt (202.179.20.222)
    hurelsuhin. 14terbumin heregiig. sergeej shalga naad munhbat chini holbootoi hereg huuchrahgui shuu
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    Энэ нэг зүрхний хийтэй, өвчигнөсөн, шүлэг бичдэг мэдрэлийн гажигтай юм МАН генсек болсон нь аз. Тэнэгтэж намын рейтинг байнга унагаадаг. Монголчуудад юм хийх гэж зүтгэдэг, авилгалаас аль болохоор ангижирсан танай МАН шиг төрөөс тэрбумтан төрж, авилгалд хүзүүгээ хүртэл живээгүй хүмүүсийг тогтвортой ажиллуулах сонирхолтой байна , танар л АН-ын хэдэн урвагчтай хамтарч засаг муулаад байгаа болохоос хэн ч чам шиг нохойноос унасан гавног яг тоож харагдаач. Та нарыг дивантайгаа жагсахад хүн ирэх үү.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    Ард түмэн шороо үмхээд байдаг нь сонин л байна. Муусайн залхуу манкурт боолууд л турж үхэж байгаа биз. Залхуу ажилгүй ***** цөөрөг. Сониноор нэг ажил байхад хийхгүй хог түүгээд архи уугаад хүүхддэдээ талх ааваачдаггүй юмнуудыг сталин ард түмэн гэж нэрлэсэн. Хөөе ард түмнүүдээ хувхай коммунистууд төр барьж байхад Монголд улаанбаатар хотод 10 хүрэхгүй хувийн машинтай хот тэр чигээр гэр хороололд живсэн хэдхэн байшинд байхад долигнож төрийн буянд сайхан амьдарч байна гэж солиордог байсныг чинь мэдэх юм байна. Гэтэл УБ хотод 800 мянган хувийн машин явж, жилд 20 мянган байр ашиглалтанд орж, орд харш зам харгуй дүүрч бүх аймаг хатуу хучилттай болж байхад амьдрал хэцүү байна гээд 1 тэрбум доллар урьдчилж аваар архидаж гудраад дуусаа биздээ. Та нарын тэр С.Баяр мөнгө амлаж, Сү.Батболд өр тавьж, өрийг чинь Алтанхуяг дарах гэж зовж яваа нь худлаа юу. Ёстой дургүй хүрчихлээ энэ контент бичсэн эрх мэдлээ алдсан, авилгалаа алдсан, бэлэн мөнгө аваад сурсан гуйранчууд байна
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • oyunaa (103.26.193.5)
    MAN surug huchniihee uurgee biyeluuleechee ene Altanhuyagiin ZG ogtsroh ni zuv arai denduu yamaa edgeer nuhdud huuliig ni medruuleh heregtei
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • эрх баригчдыг хамгаалж байгаа хүмүүст (103.26.193.20)
    Та нарын амьдрал болж байгаа бол болохгүй байгаа хүмүүс зөндөө байгаа гэдгийг санаарай өнөөдөр хоолгүй хонож талхны тал идээд унтаж байгаа зөндөө хүн байгаа гэдгийг нэг саначаарай.
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Үнэн (103.26.193.1)
    Үүнд нам нтр бол хамаагүй ард түмэн амаараа шороо үмхэж байгаа нь үнэн шдээ захын гэр хороололоор яваад нэг үзээсэй үнэхаар амьдрал гэдэг хэцүүдэж байгаа. Гэтэл дураараа аашилсан дарга нар нарт хууль үйлчлэхгүй байгаа нь үнэн шдээ
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • вэх (49.0.133.58)
    хэн нь ч ялгаагүй ээлжит ялтанууд
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Ж.Мөнхбатад (202.126.89.251)
    Баярласан хэрээ бахирав гэж танай намын хуучин дарга С.Баяр УИХ дээр хэлж байсан.Тэр үгийг чамд хэлмээр байна.Энэ засгийн газрыг огцруулж дотор нь дайтуулаад эртхэн УИх-ыг тарааж засгийн эрхэнд гарч сайд болох гэж яарч байна уу?Горьдсон чинь голондоо гозойдог чинь цавиндаа
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.13.78)
    mongold eronhiilgchiin zasaglal heregtei
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • xaxax (202.179.11.98)
    toogoo zow nemeechee busad zardalaar
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • м***** (103.26.193.5)
    Энэ малаас дор толгойтой эовш болиосой доо. Хүүний шүлэг хуулж БОЛОР ЦОМ авдаг шигээ бодож ТЭНЭГДЭХ нь ёстой бузар харагдаж байна. Гэхдээ Алтанхуяг тэнэгдэх ёстой НОВШ юм даа. ХАРАМСАЛТАЙ байна.
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • batbold (122.254.127.80)
    Ene MAH iin nohoin gulugnuudiig bugdiig ni buudaj alval taarna
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    Хууль хяналтын байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтооно биз дээ.Юунд талцаад л үзэлцээд байдаг юм бол доо.Ерөнхий сайд маань буурьгүй л байна даа. Ингэж олны амны зугаа болох шаардлага баймааргүйсэн дээ.Тооцоо сайн бодож байгаагаар нь энэ Салхи Дамбий Сөнхбат хүүг Сангийн схйдаар томилвол таарна. Ядаж тооцоог дор нь бодоод гаргачих юм байна даа.
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Тэнгэр (202.179.11.58)
    Ерөнхий сайд 14 тэрбумдаа цадсан бол зайл
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • ЛОСОЛ (202.179.11.58)
    Ард түмэн минь амаараа шороо үмхлээ. Засаг огцор
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Орхон (202.179.11.58)
    Алтанхуяг ичиж амьдраач. Зүгээр л огцор
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Туул (202.179.11.58)
    Үнэн үгэнд өшөөтэй гэж үнэн үг шүү, Үнэн үгэнд боож үхэх гэж байгаа тэнэгүүд Ерөнхий сайдтайгаа зайл. Дэлхийн түүхэнд байхгүй муу ерөнхий сайдаа юунд нь өмөөрдөг юм
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.3)
    Өөрсдөө төрд гарахаар хулгай хийнэ, Өрөөлийг төрд гарахаар татаж унагаахаас өөр зүйл ярихгүй ядарсан наманцар бол доо.
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Shuleg zohiodog biluu ene dagz? (112.72.13.181)
    Мөн намын гишүүдийнхээ дунд уралдаан зарласан. Намрын чуулганаар хэлэлцэх чухал хуулиуд юу байна, нийгэмд тулгамдаж буй хуулийн төслүүд зэргээр оролцоно. Энэ хуулийн төслийн уралдаан удахгүй дүнгээ гаргах гэж байна. Ха ха ха
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • МЕНХБАТАД-ТОВЧ ЯРЬЖ СУР (180.149.78.20)
    ЗУГЭЭР Л ЯРИХ ЮМАА Л ЯРЬЧИХААД БОЛЬЖ СУР!!!! БУРУУ ЮМ ЯРИЛАА ГЭЖ ЧАМАЙГ ХЭЛСЭНГУЙ!!!! ЧИ БОЛ ЗУГЭЭР Л ЯРУУ НАЙРАГЧ ГЭЭ БИЗ ДЭЭ, ТИЙМ УЧИР ОЧИЖ ОЧЖ ЧИНИЙ " БОДОЖ ОЛСОН" ТООГ БУГД УНЭМШИНЭ ГЭЖ БУУ УЛС ТЕРЖЕЕ!!! ТЭР ТООНЫ ЧИНЬ ХАРИУ ГАРГАХАД МАТЕТАТИКИЙН ОЛОН УЙЛДЭЛ ОРДОГ ЮМ. ЧИ БОЛОХООР НЭГ ХАСААД Л ШУУД УРЖУУЛЭЭД Л НЭГ ТОО ГАРГАСАН ЧИНЬ НЕГЕЕ ТА НАРЫН ТЭР НЭГ ЦАГТ ХОЛБОГДОН ШУУГИЖ БАЙСАН 14 ГЭДЭГ ТООГ ЯДАЖ АНЗААРЛА ДАА!!!!
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.229.34)
    хэрээ хэрээнийхээ харыг гайхав. МАН хан нийгэмд итгэх итгэлээ нэгэнт алдчихсан улс.Одоо юу гэж гуаглаад нэмэр байхгүй.Яг адилхан хэрээнүүд
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • yoyoyo (188.64.247.13)
    bayr batboldiin ved ard tvmen eh ornii baylag bolohnvvrsee olj avch chadahgvi damaar avch ami zuuj deeremchid ter ter bumaar ni hujaaruu achij huljsuniig shalgah tsag bolsiim bishvv
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • hahahahhaha (188.64.247.13)
    nomtbayr hvrelsvh &" ter bumiin hereg kazino bolobsroliig tonoson otgonbayr bayr batbold altan emgeneer damjin huljih nymdorjton araatnuudiig ene dagziin 2 tsiilger olj harahgvi bn geheer yu gej oilgoh uuu ???? tamin eeee
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • hahahahah (188.64.247.13)
    c bayriin baastai hushnug doloon baij orognoh orontoi bolson chin bagdaad bn uu ? ulen gedeseee
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    МАН -ын хүмүүс хүн гайхаад юм байхгүй өөрсдөө төрийн толгойд байхдаа тэр байтгуай мөнгө идэсэн байдаг биз дээ
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    дэнзэнгийх чинь 17 тэрбум билүү?
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.1)
    Kk, uraldaan zarlaj huuli hiideg genee
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.170)
    14 terbum gedeg too yasan ch laitai yumbe?Chimedtserengiin hamt ene zaluu bas 14 terbumyg hulgailj bilee.Tegeed cazinod heden jil bolsong humuus martaagui.Odoo AN-yn hed bas 14 terbum.
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    1 цаг 31 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    4 цаг 59 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    6 цаг 20 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    6 цаг 20 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    6 цаг 50 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    6 цаг 52 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 57 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    7 цаг 1 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    7 цаг 2 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    7 цаг 47 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    8 цаг 20 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    8 цаг 44 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    8 цаг 57 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 12 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    9 цаг 15 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    9 цаг 57 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    10 цаг 5 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    10 цаг 10 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    11 цаг 1 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    11 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК