Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн дэд сайд С.Пүрэв: 2015 оны төсвийн төсөлд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ татварын орлогыг өсгөх тооцоо хийгээгүй

2014-10-13
0
ЖИРГЭХ

    2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Сангийн дэд сайд С.Пүрэв-ээс орон нутагт эрх олгож буй зарим татварын талаар тодрууллаа. 

 “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга 2015 онд татвар нэмэгдүүлж, хотын татварыг бий болгож нийслэлд хүнд ачаа үүрүүлэх гэж буйг эсэргүүцэж байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар та тодруулга өгнө үү? 

 - Улсын Их Хуралд өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын суурь орлого 506.5 тэрбум төгрөг, суурь зардал 562.1 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд зөрүү болох 55.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг байдлаар олгохоор тусгасан. УИХ-д өргөн барьсан төсвийн төсөлд туссан эдгээр үзүүлэлтийг Сангийн яамны www.mof.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой. Улаанбаатар хотын суурь орлогын хувьд анхны хянуулсан дүнгээс орлогыг нэмэгдүүлээгүй болно. 

 Тэгвэл яагаад ийм асуудал гарах болсон юм бэ?

- 2015 оны төсвийн хуулийн төслийг дагалдуулан 4 төрлийн татварын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Гэхдээ төсвийн төсөлд эдгээр татвараар “0” төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Энэ нь дан ганц Нийслэл хотын асуудал биш бөгөөд бусад аймгуудад ч хууль эрх зүйн хувьд нэгэн адил үйлчлэх юм. Өргөн барьсан хуулиуд нь: автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дээд хувь хэмжээг тогтоох, Нийслэлийн удирдлагаас удаа дараа тавьж байсан Нийслэл хотын татвар бий болгох зэрэг асуудлаар санал боловсруулж оруулсан. Энэ арга хэмжээ цоо шинээр үүсч байгаа нөхцөл байдал биш бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үе шаттай арга хэмжээний үргэлжлэл юм. 

    Өөрөөр хэлбэл орон нутаг иргэдтэйгээ хэлэлцээд өөр өөрийн онцлогоос хамааруулан эдийн засаг, нийгмийн зарим бэрхшээлтэй тулгарч буй асуудлаа шийдвэрлэх боломжийг олгосон хууль эрх зүйн орчныг л бүрдүүлэх санаачлага болсон гэж үзэж байна. Тухайлбал өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэл, зам тээврийн осол, агаарын бохирдол ямар хүнд нөхцөлтэй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. 

Энэхүү хүндрэлийг эдийн засгийн арга замаар шийдвэрлэх эрх орон нутагт хязгаарлагдмал байна. Тиймээс хэрэгцээ шаардлага гарсан үед шууд ашиглах боломж нээлттэй байх хэрэгтэй гэсэн үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Товчхондоо татварыг нэмэгдүүлж байгаа хэлбэр биш ИТХ иргэдийнхээ саналыг авсны үндсэн дээр уян хатан шийдвэр гаргах орон зайг олгох эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм. Хэрэв иргэд дээрх татваруудыг нэмэгдүүлэхгүй одоогийн мөрдөж буй хувь хэмжээг хэвээр байлгах хүсэлт тавьбал нэмэгдүүлэхгүй байж болно. Нөгөөтэйгүүр өнөөдөр бид орон нутагт эдгээр татварын хэмжээг тогтоох эрхийг шилжүүлээд тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд орон нутаг өөрсдийн онцлогт тохируулан иргэдтэйгээ хэлэлцэн хувь хэмжээгээ тогтоодог туршлага аль хэдийн хэвшсэн. Тухайлбал үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр зэрэг аймагт хамгийн доод хувиар тогтоосон байхад Улаанбаатар, Өмнөговь аймагт дээд хувь хэмжээгээр тогтоосон. 

 Тэгвэл татварын боломжийг дайчлаад 2015 онд нийслэлд төвлөрөх орлогыг нэмэгдүүлсэн гэдэг үндэслэлгүй гэсэн үг үү? 

- Та зөв ойлгосон байна. Дээрх татварын орлогоор аймаг, нийслэлийн 2015 оны төсөвийн тооцоололд орлого нэмэгдэх тооцоо хийгээгүй, харин ийм орон зайг ашиглах эрхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон зохицуулалт юм. 

 Нийслэл хотын албан татвар гэж та яриандаа дурьдлаа. Шинэ төрлийн татвар бий болгож байгаа юу? 

 - Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын болон бусад хэд хэдэн хуульд нийслэл хотын албан татвартай байхаар хуульчлагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл уг татварын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бий болоогүйн улмаас хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрлээ. Нийслэлийн удирдлагууд Нийслэл хотын татварын асуудлаар Засгийн газар, Сангийн яаманд удаа дараа хүсэлт тавьж байсан. Иймд нийслэл хотын албан татварын хууль эрх зүйн орчныг бий болгох зорилгоор нийслэл хотын албан татварын төрөл, хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байхаар хуулийн төслийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл огт байхгүй шинэ төрлийн татварыг бий болгоод авах гээд байгаа ойлголт биш юм. Түүнчлэн уг татварыг тогтоох эрх НИТХ-д байх учраас яаж, хэрхэн, хэзээ тогтоох талаар хот өөрөө шийдэх юм. Нийслэл хотын албан татвараар 2015 онд төсөвт нэг ч төгрөгийн орлогыг нэмж төвлөрнө гэж тооцоогүйг дахин хэлмээр байна. 

 Эдгээр татварын хуулиас өөр өөрчлөлт орж байгаа хууль бий юу? 

- Малчин өрх, мал бүхий этгээдийн орлогын албан татварын хувь хэмжээг буцаан сэргээж орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож, энэ төрлийн орлого тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрөхөөр хуулийн төсөл өргөн барьсан. Бид татварын доод хэмжээг “0” байхаар хуулийн төсөлд тусгаснаар орон нутаг өөрсдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн одоогийн татваргүй нөхцөлийг цаашид хэвээр хадгалах, эсвэл тодорхой хязгаарын хүрээнд татвар ногдуулах эрхийг өгч байгаа юм. 

     Өнөөдөр малын тоо толгой нэмэгдэхтэй зэрэгцэн бэлчээрийг зүй зохистой ашиглах, хашаа хороо янзлах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, худаг ус нэмж гаргах зэрэг олон асуудал урган гарч байна. Хөдөө орон нутгаар явж малчидтай уулзах явцад эдгээр асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэ утгаар уг татварын орлогыг зөвхөн хэрэгцээ шаардлагатай зүйлдээ сум, орон нутгийн иргэд өөрсдөө саналаа гарган зарцуулж чаддаг байх нөхцлийг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх татварын хуулиуд татвар нэмэгдүүлж байгаа хэлбэр биш гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Дээрх татварыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн төсөвт нэг ч төгрөгийн орлогыг нэмж тусгаагүй.

    Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар иргэдийнхээ саналд үндэслэн уг татварын асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг л бий болгож байгаа юм. Хэрэв иргэд нь зөвшөөрөхгүй, дэмжихгүй бол татварыг авахгүй байж болох хуулийн зохицуулалт бас байгаа. Харин энэ нь орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, орон нутгийн хөгжлийг түргэтгэх явцад иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэх боломж бий болгож байгаа нэг хэлбэр юм. 

Сэтгүүлч Б.Жаргалтуяа
0
ЖИРГЭХ
Санал болгох
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (27.123.214.101)
    Bodoh l sedew dee
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
    19 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
    57 мин
  • ХХБ Paradise City Hotel & Resort-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ
    1 цаг 22 мин
  • Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
    1 цаг 30 мин
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
    1 цаг 37 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 58 мин
  • Чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог гишүүд
    2 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Гаитийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 12 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасаогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Колумбын шигшээ багийн бүрэлдэхүүн
    4 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Эквадорын шигшээ багийн бүрэлдэхүүн
    4 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бүгд Найрамдах Конгогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    4 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кабо Вердегийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    4 цаг 20 мин
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    6 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    6 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 0 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК