Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.БАТ-ҮҮЛ: “Чингис” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй

2014-10-13
0
ЖИРГЭХ
  Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн ирэх оны төсөв хүнд байдалд орж мэдэхээр болоод байна. Яг энэ сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ММ” агентлагийн “Ярилцъя” нэвтрүүлгээр сэтгүүлч Х.Эрдэнэбулгантай ярилцаж байр сууриа илэрхийллээ.
батүүл.1    Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн ирэх оны төсөв хүнд байдалд орж мэдэхээр болоод байна. Яг энэ сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ММ” агентлагийн “Ярилцъя” нэвтрүүлгээр сэтгүүлч Х.Эрдэнэбулгантай ярилцаж байр сууриа илэрхийллээ.

-НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын гишүүд хотыг дампууруулах уу, эсвэл аврах эсэх нь  ирэх оны төсвийг хэрхэн батлахаас шалгаална гэжээ. Та төсвийн төслийн талаар иргэдэд ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Сангийн сайд Ч.Улаан орон нутгийн төсвийг бие даалгахаар болж байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байсан. Энэ ярилцлага олон нийтийг зориудаар төөрөгдүүлж, ташаа мэдээлэл өгсөн. Үүнийг засч ярих нь зүйтэй гэж бодож байна. Сайн анзаарсан бол Ч.Улаан сайд зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина гэгч болсон. Засгийн газраас УИХ-д  2015 оны нэгдсэн төсвийн танилцуулга өргөн барьжээ. Энэ төсөл УИХ-аар батлагдвал үр дагавар нь маш аюултай. Ч.Улаан сайд шиг туршлагатай хүн  энэ төсөл хотын эдийн засгийг шууд дампуулна гэдгийг мэдэж байгаа. Би хувьдаа Ч.Улаан сайдыг яагаад ийм зүйлийг санаатай хийж байгааг гайхаж байна. Хэрвээ уг төсөв УИХ-аар батлагдвал  Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилчдын цалинг олгож чадахгүй, хэрвээ цалин тавих гэж оролдохоор болбол  бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дээр татварыг 2 дахин нэмэхээр болно.  Үүнийг Ч.Улаан сайд мэдэж байгаа. Энэ бол улс төрийн зорилготой, нийгмийг тогтворгүй байдал руу түлхсэн зориудын өдөөн хатгалга гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ талаар Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн боловч тун хайхрамжгүй хандаад байна.  Бидэнд багш, эмч, соёлын байгууллагын цалин, урсгал зардал гээд 280 тэрбум төгрөгийг олго, 53,4 тэрбум төгрөгийн ахмадууд, оюутнууд, цагдаа нарын нийтийн тээврээр үнэгүй зорчуулсныг татаасыг өг,  94 тэрбум төгрөгийн халамжийн санг олго гэж хэлсэн. Эдгээр нь сар бүр өгч байх ёстой төсвийн урсгал зардал юм. Өөрөөд хэлбэл, төсвийн тухай хуульд Зарлагаа бүрэн санхүүжүүлэх гэдэг нь урсгал зардлаа  урсгал орлогоор санхүүжүүлэх ёстой гэсэн үг юм. Тийм учраас улсын төсөвт энэ ачааллыг өгдөг. Яагаад гэвэл онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн татвар гэх мэтээр улсын төсөв урсгал орлоготой. Энэ нь өдөр бүхэн орж байж иргэдийн цалинг өгч, ургсгал зардлаа өгдөг.

-Таныхаар бол хуулийн дагуу улсын төсвөөр хариуцах ёстой зардлуудыг нийслэлд үүрүүлэх ёсгүй юм байна, тийм үү?

-Төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг улсын төсөв хариуцна гэж заасан байдаг. Энэ нь нийслэлийн төсөвт байдаггүй, хариуцуулдаггүй.  Нийслэлд байдаг төсвийн хамгийн их нь хүн амын орлогын эх үүсвэр 56 хувьтай байдаг. Хүн амын орлогын эх үүсвэр нь хүмүүс цалингаа авсны дараа цалин болон түүнтэй адил орлого суутгаж бий болдог. Нийслэлийн төсвийн цалингийн фонд улсын төсвөөс цалин тавьсны дараа бий болдог орлого учир хамгийн том орлого нь болдог. Үл хөдлөх хөрөнгө болон бусад татварууд улирал жилээр авдаг, нэг удаа олгодог татвар юм. Гэтэл  ийм төсөв дээр урсгал зардал хариуцуулчихаар цалингаа тавьж чадахгүй болно. Төсөв энэ чигээрээ батлагдвал нэгдүгээр сард 30 тэрбум, 4 дүгээр сард 60 тэрбумын алдагдалд орж дампуурах аюулд хүрээд байна. Хэрвээ бидэнд  аваанз, сарын сүүлийн цалинг  хариуцуулж байгаа бол онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн татвар, хотын гаалийн татвар, урсгал орлогыг өгвөл бид цалингаа тавьж болно. Уг нь 2003 оноос өмнө ийм зүйл байсан. Бид аж ахуйн орлогын албан татвар НӨАТ, онцгой татвар, нийслэлийн төсвийн орлого байдаг байхад  цалингаа төвөггүйхэн тавьж, зарим дүүрэгт татварын  ашигтайгаар гарч байсан. Гэтэл Ч.Улаан сайд төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг гарган ирж энэ орлогыг улсын төсөвт хураан авч, зогсоосон. Тиймээс Сангийн сайд энэ эмзэг асуудлыг мэдсээр байж яагаад ийм зүйл хийсэнд гайхаж байна.

-Тэгэхээр хотын зүгээс Засгийн газарт яг ямар шаардлага тавьж байгаа вэ. Хэрвээ төсөв батлагдчихвал бүтээн байгуулалтын ажлууд зогсох уу?
-Бидний зүгээс ганц л зүйл шаардаж байгаа. Үнэхээр хотыг бие даалгах гээд байгаа юм бол 2003 оноос өмнөх санхүүгийн тогтолцоог бий болгоё. Бид урсгал орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн татвараа авъя. Тэгвэл бид Засгийн газрыг харахгүйгээр бүх ажлаа хариуцаад явж болно. Одоо бол хот ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болж байна. Сарын дундуур цалин тавья гэхээр урсгал орлоготой төсөв байхгүй. Ямар нэгэн байдлаар зээл авах хэрэг гарна. Гэхдээ нэгдүгээрт зээл авах эрхийг Засгийн гараас зөвшөөрөл авдаг, хоёрдугаарт банкууд бидэнд зээл өгдөггүй. Яагаад гэвэл урсгал зардалгүй учраас. Ингээд ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй, дээрээс нь татвар нэмнэ гэхээр энэ нийгмийг бүхэлд нь сүйрүүлнэ. Нөгөө 22 байршилд хийж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, Азийн хөгжлийн банктай хамтарч Чингэлтэй, Баянхошуу дүүрэгт барих хотын дэд төв барих ажил зогсонги байдалд хүрнэ. Хөрөнгө оруулалтад 320 сая доллар зарцуулахаас 90 саяыг хот гаргах ёстой. Энэ зогсоно гэсэн үг. Ерөнхийдөө  нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтыг ажлууд бүгд зогсоно. Ийм л дампууралд хүрэхээр байна. Яагаад урсгал орлогогүй төсөвт урсгал зардал байж болдоггүй гэдгийг  мэдсээр байж  аюул руу түлхэж байна вэ гэдэгт л гол асуудал байгаа юм. Энэ бүхэн  Ч.Улаан сайд 2003 онд төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг оруулж ирснээс болж байгаа юм.

Хүмүүс цалингаа авч чадахаа болихоор зах зээл дээр хэн ч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа болино. Яагаад хүмүүсийн цалинг тогтвортой өгдөг вэ гэхээр зах зээл дээрх эргэлтээ барьж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж байхын тулд шүү дээ. Тийм учраас төсвийн урсгал орлогын төсвийн урсгал зардал байдаг юм. Өөрөөр хэлбэл, урсгал гээд нэрлээд байгаа зүйлийг артерийн судас гүйж байна гэж үзвэл үүнийг яг одоо таслах гээд байна.  Үүнийг тасалчихвал тэгээд л  бүх бизнес дампуурах ийм л эрсдэлтэй. Ийм үед бид иргэдээс татвараа авъя гэвэл иргэдэд юугаараа төлөх болж байна.

 Нийслэлд хүн амын 50 хувь, банкны хадгаламжийн 80 гаруй хувь, зээлийн 90 хувь, ДНБ-ий 63 хувь ногдож байна. Сүүлийн гаргасан түүвэр судалгаагаар хотын хүн ам 1,360,000 болж байхад эдийн засагт “тэсрэх бөмбөг” хаядаг нь яаж байгаа юм. “Чингис” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй шүү дээ. Хариуцлагаас бултсан, хуул зөрчсөн ийм үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

-Мал, автомашин, үл хөдлөхийн татварыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Тэгвэл өнгөрсөн оны дүн нь хэд байсан, одоо энэ татварыг 2 дахин нэмэгдүүлбэл хэд болох боломжтой вэ?
 
-Нийт орлогын 56 хувь нь хүн амын орлого шүү дээ. Өөрөөр хэлбэл цалингаа тавьчихаад буцааж авдаг, иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаагийн төлөө авч байгаан хураамж. Үл хөдлөх хөрөнгийн татвар 10 гаруй хувьтай байдаг. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгийн татварыг хуулиар чөлөөлчихсөн. Тухайлбал гэр хорооллын айл иргэдийн өмчилж авсан газрын татварыг үл хөдлөх хөрөнгийн татвар, орон сууцны газрын төлбөрийн бүгдийг  чөлөөлж өгсөн.

-Энэ төсөвт хөрөнгө оруулалт тавигдсан уу?
Байхгүй. Улсад оруулах хөрөнгө оруулалт 0 байна. Бидний байсан хамаг эх үүсвэрийг залгичихаад байна. Тэгэхлээр энэ төсвийг УИХ-аар батлуулахгүй. Хэрвээ  УИХ баталсан тохиолдолд бүх хариуцлагыг өөрсдөө хүлээхээс өөр аргагүй. Энэ төсөв батлагдвал би НИТХ-д 2015 оны төсвийн төсөл оруулах ямар ч бололцоогүй болно. Яагаад гэвэл энэ төсөл хууль зөрчиж байна. Хуульд улсын төсвийн  хүлээх чиг үүрэг дотор эрүүл мэнд, боловсролын, соёлын байгууллагын ажилчдын цалин улсын төсөвт байдаг. Нийслэлийн төсөвт зөвхөн халамжийн зардлыг нийслэл дүүрэгт хуваах байдлаар хийсэн байдаг. Одоо Нийгмийн хамгааллын сайд босоо удирдлагтай, төсвийн зарцуулалт нь хэвтээ байгаа учир энэ хуулиа зөрчиж байгаа юм. Нэг ёсондоо менежмент, тавилт хоёр нь зөрчихсөн гэсэн үг.

-2003 оноос өмнө байсан эрх зүйн орчинг бий болгоё гэвэл дахин хууль өөрчлөх шаардлагатай юу?

-Шаардлагатай байлгүй яахав. Одоо Засгийн газар нэгдсэн төсвийн төслийг эргүүлэн татаж шинээр өргөн барих ёстой. Хотод орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар,  гаалийн албан татварыг нь өгье гэж өөрчлөх хэрэгтэй. 

-Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд татвараа улсын нэгдсэн төсөвт өгдөг үү?
Тэгэлгүй яахав, татвараа улсын нэгдсэн төсөвт өгдөг. Улаанбаатар хот ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэдэг. Үүний төсөв нь 5 хүрэхгүй хувь байна. Энэ харьцаа хаана ч байдаггүй. ДНБ үйлдвэрлэж байгаа гол бааз хотынхоо хувьд 15,  20 хувиа авчихвал бид төсвийн хувьд бие даах боломжтой.

-Хотын энэ оны төсөв 30 тэрбумаар тасарсан шалтгаан нь юу вэ?
-Хүн амын орлогын албан татвар уначихсан, мөн ажилгүйчүүд нэмэгдэж байгаа нь гол шалтгаан болоод байна.  Уг нь бол уул уурхай хөгжиж байсан цагт бизнес Оюутолгой, Тавантолгой,  орон нутаг руу шилжиж, нийслэлийн ачааллаас хуваалцаж, хүн амын хөдөлгөөн сийрэгжиж эхэлж байсан. Гэтэл уул уурхай зогсонги байдалд орж, хямрал болж, хэдэн мянган ажилгүйчүүд хот руу шилжин ирж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • balram kumar (83.170.105.190)
    надтай холбоо бариарай эргэлзэх хэрэггүй. kbalram253@gmail.com: хаягаар бидэнтэй холбоо барина уу! Хүндэтгэсэн таларх*****
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.46.203)
    Ene ***** dandaa yas hayaj ard irgediig tur zasagin esreg turhirch bn.umnu ni barilgin salbarig yag ingej irgedig turhirch ene salbart ajillj bsan egel jiriin zaluusiin ajil amidralaar ajilgui bolgj toglsondo.dara ni bi bish irgedin sanalar haasin ged uchirgui ineeged zogsoj bdg hunde.
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    ХОГНЫ УУТ АЧ ЧАДАХГҮЙ ХҮН МОН Д БАЙХГҮЙ ЭНЭ БОЛ МӨНГӨ УГААЛТ
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.179)
    хотын хөрөнгө оруулалт цалин хэвийн л олгогдоно гэж байна лээшт худлаа шоудаад л тэр цэцэг, хогны уут, замын боржур, энд тэнд эвдэрсэн хогийн сав, хэрэггүй баахан сандлаа болиод хэмнэхгүй юу
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • za (103.229.123.154)
    Энэ маанаг юу ярьж байгаагаа ойлгодог болов уу.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (115.187.88.3)
    одоо буруутан хэрэгтэй болсон байна
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (115.187.88.3)
    тэгэхээр чингис бондын мөнгийг замбараагүй тараачихсан юм байна. үнэн байх
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    битгий хулгайч царайл
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.158.130)
    Танай нам буюу АН -ын үнэн нүүр царай нэг иймэрхүү гэдэг нь батлагдлаа. Одоо яаж 2 жил тэсэндээ ард түмэн минь ядуурлаа өлсөж байна өрөнд улс орон битгий хэл жирийн иргэд нэвт орлоо танай эамын ачаар
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Hairan mungu (103.9.91.202)
    Bat-Uuliin buruu sh dee. Hairan mungu urj irgediin munguur brazil yavuulaad, deer n baahan hereggui hognii uut, nuguu yavdaggui railbus. Arai ch dee. Ardiin baatraas uur um irged husch baisan baih shuu. Tuul goliin bohirdol buur utgaa aldlaa. Tegj mungu urj baihaar tuul goliin ehen deer shuultuur, usnii sav bairshuulaach, mun deer n teneg bodluudaa avch hayaj Chuluudai huudee tender uguhuu bolioch
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • T (150.129.141.96)
    Хэн зээл аваад ажил хийж болно. Хамгийн гол нь дараа нь зээлээ яаж телех вэ гэдэг асууд*****
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • irgen (183.177.97.22)
    Үүл баатарын өнгөрсөн хугацаанд хийсэн гэгдэх томоохон ажлууд чингис бондын санхүүжилтээр хийгдсэн болуу.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    19 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    1 цаг 46 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    2 цаг 16 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    2 цаг 33 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    2 цаг 36 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    2 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    2 цаг 58 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    3 цаг 41 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    3 цаг 47 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    4 цаг 24 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    4 цаг 46 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    5 цаг 31 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    6 цаг 47 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    7 цаг 1 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    7 цаг 30 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    7 цаг 35 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    7 цаг 49 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 59 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    8 цаг 13 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    8 цаг 36 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК