Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Санжаасүрэн: Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайдыг яагаад “ТАГНАВ” гэдэг асуудал шүү

2014-8-18
0
ЖИРГЭХ

6f6e42df5ec8c786cafdcff667cdc508Өмгөөлөгч Л.САНЖААСҮРЭНТЭЙ цаг үеийн зарим  асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ аас саатуулан хорьсны дараа Ерөнхий сайд болон Хуульзүйн сайд түүний хоригдсон хорих ангид очсон. Энэ нь нэлээд асуудал дагууллаа. Нэлээд дуулианы эхлэл ч болох шиг боллоо. Та хорих байгууллагын дарга байсан хүн. Ерөнхий сайд болон Хуульзүйн сайдын үйлдлийг хэрхэн харж байгаа вэ. Яг энэ асуудал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Үйл явдлын өрнөлийг та бүхэн харж байгаа байх. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг Төв аймаг дахь хориход хорьсон нь, Ерөнхий сайд очсон нь, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийг нь хүртэл уулзахыг хориглосон нь, Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл гээд энэ бүхэн их том хэргийн эхлэл байх аа.   Хамгийн эхэнд л АТГ-ын үйл ажиллагаа сөхөгдөх болов уу даа. Уг ньҮндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд гэдэг бол Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн. Хүлээсэн үүрэг, эдлэх эрх гэж байгаа. Үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа гүйцэтгэх засаглалын нэгж албад, тэдний бүх оффис, нүх саваар орж гарч шалгаж, танилцах, байдлыг үзэж, харах эрх нь нээлттэй.

-Ерөнхий сайд хорих анги руу явахаасаа өмнө АТГ-т мэдэгдэл хүргүүлсэн гээд байгаа. Ер нь Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд хорих анги руу явахаар бол АТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой юм уу, аль эсвэл энэ асуудал улс төрийн зорилготой үйлдэл болоод байна уу?

-Ерөнхий сайдын эрхийг би сая хэллээ шүү дээ . Монгол Улсын Ерөнхий сайд аль ч хорих байгууллагаар очиж, хоригдогсодтой уул зах эрхтэй . Урьдчилж мэдэгдээд, эсвэл мэдэгдэлгүй шууд л очиж болно гэсэн үг. Хачирхалтай нь, Ерөнхий сайд АТГ-ын нэг ажилтанд хүсэлт тавиад л цаадах нь цааргалсан нь нэн шинэ зүйл. Уг нь ШШГЕГ-т шууд мэдэгдээд л асуудал зохицуулагдах ёстой. Миний харж байгаагаар Ерөнхий сайд Л.Гансүхтэй уулзах огноог зааж, уулзалтыг зохион байгуул гэж АТГ-т мэдэгдээд л товлосон цагтаа очсон бололтой юм. Ерөнхий сайдын "уулзалтыг зохион байгуул " гэсэн боломжит үгийнх нь цаад утгыг АТГухаж учрыг нь ол сон эсэх нь эргэлзээтэй. Үндсэн хуул иараа Ерөнхий сайд мөрдөнд байгаа хүнтэй уулзах хүсэлтээ АТГ-т тавих шаардлагагүй.

-АТГ өөрөө Ерөнхий сайдыг хууль зөрчлөө гээд байгаа шүү дээ. Мөн парламентад суудалгүй зарим намын төлөөлөл ч энэ асуудлаар Ерөнхий сайдад хариуцлага тооцно гээд байгаа?

-Ерөнхий сайдыг хууль зөрчлөө гээд байна. Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар мөрдөн байцаах ажиллагаанд саад болсон гээд л байна лээ. Уулзалт даргын өрөөнд нь болсон гээгүйi биз дээ. Ийм маш тодорхой үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Ерөнхий сайдаа буруутгаж байгаабол АТГ-ынхан Ерөнхий сайдаа нууцаар мөрдөж Гансүх гэгчтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэх баримтууд цуглуулсан болж таарах нь ээ. Үүнийг нь прокурор мэдээгүй юм уу, эсвэл прокурор зөвшөөрсөн юм болов уу, гэсэн бодол төрөх байх. Гэхдээ надад хамаатай биш, ингээд орхиё.

-Энэ асуудалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ч бас буруутгаж байгаа шүү дээ?

-Төв аймгийн шорон бол АТГ- ын мэдлийн обЪект биш, харин Хууль зүйн сайдын хариуцaХ асуудал тул , тэнд мөрдөх дэг журмыг Хууль зүйн сайд баталсан байх. Баталсан журмыг өөрчлөх эрх мэдэл зөвхөн журам тогтоосон
сайдад бий. Мэдээж журамдаа Хуульзүйн сайд би өөрөө хорих байгууллагын ажилтай танилцахдаа заавал АТГ-ын холбогдох мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авч байж очно гэж заагаагүй нь ойлгомжтой. Тэрээр өөрийн дарга болох Ерөнхий сайдаа дагуулж хэзээ ч, хэдийд ч ХОрих ангид очих нь Хууль зүйн сайдын эрх ч юм, үүрэг ч юм. Нөгөө талаас, ШШГЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог, томилсон хүнийхээ хариуцсан обuектод орж гарах нь нээлттэй. Энд маргаад байх юм байхгүй. Гэтэл аливаа хорих, шоронд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд очиж үзэх нь АТГ-ын ажилтны хяналт дор байх ёстой мэтээр аяглаж байгаа АТГ-ын үйлдэл нь хуул ьд үл нийцсэн бас сонин үйлдлүүд шүү.

-Яагаад сонин гэж?


-Нэгдүгээрт, АТГ нь Ерөнхий сайдыг Төв аймгийн шоронд очиход юунд бухимдав. Эндээс олон учиг хөвөрч байна. Л.Гансүхийг аль шорондоо хорих нь ШШГЕГ-ын эрх үүрэг тул ,үүнд АТГ хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. АТГ-ын бухимдал нь тэд өөрсдөө л ШШГЕГ-т "шахаж тулгаж" байж л Гансүхийг Төв аймгийн шоронд хийсэн болохыг нотолж байна. Яахаараа ГансүхИЙГ гэр орон нь нийслэлд байхад, "шаардаж эсвэл тулгах" байдлаар Төв аймгийн шоронд хорьсон нь НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн салбарт хоригдол ялтантай харилцах наад захын жишиг дүрэмд заасан, холбогдогч нь төрсөн болон амьдарч байгаа хаягтаа хамгийн ойрхон шоронд хоригдоно гэснийг зөрчиж байгаа юм. Монгол улс НҮБ-Ын гишүүн  биз дээ.

-НҮБ-ын шийдвэр хамаатай байдаг уу, НҮБ-ын шийдвэрийг заавал мөрдөх юу?

-Хамгийн их хамааралтай. Гэхдээ, Монгол ын төр засаг, хуулийн байгууллагын удирдлага нь гадаад улсаас хүн хулгайлж байсан. НҮБ-ын гишүүн Монгол улс НҮБ-ын гэрээ, конвенцЫг мөрдөх ёстой. Тэрийг, энийг Төв аймагт, Дарханд хорилоо гэх мэдээлэл олонтaa цацагддаг. Гэр орноос нь хол , алсад аваачиж хорьдог нь цагдаа, АТГ-ын үйл ажиллагааны хоцрогдлыг харуулж байгаа баримтууд юм. Хүнийг 30 сар хорьж эрүү шүүлт тулгадаг арга барил, эрх мэдэл шүүх, прокурор, цагдаа, АТГ эдлэх боло мж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа байх.

-Тэгэхээр АТГ Ерөнхий сайдыг хууль бусаар тагнасан гэсэн үг үү?


-АТГ нь хуулиар бол тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг байх. Ерөнхий сайд Төв аймагт очих цаг нараа хэлж, зохион байгуул гэж хэлсэн гэсэн. Харин АТГ нь Ерөнхий сайдыг алсаас ажиглан дагаж, бичлэг хийж түүнийгээ нийтэд тараах зохион байгуулалт хийсэн болж таарах нЬ ээ. Эндээс харвал Ерөнхий сайд ба Гансүх нарын хооронд болсон яриа нь АТГ-т сонин биш, гаНцхан АТГ-ын нэг мөрдөн байцаагчийн шийдвэрийг Ерөнхий сайд биелүүлээгүйг гэмт хэрэг гэж оношИлж, тавьсан оношоо АТГ нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, бухимдлаа илэрхийлж байгаа бололтой. Хууль ёсны хэрэгслээ бүрэн ашиглахгүй, хэн нэгнийг шоронгоос шорон дамжуулж хорьдог энэ арга хуулийн байгууллагын амьдрах хэрэгсэл болох ёсгүй. Хэн нэгнийг олон сар хорьж, мөрдөж хохироож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан энэ аргаа өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Иргэдийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж хориод, эцэст нь уг хэргээ хэрэгсэхгүй болгодог ч нөгөө хохирогч нь ямар ч гомдол гаргахгүй байгаа нь их том асуудал шүү. Энд л бөөн будИлaан байна гэж би боддог. Монгол Улсад тагнуулын олон алба бий. Тэд өөр хоорондоо өрсөлдөж, татвар төлөгч иргэдээ дарамталдаг баримт байдаг бололтой. Иргэдээс эхэлсэн дарамт нь УИХ-ын гишүүд рүү орж, одоо бол Хууль зүйн сайд, бүр Ерөнхий сайдаа "онилжээ". Цаашдаа яахыг нь бурхан л мэдэх байх. Хэн гээч ухаантан авлигын тухай энэ хуулийн төслийг санаачлан бэлтгэж, батлуулсан юм бол доо. Ямар ч хөлгүй атлаа "том тол гойт"-ын амны хэмжээ нь сүрдмээр шүү.

-Нийгэм бухимдалтай байна. Баялаг бүтээж буй бизнесийнхэнийг хорьж байна. Та хуульч хүний хувьд АТГ-ын үйл ажиллагааг хөндлөнгөөс хэрхэн харж байна вэ?

-Би авлигыг устгах явдлыг дэмждэг. Устгах гэдэг нь ажлын үр ил тод харагдахыг хэлэх байх. Харин тэмцэхийг дэмжихгүй. Тэмцэх гэдэг нь ажлын үр дүн багатай, АТГ нь нийгмийн хэрэгцээгээ хэт өргөж, эрх мэдэл, хангамж их сайн эдэлж ажилладаг. Авлигын аль болох хурдан устгавал АТГ нь хийх ажилгүй болно гэсэн үг. Тиймээс л, хэн нэгнийг хэрэг хийсэн гэж олон нийтэд зарлаад, олон хоног хорьж, эцэст нь хэрэгсэхгүй болгодог талаархи статистик тоо их бий. АТГ-ын үндсэн үүрэг нь соён гэгээрүүлэх ажил гэж том дарга нар ярьж байсан санагдана. Будда, Христ, Мухаммед хүмүүнийг соён гэгээрүүлэх үйлээ хэдэн мянган жил номлосон ч одоо байдлыг хар л даа. Гэтэл иргэнээ мөрддөг, тагнадаг АТГ иргэдээ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нь үнэхээр "гайхалтай нээлт" үү, эсвэл.... Ажлаа өөртөө тайлагнах байгууллагын бүтэц, төсөв, удирдлагыг УИХ баталж, томилохыг Үндсэн хуул ьд заасан. УИХ бол хууль тогтоох байгуулл ага атлаа мөрдөх тагнах үйл ажил эрхлэх АТГ-ын удирдлагыг томилдог нь бас л асуудал. Одоо байтлаа Төв аймгийн шоронд Хууль зүйн сайд болон Ерөнхий сайдыг очиж үзэх, орж гарахыг АТГ-ын нэг ажилтан шийдэх гэж "зүтгэж" байгаа нь бас л нэг дохио өгч байна. Сайд нарыг хамгаалах хувийн ашиг сонирхол надад огт байдаггүй. Яагаад гэвэл, ардчиллын 23 жилд л 1990 онд татан буугдсан НАХЯ-ны сайдын 1966 оноос өмнөх тушаал зааврын дагуу намайг шийтгэсэн шүүх засаглалаа дэмжих сонин биз дээ.. Гагцхүү би хэзээ ч, Үндсэн хуул ьд үл нийцсэн үйлдэл хийж байгаагүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдл ийг шүүмжлэх эрх надад нээлттэй. Энэ утгaaрaa л энэ ярилцлагыг өглөө. Хэтийдсэн бол мөнх хөх oэнгэр өршөөнө биз ээ.

-Та өмгөөлөл үзүүлж байна уу?


-Өмгөөллийн ажил эрхлээгүйл байна. Өмгөөлөгч нь хувийн оффистой байх, даатгуулах хөрөнгөмөнгө нь миний хувьд асуудал. Тэгээд ч өдий насандаа хууль шүүхийн хаалга байнга татаж байх сонирхол бага болдог юм байна.

-Нэлээд хэдэн жилийн өмнө таны өмгөөлж байсан Д.Энхбатын хэрэг явдал хэрхэн дууссан нь одоо ч олны анхаарал татах асуудал хэвээр байгаа. Д.Энхбат агсан С.Зоригийн үхэлд үнэхээр огт холбоогүй байсан уу?


-Тухайн үед "С.Зоригийг тэр алсан" гэж хүний нэр зааж, мэдэгдэл хийж байсан хүн Тагнуулын газрыг толгойлж л байсан, одоо цагдааг толгойлж байгаа байх аа, нөгөө хэлсэн үг замхарсан эсэх нь бүү мэд. Гэтэл хэрэг илрэхгүй л байна шүү дээ.

-Хэн гэж...?

-Тэр олон жилийн өмнө болоод өнгөрсөн хүн хулгайлсан, гүтгэсэн, алагдсан эмгэнэлт явдлыг одоо бол тол илрүүлэхгүй, зүгээр амны уншлагаа болгож, УИХ-ын ээлжит сонгуулиас дараачийн сонгуульд шилжих тэр мөчид л албан тушаалд улайран зүтгэгчдийн гишгэх шат болж байсныг олон удаа харлаа. Зөөлнөөр хэлбэл, үүнийг Эрүүгийн хууль, эрх зүйн хүрээний хямрал гэхээс өөр юу гэх билээ. Ийм нөхцөлд, хуучин эрүүгийн эрх зүйн арга барил, хууль тогтоомжид шинэчлэл хийж эхэлсэн Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайдын үйл хэрэг үнэхээр сайшаалтай. Гэхдээ их эрсдэлтэй алхам. Тэр эрсдэлийн зах зухаас нь санаачлагчид нь амсч байгаа бололтой. Эрсдэлийн зах сэжүүрийн баримтууд мэдээллийн хэрэгслээр тасрахгүй гарч байна. Арга ч үгүй байх. Хуучин тогтолцоо нь оло н түмэнд ач тусаа өгөхөөс илүүтэй, урхагшсан хэсэг бүлгийн амьжиргаа болж байсан болохоор тэр үүр уурхайг эвдэхэд үүсэх бужигнаан их байх нь тодорхой.

-Та Д.Энхбатыг хулгайлсан АТГ-ын дэд дарга Б.Хурцтай холбоотой үг шидээд л байна aа даа?

-Д.Энхбатыг хулгайлах ажилд оло н хүн, олон алба оролцсон. Тэр олон хүнээс ганцхан Б.Хурц хохирогч. Английн шоронд олон сар суугаа биз дээ, энэ бас л нэг асуудал юм. Хэзээ нэгэн цагт Б.Хурц хүн хулгайснаа хүлээн зөвшөөрч, хэн сэдэж санаачилж, хэн удирдаж зохион байгуулсныг, өөрт нь үүрэг даалгавар өгсөн эрхэм даргаа илчилж нэрлэсэн тохиолдолд л түүний нэр цэвэршинэ байх.

  О.Амар
0
ЖИРГЭХ
Санал болгох
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • иргэн (188.22.98.103)
    Гансүх согтуу машин бариад хүн дайрчихсан бол ойлгоно, эргэлгүй яахав, Гансүх хүн зодчихсон бол ойлгоно, эргээ л биз, Энд харин улсын мөнгө хувааж хуссан, түүнийгээ үгсэн тохирч баллуурдах гэсэн үйл ажиллагаа харагдаад байх юм. Хэмжээгүй эрхэт хаан биш биз дээ, Хууль зөрчиж мөнгө идсэн ч хамаагүй ЕС яаж ч болно гэсэн зүйл заалт байвал харин өөр шүү.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • иргэн (188.22.98.103)
    Саагий, Ерөнхий сайд чинь зөвлөхтэйгээ нийлж төрийн өмч хулгай хийсэн байна, тэгээд шоронд түүнийхээ тухай ярих гэж очих нь гэсэн хардлага хэнд ч төрж байна, Охиноо эргэсэн юм уу? Бөөн булхай, хуувилдаан, эрх ашгийн зөрчил байна наана чинь төгцөг минь.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • зочин (202.21.113.141)
    та одоо болио тань шиг ийм хөгийн улсууд хуулийг янз бүр тайлбарласаар байЙГААД завхруулдаг шүү. багахан зөнөж байгахан гай бол гэж хэлмээр байх юм. ач зээгээ асар хүмүүжүүл өс хонзон битгий бод аан
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • иргэн (103.26.193.26)
    Авилгаас салъя гэж л байгаа бол АТГ-г зүгээр ажиллуул. Санжаасүрэн үнэнийг хэлж чадахгүй ш дээ.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (50.117.34.83)
    АТГ болиочээ эд нар одоо хаан уу заан уу ? гэм бурууг нь тогтоогоогүй байж ингэж барьж хориод л дээрээс нь засгийн тэргүүнээ папарацдаа л ингэж байхаар папараци.мнд ажилд орцгоо
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.152.167.3)
    bi ch nileen buruu oilgolttoi yvsan baina huuliin hun ingej saihan tailbarlaj uguugui bol bi ch bas erunhii saidiig huuli zurchsun gej bodoo l yvaad baisan shdee Uuh tegsen chin mani ATG-iihan ain ? uursduu huulia zurchsun yum baniashdee
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • Baagii (202.179.11.74)
    Er said zovlohoo ergej ochij bolohgui yu. Tanii hamtran zutgegch shoron orond orvol ta ergehgui ni l dee. Tegeed bas holoos bichleg hiigeed olon niited tsatsaad bgaa yum aa. ATG-iin ter tom tolgoituud Gansuh Altanhuyag 2-iig uulzahad ni hamt baihgui yasan yum. Ter 2 yu yariltsan yum. Herev nuuts yum yarih gej bsan bol ooroo ochij sensaats defdeehgui l baih bsan bish uu. ATG ajlaa hiihdee zov argaar, huniig huniih ni huvid hundetgen uzej bval olon tumen sain unelgee ogoh l baih. Tednii hiisen olon ajil humuust taalagddag. Gehdee hetruulj buhniig atgah gej ulairah hereggui
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.242.107)
    Гайгүй хуулийн мэргэжилтэн гэж бодож байсан жинхэнэ хуулийханыг талцуулдаг хутгуур юм.байна л даа Эрхээ эдлэх болохоор сайн ер.сайд үүргээ биелүүлэх болохоор ах дүү гэр бүлээрээ АТГ-д хамааралтай болдог ийм засгын тэргүүнийг хамгаалах аястай юм яриад сууж байдаг хуульч,өмгөөлөг нар та бүхэн ард түмнээ ямархуу хүнд байдалд байгааг гэр хороолол автобусанд суугаад яваад үзээрэй.
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Mongol (103.26.193.7)
    ATG gazartaa bish shuu dee udirdaj bgaa bolovsrolgui nuhruus bolj uls oron dayar helmegduulelt bolood baihad humuus sonin yumaa harvaas oilgomjtoi bhad ene Hun harin yostoi zuv yards an bn
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • uuu (180.235.186.103)
    oor shoron ruu ochdoggyigee, zaaba
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Taniig ovoo shudraga hun gej bodoj baisan yum,getel 2 uzuurtei zyy ymaa ta
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
    • harin ch shudraga l helsen bainashdee ATG boli boli
      2014 оны 08 сарын 18
    • үнэнийг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж ....
      2014 оны 08 сарын 18
  • зочин (112.72.13.4)
    Хувийн сонирхолоор очсон гээ биз дээ.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (112.72.13.4)
    АТГыг татан буулгаад хүчирхийллийн нийгэм байгуулах сонирхолтой хулгайчууд их байгаа шүү
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.25)
    Hurts gej ene yu yum be, Genco giin yun yum, iim aimar nowshiig solij boldgui yumu
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
    • ymar ch bolovsrolgui huneer udirduulsan ene gazar ymar l oligtoi baiv gej dee
      2014 оны 08 сарын 18
  • Зочин (103.26.193.19)
    Uur yamarch uls gurend ene 2 shig duraaraa aashilsan saiduud baitugai Erunhiilugch Gensek ch baidaggui yum bilee. Ene 2 saidad BURHAN erh olgoson yum bailgui dee
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    Iim teneg humuus HUULICH gesen ner hundiig gutaaj bh yum daa. Temuujin Altanhyag 2 tegvel ene delhii deer bgaa tsoriin gants erh medeltei HAADUUD yum bna l doo
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
    • chi eniig unshaad oilgodoggui yum uu kkkk chi ch tarhia gun ugaalgaj dee esvel neg muu doloogch yum bainaldaa
      2014 оны 08 сарын 18
  • Зочин (103.26.193.6)
    Гансvx хоригдвол АТГ-ын зов, ажил нь сайн хэрэг. Эс хоригдвол xvнийг хэлмэгдvvлсэн болох уу? Эсвэл зvгээр хэрэг шалгасан болох уу? Учрыг нь олохгvй л бна.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Zochin (27.123.214.113)
    Ene odoo ooriigoo mundag huulich soliorood baidag vum bailaa.Ingej medeejiin vuman deer tenegtej bolohgui shu de.Doligonood ***** doloogood baigaa vum u estoi durgui hurchihlee
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    hezee ingej umuruudg bolwooo
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Soongo (103.26.193.25)
    Санжаасүрэн өмгөөлөгчөө энгийн нэг асуулт асуух гээд байна л даа. Та бол ямар журам байдаг талаар тайлбар хэлээд байна. Зөвөө. Би таниас сурвалжлага авч байсан бол зүгээр салбарын үйл ажиллагаатай танилцах гэж очоогүй, гэмт хэрэгт холбогдоод хоригдож байгаа сэжигтэнтэй ч гэсэн чөлөөтэй уулзах эрхтэй гэж та бодож байна уу? Жирийн хүн ч ойлгохоор буруу үйлдэл хийчихээд байхад арай өөрөөр тайлбарлаад байх шиг байна аа. Бас тэр сэжиглэгдээд хоригдож байгаа хүн нь өөрийнх нь хамсаатан. Тийм байсан ч Ерөнхий сайдынхаа эрх гээд чөлөөтэй уулзаж болох юм уу? Би таны тайлбароыг нэг л ойлгохгүй байна аа.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.13.173)
    ene buunii nohoi odoo alban tushaal goridoj nowshirood yanaa byalduuch yumnuud darga nart tal zasaj dolignoj bna ard tumen gej aguu huchtei shuu
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
    • аль ч худлаа яриад байдаг юм бэ бүү мэд гэхдээ л энэ АТГ- гэж ёстой онцгүй газар юм шигээ би лав дургүй АТГ-г энхбатын өмгөөлөгч байсан болохоор АТГ ч зууж байгаа юм байнадаа
      2014 оны 08 сарын 18
  • Zochin (124.158.107.20)
    -Нийгэм бухимдалтай байна. Баялаг бүтээж буй бизнесийнхэнийг хорьж байна. iim asuult bodoj asuu. Ter Bayalg bvteej baigaa gej hudlaa shde. Bayan hoosnii yalgaa ulam ih l bolood baina. Amin huvia bodson yumnuudiig shalgaj hiih heregtei bvgd l hulgaich hudalch luiwarchid.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.193.3)
    цагдаа нотолгоо баримт цуглуулж байж хүнийг хэрэг хийснэ эсхийг илээр хэлэлцүүлж хуулиар шийддэг загварыг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй хүнээр хэрэг хүлээлгэх бүдүүлэг аргаасаа татгалзах цаг нь болсон
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.193.18)
    шүүх цагдаа ямра ч нотолгоо баримтгүйгээр зүгэрэ хүнийг хорьж дарамталж худал мэдүүлэг авч хэргийг шийддэг соц үеийн гажигаа засахгүй явсаар байгаа нь манай нийгмийн гутамшиг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн гай гутамшиг болчихоод байна
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
    • ene ATG-g erni hyanadag gazar gej baina uu ed nariig hunii avilgaliin heregiig nuugaad uuursduu avilga avaaguig irged yaj medeh yum be ?> balai gazar
      2014 оны 08 сарын 18
  • зөв үнэн үг (103.26.193.3)
    Тэрээр өөрийн дарга болох Ерөнхий сайдаа дагуулж хэзээ ч, хэдийд ч ХОрих ангид очих нь Хууль зүйн сайдын эрх ч юм, үүрэг ч юм. Нөгөө талаас, ШШГЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог, томилсон хүнийхээ хариуцсан обuектод орж гарах нь нээлттэй. Энд маргаад байх юм байхгүй. Гэтэл аливаа хорих, шоронд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд очиж үзэх нь АТГ-ын ажилтны хяналт дор байх ёстой мэтээр аяглаж байгаа АТГ-ын үйлдэл нь хуул ьд үл нийцсэн бас сонин үйлдлүүд шүү.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.134)
    ӨМГӨӨЛӨГЧ САНЖААСҮРЭН ГЭДЭГ ХҮН АЛТАНХУЯГИЙН БУУНЫ НОХОЙ БОЛОЛТОЙ ШҮҮ. ЕРӨНХИЙ САЙД ГЭХЭЭРЭЭ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙЖ ЭДЛЭХ ЭРХЭЭ БОЛ ГАРГУУД САЙН САЙНААР БҮР ХУУЛЬ БУСААР АШИГЛАХ ЁСТОЙ БОЛООД БАЙНА УУ? ИДСЭН УУСАН, ШАМШИГДУУЛСАН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА БОЛОХООС ЗҮГЭЭР НЭГ ХОРИГДЛЫГ ЭРГЭСЭН, ШАЛГАСАН АСУУДАЛ БИШ Ш ТЭЭ.АЛТАНХУЯГ ХУУЛИЙГ ГУЙВУУЛЖ, ЗАВХРУУЛЖ ӨӨРИЙН ТАЛД АШИГЛАХДАА ГАРГУУД ЮМАА.ИНГЭСЭН ИНГЭЭГҮЙ НЭГЭНТ НЭР ЧИНЬ ХУГАРСАН БОЛОХООР ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ ХҮН БОЛОХ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙГАА НЬ ХҮРТЭЛ ИНЭЭДТЭЙ, ЖИГШҮҮРТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
    • би ч бас ерөнхий сайдыг яасан ичдэггүй юм бэ? гэж бодож байсан гэтэл хуулиа бол зөрчөөгүй юм байан гэдгийг эндээс ойлголоо атг ёстой бузартай газар байна
      2014 оны 08 сарын 18
    • buuni nohoi geheesee iluu harin ch irgediig soyon gegeeruulj baigaa yum bishuu ATG uursduu l huulia zurchsun yum bainashdee
      2014 оны 08 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров
    1 мин
  • ӨНӨӨДӨР: Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно
    5 мин
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
    7 мин
  • ЗГ: СОР17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэнэ
    11 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    37 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    43 мин
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    15 цаг 39 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    15 цаг 58 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    16 цаг 17 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    17 цаг 34 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    18 цаг 47 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 48 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    19 цаг 54 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    20 цаг 3 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    20 цаг 7 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    20 цаг 18 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    20 цаг 20 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    21 цаг 36 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    21 цаг 42 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    21 цаг 58 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК