Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Н.Энхбаяр даргад эрүү үүсгүүлэх зохиолыг манай намын зарим нэгэн албан тушаалд очсон хүмүүс захиалж хийлгэж байгаа

2014-8-08
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа
 баасанхүү   УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа

-Сайхан зусч байна уу. Гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж байх шиг байна. Таны хувьд   чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ?

-Зуншлага сайхан байна, хаа сайгүй найр наадам болоод бороо хур тэгширсэн сайхан зун болж байна. Миний хувьд улсынхаа баяр наадамд оролцчихоод эхнэр хүүхдийнхээ хамт агаар салхинд хэсэг хугацаанд гарч ирчихээд одоо албан ёсоор ажилдаа ороод байж байна. Хэд хэдэн хуулийн төслийг намрын чуулганд өргөн барих гэж байгаа тул хуулийн төслийн багийнхантайгаа өдөр болгон уулзаж, санаачилсан хуулийн төслүүд дээрээ ажиллаж байсан. Тухайлбал,     “Оюу-толгой”, “Таван толгойн” орд газрыг нийт ард түмний хяналтанд, баялгийн тэгш хувиарлалтанд оруулахын тулд “нийт ард түмний хамтарсан хувьцаат” компаний төсөл, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид, тэнд амьдарч буй иргэдийг өмчтэй байлгах зорилгоор “хаалттай хувьцаат компаний тухай” хуулийн төслүүд дээр ажиллаж байна.  Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсад газар түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал, болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн  хамгаалтанд байна хэмээн заасан байдаг. Тэгэхээр байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгаж,  нийт иргэдэд шудрага, хүртээмжтэй хувиарлах шаардлагатай байгаа юм. Үүний нэг жишээ нь   “Эрдэнэт” хотын иргэд цэнхэр тасалбартай байсан боловч  Эрдэнэт үйлдвэрээс хувь хүртэж чадаагүй,  одоо ажиллаж буй хүмүүс нь 51 хувийн төрийн эзэмшлийн компанид ажиллаж байгаа хэрнээ хөлсний ажилтан мэт ажиллаж байгаа алдаануудыг засах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа хэн нэгний ар гэрийнхэн хувьцаа эзэмшигч болох боломжтой гэсэн үг үү?

-Яг л  наадах чинь. Байгалийн баялгийг ард түмэн мэдэлдээ байлгаж, тэгш хуваарилж чадахгүй,төрийн нэрээр тодорхой хэсэг бүлэг хүмүүс л баяжаад байна шүү дээ. Зарим нэг этгээдүүд УИХ-ын бүтцийг ашиглан ил тодоор дээрэм хийчихээд хэвлэл мэдээллээр эх орончдоос болж эдийн засаг хямарсан гэх мэт тархи угаалт хийж байгаа биз дээ. Энэ байдлуудыг зогсоох хэрэгтэй. Одоогоор энэ талаархи судалгааг хийж байна.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг цэнхэр тасалбараа өгч байсан иргэд болон, одоо ажиллаж буй иргэдэд амьд байх хугацаанд нь гадагшаа худалдан борлуулах, өвлүүлэх эрхгүйгээр нэг удаа өмчлүүлж баялагийн тэгш хуваарилалт хийж болно гэж харж байгаа юм. Энэ төсөл  амжилттай болвол бид цаашид “Тавантолгой” “Оюутолгой” гэх мэт томоохон орд газрын өөрт ноогдох хувийг  2.7 сая иргэний хувьцаат компани болгон өөрчлөөд баялгийн тэгш хуваарилалтанд оруулах боломжтой болох юм. Мөн МАК мэтийн гадаад дотоодын компаниудын ашиг олж буй гол хэрэгсэл болох байгалийн баялгаас олсон ашгаас  нийт иргэд хувь хүртэх бүрэн эрхтэй гэсэн ухамсар төлөвших боломж бүрдэх юм.

 -Ер нь  өнгөрсөн хаврын чуулганаар таны болон  танай бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй гэх шүүмжлэл их гарч байсан? Та хаврын чуулганаар хэрхэн юу амжуулав.

-Ер нь хууль  дээр ажиллана гэдэг өөрөө том ажил. Маш олон хүний хүч хөдөлмөр цаана нь байдаг. Гэтэл харамсалтай нь АН-ынхан үүнийг бойктолдог.  Ний нуугүй хэлэхэд хууль өргөн барихаар хүлээж авдаггүй. Авлаа гэхэд байнгын  хороогоор оруулдаггүй. Орууллаа гэхэд ажлын  хэсэг  гаргаж байгаа нэрээр мартаад хаячихдаг. Эсвэл хулгайч шиг нэрийг нь өөрчилж оруулж ирээд өөрсдийнхөө хууль болгон батлуулах жишээтэй. Гишүүдийн хийх үндсэн ажил бол хууль санаачлах. Гэтэл энэ эрхийг нь бойктлоод байсан нь нууц биш. Тиймээс аль болох олон хууль оруулах юм бол ядаж нэг нь батлагдах боломж үүсэх учраас нэлээд хэдэн хуулийн төслүүдийг дангаараа болон бусад гишүүдийн хамт санаачлан хэлэлцүүлсэн. Мөн хэд хэдэн ажлын хэсгүүдийг ахлах, зарим ажлын хэсгүүдэд орж ажилласан. Иргэдээс ирсэн бүхий л өргөдөл гомдол, санал хүсэлтүүдийг бүрэн шийдвэрлэж чадсан  учраас өмнөх чуулганыг бодвол  нэлээд бүтээлч чуулган байж чадсан гэж хувьдаа  үзэж байгаа.

-Ер нь та  хаврын чуулганыг хэрхэн дүгнэсэн бэ. Хүн бүр л өөр өөрийнхөө дүгнэлтийг хийчих шиг боллоо?

-Дайны дараах нөхөн сэргээлтийг хийхэд мэдээж хүнд л дээ. Товчхондоо, өмнөх Засгийн газрын үед үүссэн хүндрэл одоо ч үргэлжилж байна.  Харамсалтай нь өмнөх болон одоогийн эрх баригчид түрийвч нэгтэй болчихсон учраас хэн хэнийхээ булхайг тийм ч амар дэлгэчихгүй бололтой байна . Өнгөрсөн хугацаанд хүнд байсан  худалдааны тэнцэл одоо л нэг тэнцвэржиж байгаа  нь сайн боловч зориудаар долларын ханшийг өсгөн, ард түмнийг бухимдалд оруулж байна. Ерөнхий сайд хэлсэн Ардын нам, авилгалтай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэж. Миний хувьд зарим сайд нарын хувьд ёс зүйгүй, хууль зөрчин , эрээ цээргүй улсын хөрөнгийг идэж ууж байсан гэдэгтэй санал нэг байгаа. Гэвч МАН-ын хувьд ард түмнийг зориуд сульдаан, бухимдалд байлгах үүднээс хамтарч идсэн АН-ын олигархиудтайгаа  нийлж, хаврын синдром үүсгэх, нийгмийг бухимдалд оруулан засгийн газрыг унагаах, МАНАН үүсгэхийн төлөө бүхий л аргаараа тэмцэн ажиллаж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.  Уг нь шүүмжлэл бол шүүж тунгаахын нэр юм. Шүүж тунгаагаад үнэнийг л ярьдаг байх ёстой. Гэтэл харамсалтай нь тийм зүйл харагдахгүй байна л даа. Уг нь үр дүн, бодит байдлын талаар л ярих хэрэгтэй. Товчхондоо, хаврын чуулган хариуцлага муутай байж Ардын намынхан ажил гацаах ажиллагааг эрчимтэй сайн  явуулсан. Ялангуяа Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг МАН, АН-ынхан  маш урт хугацаагаар зориуд сунгаж миний өргөн бариагүй асуудлаар гацаагаад  Тэмүүжинг огцоруулахгүйгээр авч үлдэхээр тохирсоныг би олж мэдсэн учраас  энэ тоглоомонд эс үйлдлээрээ оролцоод байх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан  юм.

-Гэхдээ сайд огцруулах томилох  болон “Давхар дээл“-ийг тайлах эсэх асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад гацаасан тохиолдол нэг бус удаа гарсан шүү дээ?

-Манай  бүлгийн зүгээс сайд огцруулах асуудлаар ерөөсөө завсарлага аваагүй. Миний мэдэхээр жишээлбэл, Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага аваагүй.   Харин “Давхар дээл”-ийг тайлах эсэх асуудал бол  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хийж байгаа тоглоом байсан. Энэ тоглоомоо одоо ч гэсэн үргэлжлүүлэх байх. Хууль амьдралд  нэн шаардлагатай асуудлыг зохицуулж байх ёстой. 2016 онд хэрэгжих хууль батлах зайлшгүй яаралтай шаардлага байгаа гэж үзэж байгаа юм бол 2090 онд зориулж хууль гаргаж бас болно шүү дээ. Гэтэл амьдрал дээр нэн тулгамдаад байгаа олон асуудлууд өнөөдөр үүсээд байна.Би давхар дээлэн дээр 2016 гэдэг дээр давхар дээлийг эсэргүүцэж байгаа гишүүд санал нэгдээд байсан учраас би тэднийг эсэргүүцэж коноп дарсан. 

-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхээр баталсан “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжээд дуусах гэж байна. Гэтэл энэ хөтөлбөрөөс эерэг дүн гарах гарц харагдахгүй байна  гэх шүүмжлэлийг  олон нийт төдийгүй эдийн засагчид хийгээд эхэлчихлээ. Таны хувьд энэ хөтөлбөрөөс эерэг үр дүн гарах боломж хэр харагдаж байна вэ?

-Эерэг үр дүн гаргах л ёстой, гаргах ч үүрэгтэй юм. Хамгийн гол нь гадаад болон дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс манай улсын эдийн засгийн өнгө тодорхойлогдоод байгаа юм. Монгол Улсыг ядуу байгаасай гэж хүсдэг хүмүүс бол гадныхан гэхээсээ илүү манай дотоодын олигархууд байдаг. Тэд гадны гар хөл болж, 2016 онд УИХ-ын гишүүн болж буцан орж ирэхийн тулд цаашлаад 2017 онд ерөнхийлөгч болохын тулд, Үндсэн хуулийг өөрчлөн ерөнхийлөгчийн болон засгийн газрын эрх мэдэл бүхий засаглал бий болгохын тулд таний ядуу байгаа нь тэдэнд ашигтай байдаг.  Тэд Монгол Улсаа ядуу байлгая гэж ярьдаг юм.  Би яг одоо Бонд болон өр зээлэнд маш их санаа зовж байна. Бондын асуудлаар цөөнгүй хүн шоронд суух байх гэж харж байгаа. Шудрага ёс гэж байдаг бол баттай сууна гэдэгт ч итгэлтэй байна.

-Яагаад?

-Бондын 1.5 тэрбум төгрөгийг чинь авахгүй гэж би эсэргүүцсэн цорын ганц гишүүн байх шүү. Яагаад гэвэл би мөнгөнд дургүйдээ эсвэл бондын мөнгөний хүү өндөр учраас эсэргүүцээд байсан юм биш. Гагцхүү энэ бондыг ямар төсөлд хэрхэн зарцуулах талаар ямар ч тооцоо төлөвлөгөө байгаагүй учраас эсэргүүцсэн. Гэтэл эрх баригчид дур зоргоороо аваад энд ч тэнд ч хэрэгтэй гээд хуваагаад авчихсан. МАН тэднийг дураараа ашиглаж дундаас нь дутаана гэдгийг мэдэж байсан учраас дэмжээд байсан. МАН-н гишүүдийг би төрийн териор хийгчид, үр могойнууд  гэж нэрлэмээр санагддаг. Яагаад гэвэл тэд болохгүй зүйлүүдийг нь мэдсээр байж дэмжээд байдаг, болохоор зүйлүүдийг нь санаатайгаар хааж боож, өөрсдийнхөө компаниуддаа орлого хийж суудаг нөхдүүд шүү дээ.  Уг нь бол МАН-ын олигорхууд  Монгол Улсыг сүйрүүлснээс болоод бэлэн мөнгөний асар их хэрэгцээ үүссэн нь үнэн. Хэрэгцээ хязгааргүй шүү дээ. Гэхдээ хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах дүрэм байдаг байхаа. Гэтэл хамгийн зохистой төслүүд нь байхгүй. Одоо өнөөдрийн болоод байгаа ам.долларын ханшийн өсөлт, эдийн засгийн уналт бүгдээрээ 2012 онд  болох гэж  байсан байхгүй юу. Гэтэл нөхдүүд тэр бондын мөнгийг аваад л гал унтраах зорилготой  зээл мэтээр хэрэглэж эхэлсэн. Дээрээс нь ямар ч бодлогогүй явсан учраас цөөхөн хүн л тодорхой хэмжээгээр баяжсан байх.

-Бондын мөнгийг зарцуулах эрх бүхий Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ шалгаж байгаа. Таны хэлснээр тэднээс гадна шалгуулах хүн байгаа байх нь ээ?

-Зөндөө гарна. Гарахгүй яах юм. Эцсийн эцэст энэ бондыг  2017 оноос байна уу эхлээд  эргэн төлж эхлэх ёстой. Тэр үед мөнгө хаачсан бэ гэдэг асуултыг хүн бүр эд нарт тавьж таарна. Хэн нэгэнд  мөнгө өгсөн бол эргээд тэр мөнгө юу болсон бэ гэдгийг харах ёстой. Гэтэл төсөл хөтөлбөр биш зүгээр л тавиад туучихсан. Бонд зээл хоёр тусдаа ойлголт. Зээл байсан бол “Эдийн засаг хямарсан,  хэцүү байна” гээд төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад хойшлуулах, хүүгээ хөнгөлүүлж болох бол бондын мөнгийг үг дуугүй л төлөх  үүрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн үүссэн нөхцөл байдал ямар байна гэхээр нөхдүүд бондын мөнгөний тодорхой хувийг банкинд аваачаад хийчихсэн.  Гэхдээ зүгээр биш, нөгөө банкаа аварч байгаа маягаар аваачаад хийчихсэн.  Доллар хямд байхад төгрөг болгосон. Бид доллороор өрөө төлөх ёстой. Энэ бондын мөнгөний зарцуулалтын талаар бидэнд тайлан мэдээ  гэж маш зузаан материал ирсэн. Хэдийгээр би эдийн засагч биш ч эдийн засгийн зөвлөх болон бусад хүмүүсийнхээ хамт харахад маш хариуцлагагүй тайлан харагдаж байсан.  Товчхондоо, энэ бондын асуудал нэг л өдөр чих халууцуулж эхлэхийг үгүйсгэхгүй.

-“ЭЗЭН 100”-гээс эерэг үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудлыг ярьж таарахаар байгаа. Сөрөг хүчний зүгээс эерэг үр дүн харагдахгүй бол шаардлага хүргүүлж, хариуцлага тооцно гэсэн бол эрх баригчид өөрсдөө хариуцлагын асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн байгаа? Мөн танай намын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээ яваад байгаа.

- Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Тэд зорилготоо хүрэхийн тулд юу ч төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хэвлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх зохиолыг манай намын хэдэн албан тушаалд очсон нөхдүүд захиалж хийлгэж байгаа юм. Нам байртай байх ёстой. Бид ямар Ардын нам шиг таван хүнийг буудаж алаад, төсвөөс мөнгө авах ёс зүйтэй нам бол биш.  Гишүүдийнхээ хандиваар намын байраа босгох дүрэмтэй нам. Гэтэл Н.Энхбаяр дарга намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн. Урьдчилгааг олж  хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь хэн хийх ёстой юм. Нам, намын гишүүд хийх ёстой. Төлбөр төлөхгүй гэх  хүсэлтэй хүн, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муухай харагдуулж,  ямар ч хамаагүй үнээр хамаагүй МАНАН байгуулъяа гэх бодолтой хүмүүс нийлж, манай намын урвагчдыг ашиглаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гэхдээ тэдний зорилго тийм ч хол явахгүй нь ойлгомжтой. Намынхаа төлөө дугарсан, намаа авч үлдэхийн төлөө хөөцөлдсөн хүн  гэмт хэрэгтэн байдаг юм бол Монгол улсын бүх хүн гэмт хэрэгтэн болох ёстой байх.

-Тэгвэл эдийн засагт эерэг үр дүн харахгүй байгаа  юм бол та болон эвслийн бүлгийн зүгээс хариуцлагын асуудал ярих уу? Тэмүүжинг өргөн барих асуудал ямар шатандаа байгаа вэ.

-Миний хувьд өдөр бүр л хариуцлага, шаардлагын асуудлыг ил тодоор ярьж шаарддаг. Хэрэв та санаж байгаа бол маш олон сайдуудыг огцрох ёстой гэж хэвлэлээр мэдэгдэж байсан. Бүр өөрөө огцоруулах бичиг ганцаараа өргөн барьж байсан шүү дээ. Тэмүүжингийн асуудлыг би мэдээж орхиогүй. Орхих бодол ч байхгүй байна. Тендэрүүдтэй холбоотой асуудлаар шалгуулж аудитын дүгнэлт гаргуулсан. Маш ноцтой мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гарсан учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар албан ёсоор хандсан байгаа. Хариу ирэхээр дахин асуудлыг хөндөж тавих бодолтой байна. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • зочин (202.179.11.66)
    Энхбаярын найруулсан жүжигт итгэсэн эргүү малнууд та нар өөртөө ч итгэхгүй болох цаг ирнээ
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    dargiinhaa toloo gants am angaij chaddag ni ene yum bishuu
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    ooriigoo bas reklamdaad avchee
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.174)
    Энэний хуульч гэж хаашаа харсан юм бйдаг юм
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Hoorond ni myydaltsyylah gesen holoos shidsen chuluu bn Nuguu danda ahun myylj yabdag 1 muuhai - mongold gants uugui hun baidagiig sanadaa
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.133)
    yu ch hiij byteegeegyi baij bas hudlaa tomrohoo bolildoo baasan huu mini medehgyi yum baihgyi meddeg yum baihgyi medlegeer bish medeelleer asuudald handahaa boli
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    бор оймсоор дамжиж төрд шургалсан хүрэн жоом
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • hahahah (188.64.247.13)
    tsolmon emeegiin shirgesen delen vlgegch hahahah .
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.21)
    ih hurald iimerhuu nuhduud baih ni heregtei, het olon bolvol hetsuu, baasanhuu, nuguu hen bilee kandykrashchin, uyanga, hinshuu, batzandan, geh met
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.5.236)
    saltaanii us
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Bi (112.72.13.102)
    Chi ene hulgaichiig umuurch baihaar Temuujin Altanhuyag narig oroldvol yana.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.5.167)
    баасхүү
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (103.23.51.11)
    хүний адаг шивэртэй оймс толгойдоо углаж бууны нохой явсаар яаж насыг барнадаа.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • uiyoto (188.64.247.13)
    ene tsolmon emgeniii delen vlgegch amaa tat . ene ard tvmnii tuloolol yum uuu avsan suudliinhaaa shagnaliin tuluu temtsegch yumuuu . buzar pida . vrgelj enhbayr esvel er emiin ***** uhsan yuriig buzarlaj bui nymdorjiig gvitsej davlaa shv
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.53.10)
    Энхбяарыг луйварчин болгож харагдуулах гэж Элбэгдоржтонгууд МАНАН их хичээх юм даа. Энхбаярыг Монголын Их Хувь заяа түшиж байгаа шүү манайхаан. Монголоо гэсэн сэтгэлтэй ганц удирдагчаа бид дэмжиж түших л хэрэгтэй байна даа.Энхбаяр бол Монголын төр түмний төлөө амиа золин байж тэмцэж байгаа ганц удирдагч шүү. Тэр хүний хэлц ярьж байсан бүхнийг эргээд сайн санаж бодоод үзээрэй.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
    • амь золиж тэмцэж байгаа хүн тэгээд хаа холын улсад очоод хулгайлсан мөнгөө идээд нуугдаж хэвтээд байдаг юм уу ? битгий хөх инээд хүргэ :))
      2014 оны 08 сарын 08
  • Зочин (203.169.54.45)
    дэмжиж байна
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Zochin (27.123.214.115)
    Baasankhvvg demjij bn deegvvr yag l iim um bolj bga vvnees ch ilvv um bga bvgdiig barimtjuulaad uhaad gardaad bai ganz daichin ganzaardahgui.. Shudarga yavaad bval olon demjigch hamtragch garch irneeee aival bvv hii hiivel bvv ai...
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • баасанхүү (103.23.51.12)
    чи өөрөө тагжгарын хумсыг долоогч уу?
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • unen (76.167.57.146)
    ene xunii ajil exellee.ax gej ard tumeniig toloolj suuj baigaa yum be, iimerxuu ajil xiideggui xob xootsoldson xuniig tataach ee.. arai ch dee
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • ЭРТХЭН БОЛЬ (202.72.245.194)
    энэ хүүхэд бусдын бууны нохой болж явсаар буруугаар дуусах бий дээ
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.11.58)
    энхбаярын доодохыг долоогч. Бас итгэгэч гээд байгаа юмаа. Итгэгч бол муу буруу юманд хэзээ ч автаж явах ёсгүй. Шат шатны шүүхээс буруутай нь тогтоогдсон аалзыг өмөөрөөд байгаа чинь итгэг биш 2 нүүртэн зусарч гэдгийг чинь л харууулж байна
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Unen (14.52.172.5)
    Teneg batsaan durdee orson gulug, Seoul yavaad ireed hoer honson gesen, Enkhbayar ni jookhon ug zaasan bizdee, Enkhbayar ni jookhon hosgruulaa bizdee...khurkhussss.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.26.193.2)
    Am jilt husie shudraga. Zaluu shuu
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Шудрага гэж арай хэлэхгүй байх аа, ярьж хэлсэн юмнаасаа дандаа буцна. тэмүүжинг огцруулах төслөө эргүүлж татчихаад алтанхуягийн өрөөнд хуйвалдаад сууж байсан биз дээ. туслахаа даргаар томилуулаад наймаа хийсэн нь үнэн шдээ. нэг л тийм дүр эсгэсэн худлаа гар шиг байна лээ. хамгийн гол нь нэг ч удаа хэлсэн ярьсандаа эзэн болоогүй хүнийг шудрага гэхгүй л дээ. луйварчин л гэнэ.
      2014 оны 08 сарын 08
    • zss
      uhsen balantsagniih ni shudraga bdiin, booronhii heltei, hend ch muusain zusarch gedeg ni medegddeg sh d
      2014 оны 08 сарын 08
  • Зочин (203.169.54.45)
    ene bol ingej gaihuulah hvn bish6 Oimsond hawchuulgdsan hvmvvsiin neg6 turiig samragch
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.226.110)
    намын гишүүдийн хандивийн мөнгөөр авсан гэж байгаа юм бол тэр байрыг яахаараа Энхбаярын дүү Энхтуяагийн нэр дээр бүртгүүлснийг тайлбарлаач
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Мэдрэл яавч эрүүл хүн биш ээ. энэ бол ингэж од болоод байхаар этгээд мөн үү, ухаан хомсдолтой юм шиг санагдлаа.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • njuty (203.91.112.186)
    эргүү мал минь бага эргүүт.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    2 цаг 3 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    3 цаг 30 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    4 цаг 0 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    4 цаг 17 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    4 цаг 19 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    4 цаг 25 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    4 цаг 42 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    5 цаг 25 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    5 цаг 31 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    6 цаг 7 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    6 цаг 30 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    7 цаг 14 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    8 цаг 31 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    8 цаг 45 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    9 цаг 14 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    9 цаг 18 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    9 цаг 33 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 43 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    9 цаг 56 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    10 цаг 20 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК