зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Сарангэрэлийн найз залуу Борхүү: Г.Сарангэрэл Х.Тэмүүжинтэй холбоотой байсан ч надад хамаагүй

2014-9-11
0
ЖИРГЭХ
  Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэл ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа.
сарангэрэл    Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэл ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэрээр хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа юм. Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” хэмээн цоллосон ч тэрээр Б.Борхүү хэмээх оюутан залуутай үерхдэг. Ингээд Г.Сарангэрэлийн найз залуу Б.Борхүүтэй ярилцлаа. Тэдний тухай сайнаасаа  илүү олон муу мэдээлэл хэвлэлээр гардаг учраас тэрээр зургаа авахуулахаас татгалзсан юм.

Эцэг эх маань Г.Сарангэрэлийг хүлээн зөвшөөрдөггүй

-Хоёулаа ярилцлагаа Г.Сарангэрэлтэй хэрхэн яаж  танилцаснаас эхлэх үү?
-Г.Сарангэрэл бид хоёрын учрал их сонин. Нэгнийгээ таньдаггүй хэрнээ таараад байдаг хүмүүс байдаг даа. Яг л тийм. Г.Сарангэрэлийн гэр нэгдүгээр хороолол, манай гэр гуравдугаар хороололд. Хол зайтай хэрнээ ямар нэгэн тохиолдлоор өдөр бүр таардаг байсан. Тэгээд  би өөрөө ч мэдэхгүй танихгүй охиныг таарахыг хүлээдэг болсон. Заримдаа бүр өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр нөгөө охинтой таарах болов уу гэсэн бодолтой гардаг байлаа. Гэтэл нэг өдөр бид тааралдаагүй. Нэг мэдсэн чинь арван хоног таараагүй байсан. Өөрийн эрхгүй Г.Сарангэрэлийг танихгүй ч үгүйлдэг болсон. Ашгүй нэг өдөр гадуур явж байгаад Г.Сарангэрэлтэй таарсан. Тэгээд би шууд очоод  надад утасныхаа дугаарыг өгөөч гэж аваад  түүнээс хойш мессежээр харьцаж, уулзаж байгаад үерхсэн. Үерхсэнийхээ дараа Г.Сарангэрэлээс тааралддаг байсан тухайгаа асуухад Г.Сарангэрэл ч гэсэн надтай таарах бүртээ баярладаг байсан юм билээ.

-Гоё тохиолдлоор танилцаж байжээ?
-Тийм шүү. Тааралдахаа больсон хэд хоногуудад Г.Сарангэрэл эмнэлэгт хэвтчихсэн байсан юм билээ. Ингээд бодохоор л үнэхээр сонин тохиолдол шүү. Сайхан дурсамж. Г.Сарангэрэлийн тухай бодох бүрт хайр минь улам их бадардаг.

-Ял сонссоноос нь хойш Г.Сарангэрэлтэй уулзав уу. Юу гэж байна?
-Уулзсан. Юу ярьсан нь бид хоёрын нууц хэвээр үлдэг.

-Г.Сарангэрэлийн аав ээжтэй уулзаж байна уу?

-Уулздаг. Би нэг зүйлийн тухай их боддог юм. О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлэгт харанхуй нүх рүү нэгнээ бүү түлх гэж байдаг. Гэтэл өнөөгийн энэ нийгмийг харахад нийгмээрээ ганцхан гэр бүлийг шууд харанхуй нүх рүү түлхэж байна. Тэр Г.Сарангэрэл гэдэг хүний чинь ард аав, ээж ах дүү хамаатан садан байдаг юм. Тэднийг ч гэсэн шууд муу муухай харанхуй руу түлхэж байна. Аавыг нь архичин л гэх юм. Та нар тэр хүнийг хараагүй мэдэхгүй шүү дээ. Мэддэг байлаа ч тэр тухай сонин  хэвлэл, сэтгэгдлээр илэрхийлээд байх муухай санагддаг. Нийгэм тэр чигээрээ энэ гэр бүлийг нийгмээс гадуурхан түлхэж болно. Гэхдээ би биш. Хүмүүс Г.Сарангэрэлийг, Сарангэрэлийн гэр бүлийг харанхуй руу түлхэх тусам би хажууд нь байх ёстойгоо мэддэг. Бид хоёрын харьцаа өөрчлөгдөхгүй гэдэгт итгэдэг. Амьдрал гэдэг сонин ш дээ. Г.Сарангэрэлийн  эцэг эх үнэхээр сайн хүмүүс байдаг юмаа. Үхтэл үр харам гэгчээр охиныхоо төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хоёр хөгшин сэтгэл санаагаараа зовоод сууж байна.

-Г.Сарангэрэлийн эцэг эх гэснээс өөрийн тань эцэг эх Г.Сарангэрэлийг хэрхэн хүлээж авч байна. Хэвлэлээр цацагдаж байгаа мэдээлэлд ихэд эмзэглэдэг байх?
-Яг үнэндээ бол маш муугаар хүлээн авч байгаа. Надад тодорхой хэмжээний шахалт байдаг. Хүрээлж байгаа хүмүүс бид хоёрын харьцаанд дургүйцдэг. Нийгэм тэр чигээрээ Г.Сарангэрэл гэх охиныг ийм болгосон учраас эцэг эх маань дургүйцэж байна. Түүнээс биш энгийн нэг нэг нэгэндээ хайртай хосууд зөндөө байна. Тэдний нэг байсан бол миний эцэг эх хэзээ ч ингэж дургүйцэхгүй. Гэтэл нийгэм өөрөө Г.Сарангэрэл гэдэг охиныг хэн ч биш болгож хаясан.

-Цаашид эцэг эх чинь дургүйцсээр байвал яах вэ?
-Яг одоо тэр шахалтыг би давж байна, даваад л сууж байна. Найз нөхөд маань ч гэсэн сал гэж их хэлдэг юм. Миний найз нөхдийн хүрээ өргөн. Найзууд маань ч Г.Сарангэрэл бид хоёрын тухай мэддэг. Бид хоёр байнга л цуг байдаг байсан.  

-Мэдээж тодорхой хэмжээгээр та хоёрын харьцааг дэмжих хүмүүс бас байна биз дээ?
-Ойлгох найз нөхөд тун бага байдаг юм байна. Нийгэмтэйгээ л адилхан ойлгож, хүлээн авч байна.

-Та хоёрын харьцааг дургүйцдэг ч найз нөхдийн нөхөрлөлд ямар нэгэн асуудал гардаггүй биз?
-Нөхөрлөлд сөрөг асуудал гардаггүй. Тэр хүмүүс надтай найзалсан болохоос биш Г.Сарангэрэлтэй найзлаагүй. Тэгэхээр найз нөхдийн харилцаа бол сайн хэвээрээ байдаг.

Г.Сарангэрэл надаар өвчилсөн юм шиг мэдрэмжийг төрүүлдэг

-Анх хар тамхины хэргээр саатуулагдсаныг хэнээс сонссон бэ. Мэдээж цочролд орсон байх?
-Хэрэгт холбогдохынх нь өмнөх орой Г.Сарангэрэл бид хоёр хамт байсан. Ер нь бид хоёр байнга хамт байдаг болохоор тэр орой найз нөхөдтэйгээ уулзмаар байна гэж асуусан. Хэчнээн надтай хамт байгаа ч гэсэн найз нөхөдтэйгээ уулзах хэрэгтэй ш дээ. Тиймээс за тэгээ найзуудтайгаа уулз гээд гаргасан. Г.Сарангэрэл хэчнээн оройтсон ч байнга утсаар хэлдэг. Гэтэл тэр орой ор сураггүй таг чиг алга болсон. Тэгээд би санаа зовоод гайхаад шөнөжин унтаж чадаагүй. Харин өглөө нь мөрдөн байцаах газраас залгаад хэрэгт холбогдсоныг  нь хэлсэн. Үнэхээр гайхаж цочролд орсон.

-Тэгээд хэрэгт холбогдсоныг нь мэдээд очиж уулзсан уу?
-Уулзсан.

-Юу гэж байх юм?

-Г.Сарангэрэлтэй уулзахад нэлээн цочролд орсон байдалтай байсан. Надтай бараг юм яриагүй. Гэхдээ юунд ч битгий итгээрэй надад л итгээрэй гэж хэлсэн. Цагдаа сэргийлэх, хар тамхины хэрэгт холбогдсон болохоор тухайн үед би их бухимдалтай, юу ч ойлгоогүй.

-Удаа ч гүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан гэж хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ тухай өмнө нь сонсож байсан уу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж уншсан уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж уншсан. Уншсаны дараа их юм бодогддог юм билээ. Гэхдээ гол нь Г.Сарангэрэлтэй уулзаж бүх зүйлийг сонсох ёстой гэдгээ л мэдэж байсан. Тэгээд эргэлтээр очиж уулзаад олон зүйлийн тухай асууж ярилцсан. Уулзсаны дараа эргэлзэж байсан бүх эргэлзээ арилж, зөвхөн Г.Сарангэрэлд итгэсэн.

-Тэгэхээр уулзахаас өмнө магадгүй Х.Тэмүүжинтэй холбоотой байсан юм биз дээ гэх эргэлзээ төрсөн гэсэн үг үү?
-Яг тэр үед  амьдрал дээрх Г.Сарангэрэл гэдэг хүнийг сонин сэтгүүлд бичигдээд байгаа Г.Сарангэрэлтэй  харьцуулж үзсэн. Ерөөсөө  нэг хүн болж буухгүй ондоо хүн яриад байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Амьдрал дээрх Г.Сарангэрэл гэдэг хүн ондоо хүн ш дээ. Надад нэг сонин мэдрэмжийг төрүүлдэг хүн байхгүй юу. Г.Сарангэрэл яг л надаар өвдсөн юм шиг санагддаг. Би түүний эм. Та ч гэсэн өвдвөл эм уудаг биздээ. Тэрэн шиг Г.Сарангэрэл надаар өвчилсөн. Би Г.Сарангэрэлийн эм юм шиг мэдрэмжийг төрүүлдэг.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухай чамд юу гэж тайлбарлаж байсан бэ?

-Анхнаасаа тийм юм байхгүй. Нарийн ширийн асуудлыг  надад нууц болгож хэлж байсан л даа. Надад дарамт шахалт байна. Тиймээс Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэж хэлэхээс өөр аргагүй байна. Юу ч болж байсан чи надад итгээрэй гэж хэлж байсан. Тухайн үед Г.Сарангэрэл өөрөө бас их айсан байдалтай байсан. Мөн “Чамайг алдахаас айж байна. Чи намайг ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ” гэж байсан. Үнэндээ Г.Сарангэрэлийг би ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ.

Х.Тэмүүжинтэй холбоотой гэж ярихыг нь мэдэж байсан

-Тодорхой хэмжээгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэддэг байх. Тэгээгүй бол тэдний тухай ийм мэдээлэл цацагдахгүй болов уу гэж бодож байна?
-Тэр бол амьдрал дээр байдаг л асуудал. Хэн нэгний төрсөн өдөр болж байна. Ямарч тохиолдлоор уулзсан байж болно. Ер нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан ч хамаагүй. Хүний өмнөх амьдрал гэдэгтэй гол нь биш. Г.Сарангэрэлийг хэн гэдгийг би мэднэ. Тиймээс тэднийг дотно харьцаатай байсан гэж боддоггүй. Надад тэр асуудал сонин биш. Тэр асуудалд би их уужуу байгаа.

-Батлан даалтаар гарсныхаа дараа Г.Сарангэрэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой байсан, мөнгө авдаг байсан тухайгаа ярьсан. Тухайн үед ярилцлагыг сонсоод юу бодож байв. Ярилцлагын дараа өөрийг тань хүрээлж байгаа хүмүүс тантай яаж харьцаж байсан бэ?
-Миний эргэн тойрны хүмүүс нийгэмтэй яг адилханаар хүлээж авсан. Маш сөргөөр. Г.Сарангэрэл бол хар тамхичин, шууд хэлэхэд биеэ үнэлэгч. Биеэ үнэлэгчтэй үерхдэг, одоо болиоч салаач гэж дарамталж байсан. Би Г.Сарангэрэлийг ярилцлага өгөх үед хамт байсан. Юу гэж хэлэхийг нь ч мэдэж байсан. Яагаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж хэлснийг мэдэж байсан. Г.Сарангэрэл “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж хэлвэл хорихоос хурдан суллагдана” гэж хэлсэн. 

-Тэгэхээр тухайн үед ярилцлага өгөхөд хамт байсан гэсэн үг үү?

-Хамт байсан. Юу ярихаа надад хэлсэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж ярихаар боллоо гэж байсан.

-Тэгээд чи Хууль зүйн сайдтай холбоотой гэж ярихыг нь хүлээн зөвшөөрсөн юм уу?

-Тийм. Гол нь Г.Сарангэрэлийг хорихоос хурдан гаргамаар байсан юм. Тэр муухай газар удаан байлгаж яах юм.

-Хорихоос гаргахын тулд Г.Сарангэрэлийн нэр хүнд огт хамаагүй байсан гэж үү?

-Ямар учраас Х.Тэмүүжинтэй холбоотой гэж ярих болсныг нь би мэдэж байгаа. Х.Тэмүүжин Г.Сарангэрэл хоёрын холбоогүйг би мэдэж байхад хангалттай биз дээ. Би нийгэмтэй адилхан хүлээж аваад салвал өнөөдөр хайртай, тэр хүнийг хайрладаг гээд яриад байх шаардлагагүй. Г.Сарангэрэл бид хоёрт “нандин”, аягүй гоё харилцаа, хайр байдаг. Хааяа муудаж сайндах үе байдаг ч тэр ч гоё. Магадгүй одоо өнгөрч байгаа цаг хугацаа Борхүү гэдэг хүн Г.Сарангэрэлд, Г.Сарангэрэл Борхүүд хэр их хайртай вэ гэдгийг шалгах өдөр хоногууд өнгөрч байна.

Үйл явц Г.Сарангэрэл бид хоёрын оролцоогүйгээр өрнөж эхэлсэн

-Нөгөө талаасаа Г.Сарангэрэл нийгэмд нэр хүндээ унагаж байхаар ялаа эдлээд гараад ирвэл дээр байсан байж болох?
-Нэг талаасаа тэгэж бодож байгаа ч энэ хэрэг санаанд оромгүйгээр шууд задарсан. Мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг ярилцлага өгүүлээд л. Ерөөсөө л Г.Сарангэрэл бид хоёроос шууд хамааралгүйгээр үйл явдал өрнөж эхэлсэн.

-Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Г.Сарангэрэлийг жирэмсэн гэх мэдээлэл цацагдсан?
-Тэр нь худлаа тэгж сенсацлах хэрэг байхгүй. Худлаа гээд хашгирмаар санагддаг. Худлаа гээд хашгирахаар бүгд сонсоод худлаа юм байна гэж хүлээж авдаг болоосой. Даанч манай монголчууд тэгэхгүй байх аа.

-Г.Сарангэрэл удахгүй суллагдана. Мэдээж аав, ээжтэйгээ уулзуулах байх. Цаашид яая гэж бодож байна?

-Би яг л үнэн зөвөөр нь хэлнэ. Манай эцэг эх хоёр ухаантай хүмүүс байдаг. Ялангуяа миний эцэг эх хүүгийнхээ төлөө л санаа зовсондоо сал гэж байгаа. Г.Сарангэрэлийг нийгмээрээ муу муухайгаар ярьж байна. Тэгэхээр миний эцэг эх мэдээж боль, сал. ГСарангэрэлийн нэр хүндийг дагаад миний хүүгийн нэр хүнд унана. Миний хүү муу нэртэй болчихно гэсэндээ санаа зовоод хэлж байгаа юм.

-Давж заалдах шатны шүүхэд хандсан уу?
-Хандсан байгаа. Г.Сарангэрэлийн хэрэгт өмгөөлөгч Г.Батбаяр ахад үнэхээр их баярлаж байна. Тэр хүн Г.Сарангэрэлийн төлөө үнэхээр их зүтгэж байгаа. Өөрөө охин үртэй болохоор зовлонг нь ойлгож байгаа байх. Г.Сарангэрэлийн хэрэг давж заалдах шатны шүүхэд хэвээр үлдсэн ч тэр хүнд гомдохгүй. Үнэхээр их баярлаж явдаг.
Г.Сарангэрэл хорих ангид надгүйгээр хэцүү байгаа

-Чи Г.Сарангэрэлийг сайн мэддэгийнхээ хувьд тодорхойлооч?
 -Хөөрхөн, хөгжилтэй, өөртэй итгэлтэй, эмэгтэй хүний  бардам зан байна. Гэхдээ хаана бардамнахаа мэддэг. Бид хоёр дотно харьцаатай учраас нэгнийгээ миний сайхан гэж дууддаг. Миний хувьд сайхан  гэнэн, ухаантай. Би тэр хүнээс хар юм олж хардаггүй. Би нэг удаа Г.Сарангэрэлд их гомдож байсан. Өнгөрсөн Валентинаар Г.Сарангэрэл өдөржингөө алга болчихсон. Утас нь ч холбогдохгүй. Валентины өдөр найз охин алга болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Би боож үхэх гэж байсан. Гэтэл орой нь Г.Сарангэрэл надруу залгаад гэрт хүрээд ир гэсэн. Би ч гомдсон хүн үгүй, чадахгүй гэсээр байгаад л очсон. Яваад очтол надад зориулаад өдөржингөө шоколад хайлуулаад биеэр нь юм туурчихсан байсан. Г.Сарангэрэл чихрийн харшилтай л даа.  Ийм л сэтгэлтэй хүн шүү дээ.

-Магадгүй Г.Сарангэрэл хорихоос суллагдаад өөрөөс чинь сэтгэл нь хувирвал яах уу?
-Тэр талаар би бодож байгаагүй юм байна. Хувирахгүй гэдэгт итгэдэг. Бид хоёр цуг байхад би Г.Сарангэрэлээс нэг юмыг аягүй их анзаарч хардаг. Г.Сарангэрэл яг л  надаар өвдчихсөн юм шиг. Намайг хажууд нь байхгүй болохоор өвчин нь хүндэрчихдэг гэмээр. Одоо бол хорих ангид надгүйгээр  үнэхээр хэцүү байгаа.  Би хажууд нь байх ёстой ч даанч болохгүй ш дээ. Надад эмзэглэдэг нэг зүйл байдаг.
 
-Юу тэр вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан Г.Сарангэрэлийн тухай мэдээллийн сэтгэгдлүүд.  Хэдийгээр тоохгүй байя гэсэн бүгдийг  нь өөрийн мэдэлгүй сонирхоод уншчихдаг. Амьдралынхаа хэчнээн ч цагийн тэр сэтгэгдлүүдийг уншихад зориулж байна даа. Арай л хэтэрхий. Тэр хүний талаар  мэдэхгүй танихгүй байж өөрөө дүгнэлт хийгээд бичиж байна гээд бод л доо. Шууд муулаад л.

-Энэ хүрээд ярилцлагаа дуусгая даа. Танд хэлэх юм байна уу?

-Хайртдаа л хандаж дуусгая даа. Хэзээ ч хэнд маань ч юу ч тохиолдсон байлаа хамаагүй би үргэлж чинийх.

Ярилцсанд баярлалаа.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (350)

  • tsts (1.165.198.43)
    Ene arail jhn hudlaa heleed bnldaa neg surgalt damjaa eswel neg gazar amidardaggui eswel neg ni negnee dagahgui bol odor bur taarna gj bhguishdee ymar neg sumand amidarch bgaa bishdee. busad yrisan yum ni unen bol uhaantail hun yum Sarangerel iim sn zaluu hajuud ni bhad yah gj demii zuil hiij bdag bnaa hiigeegui ogt yagachgui huniig horihru hurtel awch ywna gj bhguie bid chn ardchilsan niigemd amidarch bgashude.
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • kkkk (124.67.72.122)
    Temuujin doodhoo Borhuu gej nerlej, tugsuh angiin oyutnaar zohion bichleg bichuulsen bn. Daanch redaktor ni zasvariig azaarnii hiisen ni unshih yvtsad medegdlee.
    2014 оны 09 сарын 22 | Хариулах
  • туяа (180.149.97.1)
    сайн хүү байна алдахад нь хажууд байна гэдэг хүн чанартай л залуу байна хүн алдаж болно ш дээ бие биендээ итгэж хамт бүхийг туулж байгаа нь бахархмаар санагдлаа Сарангэрэл сайхан охин байлаа тэр охин яг үнэндээ улс төрийн золиос болсон ш дээ
    2014 оны 09 сарын 22 | Хариулах
  • нгнгнгнг (119.40.97.112)
    ийм юманд итгэж байвал одоо яах билээ
    2014 оны 09 сарын 22 | Хариулах
  • WM333 (103.9.89.218)
    ene ohin tusuviin mungu, turiin umchiig Jenco nar shig zugeer avaagui dee. Aldsan zuil baigaa tuund surgamj bolgon enirengui handaj bolno doo tur. Getel zaaval horih geed baigaa un.
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
  • Baharhahyi (67.175.54.118)
    OMG! Bi ulchihlaaa..Ene bol Mongol Romeo-Julette hoer baina.Ene bol yneheeriin tengerleg hair,mash hovor ariun nandin hair baina.Odoo ene niigemd iim saihan aguu hair baihgyi bolson.Egchiin uhaantai dyy saihan gerelt ireedyi ryy bartaat amidraliin zamaar ogsoj yavna..Chi chadnaa.Chi gantsaaraa bish,chamd hen hynd baihgyi uhaan baina..Amjilt hysie..USA
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
    • zochin
      Odoo en hair haan bn??
      2014 оны 09 сарын 21
  • Зочин (182.160.39.237)
    zohion bichleg bna daa. unshsandaa haramsaj bna. hairan tsag ...
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • зочин (180.235.186.99)
    хэнд ч юу ч тохиолдож болно. сайхан охин харамсаж суудаг. гэхдээ дандаа муу явна гэж байхгүй. тэндээсээ гараад амьдралаа өөдрөгөөр харж тайван тогтуун амьдралтай олон хүүхдийн ээж болоод сайхан амьдраасай гэж хүсэж байна. Дүү нартаа сайхан бүхнийг хүсье.
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • зочин (182.160.40.87)
    Тэгээд Тэмүүжинтэйгээ хуваагаад яаваач, хэнд хамаа байнаа,
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • çî÷èí (103.29.144.131)
    õýëýõèéí àðãàã¿é õàéð ÿðèëöëàãà õèéñýí ñóðâàëàãà÷èä áàÿðëàëëàà ºíººãèéí íèéãýìä èéì çàëóóñ õîâîð õ¿ì¿¿æèë ñàéòàé õ¿í ÷àíàðòàé óëàìæèëàë ¸ñ çàíøèë àëäàãäààä õ¿í ÷àíàðã¿é áîëîîä áàéíà ø¿¿ äýý õ¿í ÷àíàð õàéðû ÷èíü õ¿íäýëæ áàéíàà àìæèëò ìàø èõ ñààä áàéãàà ø¿¿ òýâ÷ýýðýé ýíý îõèíûã ÷è ë àâàð ÷ ÷àäàõ þì áàéíà àéëûí ñàéõàí îõèíûã õàéðëààä á¿õíèéã äàâæ ÷àäâàë ìÿíãà ìÿíãàí ýýæ¿¿ä áàÿðëàõ áîëíî ø¿¿
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin (182.68.38.23)
    ulaan tsagaan show bgazde yaj taniltsdag genuuu hahaha bnga taaralddag tegsnee yasan geweee eleg
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (202.131.242.237)
    Борхүүгийн зөв. эр хүний шинж шүү. Сарангэрэлд ямарч алдаа алга. байлдаж тоголж байгаад айлын цонх хагалчихсан байна шүү дээ. энэ хэрэг юм уу? хэн ч муу хүн гэдгүй юм . нэр хүнд өсөөд байгаа болохоос унаагүй л байна. харин цагдаагийнханы муу үйлдлийг шударгаар илчлээд өгвөл гавьяатай хүн болно шүү. айх хэрэгүй. Од болно.
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (202.70.38.18)
    энэ охиндоо их л хайртай залуу юм даа.
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (112.72.13.141)
    Эмэгтэй хүн анхнаасаа буруу замаар явчихсан бол хэзээч засардаггүй юм Анхныхаа ханийг зөв сонгох хэрэгтэй Эцэг эхийнхээ үгэнд орох хэрэгтэй Хайрандаа хөтлөгдөөд эцэст нь шанал***** гутралыг туулах бий дээ сайн бодох хэрэгтэй .
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • hun (150.129.143.187)
    Hairaa gej.......... unen bol saihan l b.a Gehdee zohion bechleg bh magadlaltai..........
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.91.104)
    Хөөрхий дөө, монголын нялх үрсүүд. Алдаж эндэж, онож тэнцэж явах гэж зүтгэнэ. Борхүү хүү минь сэтгэлийн хаттай байгаарай. Амжилт хүсье. Сарангэрэл харин яагаад ийм юманд орчихдог байнаа, хөнгөн байна даа.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • kkkk (103.26.193.14)
    ugui tegeed ogt xereg xiigeegui xuniig shorond xiigeed xuulizuin saidtai xolbood l ene chin yu ve zugeer neg togloom bolj bna uu? ene zaluugiin yariltslagiig nairuulj saixan bichsen setguulch guaid talarxay.zoxiolch bolbol sain zoxiolch bolox yum bna daa.zugeer yaj ch bodson zavxarsan niigem bsan ch orgui yum yarij orgui xeregeer xuniig shorond xoridoggui l baixgui yu daa.tsagdaa aldaj bolno prokuror gutgej bolno shuux luivardaj bolno gexdee ted deesh gazar avsan yum ni deer ulaan tsaim xiideggui l bxgui yu..ochigdor ardiin daisan bolson baisan onoodor ardiin baatar bolox ni ee.tumnii tarxi ugaaxaa boli.xarin saixan zoxiol unshlaa.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    Сайхаан, сайхан. Манай монгол залуус иймэрхүү хүн чанартайгаа л үлдэж хоцорвол зүгээр. Охид хүүхнүүд маань хэчнээн чангараад монгол эр хүнээс өөр таарах тохирох сайн хань олж чадахгүй. Их л дээгүүр сэвээд байвал тэр бээжинд ***** охидын жишгээр л орно шүү дээ. Тэгээд эцэст нь Франц хүний эхнэр төдий үйлчлэгч болоод л дуусна. Манайд бол арай гайгүй төгсгөл нь Мянганбаяртай холбогдох. Гэтэл тэнд чинь бас баахан оочер байгаа шүү дээ. Энэ төрийнхөнд найдаад хэзээд дэмий. Тэхээр жирийн монгол бор залуучуудаа л хүндэтгэж яв.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • 11111111111111111111111111 (202.179.10.94)
    Сайхан хайр байдаг юм. Олдвол алдаж болохгүй гэж нэгэн сайхан үг байдаг.Зохиол биш үнэн байгаасай. АМЖИЛТ.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • 2014 (202.72.246.134)
    Сонин л юм даа. Төдийгөөс өдий болтол гарч ирээгүй Борхүү гэнэт гараад ирэх... Үнэн бол монголын нийгэмд байгаа энэхүү дөл гэрэл болон цацраасай.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Borhuu (112.72.13.19)
    Borhuu zalgaarai 99111456 ah ni tuslaya
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • tt (202.170.69.194)
    yunii omno shan semeltei huu bna enehuu horoobd aldaj indehgui largal zoblon gej ugui tul aldaa dutagdaliig zob oilgoh vhadbartai l bh shan shuu amjilt husie
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Nergvi (103.229.123.14)
    Borkhvv zalgaarai 88089404
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • ээээ (182.160.45.80)
    борхүү байлаа юу,хар тамхитай холбогдож байхад нь хаана байсан бэ.
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.11.94)
    схан сэтгэлтэй ухаантай ямар мундаг хүү вэ хайр гэдэг агуу үнэхээр бие биедээ хайртай схан залуус бна юу санасан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • ах нь (182.160.35.57)
    Энэ хүү сайн хүү байна Та 2 үнэхээр бие биеэдээ хайртай бол энэ бузар булайн цаана гарч жарганаа. Хөх тэнгэр минь энэ 2-т аз жаргал хайрла. Хүү минь Сараагаа шоронгоос гарангуут амьдралаа шинээр эхлээрэй. Хэлсэндээ зорисондоо үнэнч 2 биеэндээ үнэнч байгаарай та 2 ялнаа
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • fdfdfdf (70.61.131.146)
    SARANGEREL BURUUGUI
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    1 цаг 20 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    1 цаг 36 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    5 цаг 47 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    6 цаг 5 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    6 цаг 24 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    6 цаг 28 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    7 цаг 39 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    8 цаг 5 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    8 цаг 21 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    8 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    9 цаг 12 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 18 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    10 цаг 0 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    10 цаг 3 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    10 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    10 цаг 12 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК