Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин Л.Ган-Эрдэнэ: Хайр гэдгийг одоо л амталж явна даа

2012-1-08
0
ЖИРГЭХ
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Камертончууд хувийн ажил, амьдралаа зохицуулахын хажуугаар залуу халаагаа бэлтгэх "Камертон 2" реалити шоу нэвтрүүлгийг зохион байгуулах гэж байна.  Дуучин Л.Ган-Эрдэний хувьд гэргий Уянгатайгаа сайхан амьдарч, телевизийн урлагт эргэлт буцалтгүй орсон тухайгаа хүүрнэсэн юм.
   “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Камертончууд хувийн ажил, амьдралаа зохицуулахын хажуугаар залуу халаагаа бэлтгэх "Камертон 2" реалити шоу нэвтрүүлгийг зохион байгуулах гэж байна.  Дуучин Л.Ган-Эрдэний хувьд гэргий Уянгатайгаа сайхан амьдарч, телевизийн урлагт эргэлт буцалтгүй орсон тухайгаа хүүрнэсэн юм.
- Танай хамтлаг 15 жилийнхээ ойгоор хамтлагаараа "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан. Саяхан хамтлагийн ахлагч Д.Болд Төрийн соёрхолт дуучин боллоо. Үзэгч фенүүд та бүгдээс их зүйл хүлээж байгаа байх?
- Д.Болд төрийн соёрхолт дуучин болсноор биднийг их хурцалж өгсөн. Энэ их хүндэтгэлийн зэрэгцээгээр их хариуцлага ирж байна. Манай Болд чинь шоргоолж шиг л зүгээр сууна гэж үгүй шүү дээ. Найзыгаа энэ их нэр хүндтэй шагнал хүртсэнд бид их баяртай байгаа. Өөрөө жижигхэн хэрнээ өөрөөсөө хэд дахин хүнд ачааг нуруундаа үүрч явдаг. Бид удахгүй залгамж халаагаа бэлдэнэ. "Хижээл" насны дөрвөн залуу шинэ залуу дүү нартайгаа үзэж тарна даа. Энэ жил амжилт, уран бүтээлээр дүүрэн жил байх болно гэж үзэгч фэнүүддээ амлаж байна.

- Залгамж халаагаа бэлдэнэ гэснээс "Камертон"-ы шинэ төсөл, реалити шоуныхаа талаар тодруулахгүй юу?
- Манай хамтлагийн гишүүд залгамж халаагаа бэлтгэхээр "Камертон-2” төслийг эхлүүлэх гэж байгаа. Төсөл реалити шоугаар үргэлжилнэ. 15-25 насны урлагт бие, сэтгэлээ жинхэнэ зориулж чадах авьяаслаг дөрвөн залууг бид шалгаруулна. Төсөл 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төслийг "В" продакшн, "Боловсрол телевиз", "МСS", "Скайтел" зэрэг олон байгууллага ивээн тэтгэж байгаа.

- Төслөөр шалгарсан дөрвөн залууг "В" продакшн уран бүтээлийг нь таван жил ивээн тэтгэнэ гэсэн байхаа. Залгамж халаадаа юу амлаж чадах вэ?
- Сайн дуучин болно гэдэг амаргүй. Бид зовлонг нь дайраад л гарсан. Хүний эдлээгүйг эдлүүлж өмсөөгүйг өмсүүлнэ гэж бид амлахгүй. Гэхдээ хамтлаг шиг хамтаараа зүтгэдэг шилдэг залуус л болгохыг хичээнэ дээ. Азтай л аавын хүү манай хамтлагийн залгамж халаа болно. Бидний үед нэг дуу гаргая гэхээр ивээн тэтгэгч олох гээд мөнгө санхүүгийн асуудал хэцүү байдаг. Энэ дөрөвтөө тийм зовлонг үүрүүлэхгүй санаатай. "Камертон" ар талынх нь асуудлыг бүгдийг зохицуулна. Харин тэд хариуд нь од болж биднийг гийгүүлэх л их хариуцлагыг үүрнэ дээ.
- Бүртгэл хэзээ эхлэх вэ?
-"Боловсрол" телевиз дээр энэ сарын 20 хүртэл бүртгэл явагдаж байгаа. Шалгаруулалтад шүүгчээр бид дөрөв сууна. Эба нь Эбагаа, Болд нь Болдыгоо гээд шүүж өгнө дөө. Шалгуур их өндөр учраас маш сайн бэлтгэлтэй ирээрэй гэж залууст захья.

 - Дуучин болох амаргүй л байсан байх. Танай гэр бүлийнхэн ах дүү нарыг чинь урлагийнхан гэж сонссон. Тэдний нөлөө байв уу?
- Би эхээс долуулаа. Нэг эгч, таван ахтай айлын отгон нь. Миний аав, ээж боловсролын байгууллагад насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хоёр буурай бий. Нэгдүгээр ангидаа ээжийнхээ сургуульд элсэн орсон ч эрхэлж дүрсгүйтээд юм сурахгүй байна гээд Хөгжим бүжгийн сургууль руу оруулчихаж билээ. Манайхан бүгдээрээ урлагт хайртай. Тайванбат, Ганзам хоёр ах маань урлагийн хүмүүс. Би чинь социализмын үед ах нараа дагаад орцонд гитар дарж, дуулж явлаа шүү дээ. Энэ л үеэс би дуучин болох хүсэлдээ хөтлөгдсөн. Намайг бага байхад аав минь хоёр ахад төгөлдөр хуур авч өгөөд гэртээ оруулах гэж хөгөө чирч билээ. Манайх есөн давхарт. Таван ах, таван найзтайгаа хөлсөө гаргаж гэрт зөөж оруулж байсансан. Хоёр ахаараа төгөлдөр хуур заалгасаар нэлээд сайн тоглодог болсон. Тэгээд Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид орох гээд шалгуулсан чинь жижигхэн гартай, богинохон хуруутай байна гээд тэнцээгүй юм. Инээдтэй байгаа биз. Гэхдээ хийлийн анги намайг тоосон юм даа. Манай "Камертон"-ыхон чинь бүгд хийлчид шүү дээ.

- Тэгэхээр та хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсөөгүй гэсэн үг үү?
- Эба бид хоёр морин хийлээр, харин Болдоо Мээдээ хоёр бид хоёроос нэг насаар дүү, Хийлийн доод ангид сурдаг байсан.

- Тэр үед хамтлагаа яагаад "Камертон" гэж нэрлэв?
- "Камертон" гэдэг чинь дэлхий нийтийн хөгжим хөглөгч жижигхэн зэмсэг байхгүй юу. Дэлхий нийтийн бүх хөгжмийг камертоноор хөглөнө. Хүний сэтгэл, дуу хоолой хөгжмөөр хөглөгдөж, хөгжмөөр уянгалсан аялгуу бид бүгдийг уярааж чаддагт хөгжмийн гайхамшиг оршдог болов уу даа.

- "Ганаа мэргэжлээ сольсон нь" нэвтрүүлэг хөтлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нэвтрүүлгийг хэзээнээс эхэлж хөтлөв, шинэ онд үргэлжлүүлэх үү?
- Сүүлийн үед би телевизтэй амьдралаа холбочихоод байгаа шүү. Телевиз гэдэг оюуны чадавхи ур ухааныг хөглөж чаддаг маш сайхан урлаг гэж боддог. 2008 оны гуравдугаар сараас энэ нэвтрүүлгээ эхлүүлснээс хойш гурван жил болчихлоо. Хамгийн анх гал сөнөөгч болж мэргэжлээ сольсноос хойш даруй 70-аад мэргэжлээр ажиллаж үзлээ. Мэргэжил бүхэн сайхан, өөр өөрийн онцлогтой. Цонх угаагч хийгээд Улаанбаатарын хамгийн өндөр байшин дээр гарахад их айсан. Мөн тогооч хийж байхдаа гараа түлж цэврүүлтүүлчихээд хөглөж байлаа. Мэдэхгүй чадахгүй олон мэргэжлээр ажиллахад хэцүү шантрах зүйл их байсан даа. Одоо харин хийсэн бүтээснээ хараад бахархаж байхад мэргэжил бүхэн сайхан юм билээ. Гэхдээ хамгийн гол нь хүүхэд залуусын мэддэггүй анзаардаггүй олон ажил, мэргэжил цоо шинэ ертөнцийг нээдэг сайхан нэвтрүүлэг юм шүү.

- Нэвтрүүлэг үргэлжлэх үү гэж асуудгийн учир нь таныг өмнөх эхнэр Халиунаа телевиз рүү хөтөлсөн гэдэг юм билээ. Таныг Халиунаагаасаа салаад “Жигүүр Гранд”-ын хүргэн болжээ гэх яриа сонсогдох болсон?
- Халиунаагаас саллаа гээд би нэвтрүүлгээ орхиогүй. Дэлхий дээр 8000 орчим мэргэжил байдаг гэсэн. Харин ч хийх ажил зөндөө байна. Хүн амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв. Одоо бол би хайр гэдэг агуу зүйлийг жинхэнэ утгаар нь ухаарч мэдэрч хань Уянгатайгаа сайхан амьдарч байна.

- Хамтлагийн гурван залуу хаагуур , юу хийж явна даа? Бүгдээрээ бизнес эрхэлж байгаа сурагтай. Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр хамтарч ажиллав?
- Одоогоос хоёр жилийн өмнө “June 2004” цомгоо гаргасан. Түүнээс хойш дорьитой бүтээл алга аа. Болд “В” продакшиндаа харин Эба газар тариалангийн салбартаа чамүй амжилттай ажиллаж байгаа. Мээдээ “Монгол газар”-т барилгын салбарт хүчээ үзэж яваа. Сониноос Эбагийн маань гэргий алдарт эх болсон. Камертон жил ирэх тусам ам бүл нэмж сайхан л байна. Удахгүй хань бид хоёр ч гэсэн хүүхэдтэй болох бодолтой байгаа.  
Л.Болорцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (49.0.153.15)
    teneg hoshnogo zail zail
    2012 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.42.131)
    ganaa mergejlee solison n nevtruuleg dajgui Gehdee Ganaa ajil hiihgui heterhii yariad bna Ajil hiij ter ajliin ontslogiig haruul
    2012 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК