Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг

2014-10-29
0
ЖИРГЭХ
Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл ярьж байна. Энэ удаа бид найрагчийн гэрт зочилж цагдаагийн алба хаагчийн талаар энгийн иргэний санал бодол талаас нь илэн далангүй ярилцлаа.
4-10-11    Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл ярьж байна. Энэ удаа бид найрагчийн гэрт зочилж цагдаагийн алба хаагчийн талаар энгийн иргэний санал бодол талаас нь илэн далангүй ярилцлаа. Алдартай найрагч гэдгээр нь андахгүй сайн мэдэх ч аав нь цагдаагийн гэж тэр бүр мэдэхгүй. Ардын уран зохиолч маань товлосон цагтаа гэртээ биднийг уриалгахнаар угтаж, бодож санадаг бүхнээ харамгүй хуваалцлаа. Бүтээл бүхэн нь ухаан хайрладаг их найрагч Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.

ЦАГДАА БОЛ ИХЭМСЭГ БИШ ЭРХЭМСЭГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ БОДДОГ, ИНГЭЖ МЭДЭРДЭГ

Бидний дунд бэлдсэн асуулт тулгасан санаа юу ч байгаагүй ч их найрагч яриагаа ингэж эхэллээ. Манайд чихрийн тавагнаас илүү олон үнсний сав байдаг даа гэх энгийн ярианаас эхлээд эрх зүйн шинэчлэл хүртэл багагүй зүйлийг ярилцлаа. “Цагдаа бол хоёр харьяалалтай хүн. Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдааг ард түмэн хувцасладаг юм. Ард түмнээрээ хувцаслуулдаг гэж бодохоор их л сайхан санагддаг даа. Үүргийг нь харин төр өгдөг. Цагдаа гэдэг нэр хүндийг нь авч явнаа гэдэг нь ёсыг барьж харьцах л асуудал юм даа. Ёсондоо захирагдах ёстой. Өөр юу байхав. Гол нь тэр шүү дээ. Хүмүүн болоод цагдаа бол хоёулаа ёсондоо захирагдах ёстой юм даа. Нэг үгээр хэлвэл ёс төрдөө захирагдах ёстой. Энэ тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө л хэлэх байх. Манай Тангадын Галсан найрагч бол хамгийн түрүүнд цагдаа гэдэг үгийг ЦАГИЙГ ДАА гэсэн үг л гэж хэлнэ дээ.

БИ ЦАГДААГИЙН ХҮҮХЭД
Би бол хувьдаа цагдаагаа бас өрөвддөг. Яагаад гэвэл миний аав цагдаагийн алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан юм л даа. Би цагдаагийн хүүхэд. Тийм болоод ч тэрүү дандаа л би дотроо өрөвддөг, өмөөрдөг. Тэр үед их сайхан байж дээ.Олон нийтэд туслах бригадын гишүүн гээд гээд сүүлт од шиг олон хүмүүс шөнө эргүүлд явдаг байсан. Өндөр настнуудаас эхлээд залуучууд цагдан сэргийлэхэд туслах бригадын гишүүн болчихсон. Тэмдэгтэй, бугуйн дээрээ бас эргүүл гэсэн бичигтэй зүүлт зүүчихнэ. Тэд нар бол сэргийлэгчийн маш сайн туслагч байсан даа. Баргийн амьтныг алхуулахгүй. Миний аав олон хороо хорин хариуцна. Хамгийн сэтгэлд тод үлдсэн нь нэг сүрхий бүртгэл байсан. Гэмт хэрэг хийж болзошгүй, сургууль соёлгүй болсон, хорихоос суллагдаад ирсэн хүмүүсийн бүртгэлээ өврийн дэвтэр болгож хэрэглэдэг байсан. Тэр нь бол айл болгоноор ороод хүн хянаад цагдаад байхгүй ч гэсэн ерөнхий багцаа авдаг байсан бүртгэл юм л даа. Хүмүүсээ бүр нүдлэчихсэн. Эндээс би цагдаа хүн их л нүдтэй байх ёстой гэж ойлгосон.

ЦАГДАА ХҮНД БИЛГИЙН НҮД ХЭРЭГТЭЙ
Цагдаа хүнд билгийн нүд хэрэгтэй шүү дээ. Мэргэд ам нууцаа алддаггүй нүд нууцаа алддаг гэдэг гэж хэлсэн нь бий. Тиймээс цагдаа хүн бол гэмтэй хүний нүдийг нь сайн харж ярьдаг байх хэрэгтэй. Цагдаа нь ч дальдчаад хүн нь ч дальдчаад байлгүй цагдаа бүхэн гэмт этгээдийн нүд руу нь эгц харж ярьдаг байгаасай гэж би боддог. Америкад цагдаа нь цөөн үг ярьдаг. Иргэн нь зөрчил гаргачихаад гуйна гувшина гэж ер үгүй. Замын цагдаа зогсоогоод гарсан зөрчлийг нь хэлээд торголоо. Тэгээд л болоо. Ялангуяа замын цагдаа нар бол зөрчил гаргасныг нь тогтоосон л бол олон үггүй ял зэмийг нь хэлээд арга хэмжээгээ дор дор нь аваад явчихвал энэ их зөрчил гаргадаг хүмүүс буурах байх гэж би хувьдаа боддог. Үүнээс гадна цагдаа хүнийг хамгаалах, өөрийгөө хамгаалах хоёр том үүрэгтэй юм шүү дээ. Арга буюу тулсан үед амиа өгсөн тохиолдол зөндөө л байдаг. Тархиндаа сумтай гэж орчин үед сагсуу хүнийг хэлдэг болж дээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад тархиндаа сумтай ч гэсэн үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нарыг та нар мэддэг байх хэрэгтэй. Амиа үрсэн сэргийлэхийн гавьяатууд олон шүү дээ. Би танай байгууллагын хаалгаар ороод АРВАН ТАВНЫ ЦАГДАА-ийн хөшөө байхаар их сайхан санагддаг. Нэр дүр нь зохицсон их сэтгэлд ойр санагддаг.

УЛАМЖЛАЛГҮЙ ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ.
Цагдаагийн шинэчлэл бол уламжлалаа барьсан монгол хөрс шороо, монгол хүний зан суртахуун, сэтгэлгээ мөн чанарт таарсан шинэчлэлүүдийг хийгээсэй гэж би боддог. Уламжлалгүй шинэчлэл гэж энэ орчлонд байдаггүй. Заавал хуучин юмнаас үүсэж байж л шинэчлэл болдог. Магадгүй зарим тохиолдолд хамгийн хуучин юмыг шинэ юм гэж хардаг. Тйимээс дээр дороо их бодлоготой шинэчлэл хийгээсэй гэж боддог. Цагдаа гээд өөрийгөө хаяж болохгүй. Бие биенээ хайрлах гэдэг үг цагдаад хамааралгүй юм шиг хандлага байх юм. Хууль хүн хоёрын харьцаа бол хайр. Тэрнийг хийж чадахгүй байна. Хүн хүнээ хайрлахаар юм болгоныг хайрлах нижгэр их хайр болдог. Цагдаа нарынхаа нийгмийн асуудлыг их анхаарах ёстой шүү.

Би цагдаа нарыг муу хэлэх дургүй . Яагаад гэвэл миний мах ясанд шингэсэн нэг ойлголт байгаа юм. Эд нар маань үүрэг биелүүлж байгаа. Цагдаа хүнд бол хамгийн аргамаг, эрмэг, догшин морьдын эмээлийг цагдаа хүнд тохдог. Эмээл гэдгийг би ёгтоор хэлж байна. Төрийн эмээл гэсэн үг. Төрийн эмээлийг цэрэг цагдаа хоёрт л тохдог гэдгийн санах хэрэгтэй. Үүнээс гадна цагдаа нарыг би их цэмцгэр, хялгас наалдаагүй хувцастай байгаасай гэж хардаг. Би аавыгаа ч тэгж боддог байсан. Тэр үед чинь улаан пагонтой, ногоон хувцас байсан санагддаг юм. Дарга нар нь арай өөрөө. Их л сайхан харагддаг байсан даа.

ЦАГДАА БОЛ АМЬДРАЛЫН “ДАРХЛАА” ЮМ

Цагдаа хүн биш юм шиг ойлголт нэг хэсэг байсан ч одоо өөрчлөгдсөн шүү . Цагдаа бол амьдралын “дархлаа”. Энэ дархлаа гэдэг үгийг зөвхөн эмнэлэг дээр ярьдаггүй. Ерөөсөө хүний амьдралын тэр улс орны дархлаа юм шүү дээ. Байсан, байгаа, цаашдаа ч ийм байна. Гурван цагийн дархлаа шүү дээ. Ингэж ойлгох ёстой. Д.Сандаг –Очир генерал ЦЕГ-ын дарга байх үед намайг “Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан. Аавын маань цагдаагийн албанд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг сайхан жаазлаад өгсөн. Би их баярлаж бараг уйлсан даа. Гэхдээ би тэр тэмдгийг аавын маань энгэр дээр гялалзсан бол сайхан шүү гэж бодогдсон. Ер нь яруу найргийнхаа буянаар онц хилчинээс эхлээд төрийн шагнал гээд олон тэмдэг авсан. Ижийдээ үзүүлж чадаагүй юм чинь гээд нэгийг нь ч би зүүдэггүй. Аав минь байсан даа. Би ийм л юм боддог. Үүргийн ялгаа л байна уу гэхээс дарангуйллын ялгаа байхгүй ажиллах ёстой гэж ойлгодог. Ард түмэн цагдаагаа хайрлах хэрэгтэй. Төр цагдаа нараа сайн тоноглох хэрэгтэй. Өөрийг нь хамгаалсан тоноглол. Хүнээ хамгаалсан тоноглол. Ганцхан гэмт хэрэгтэнд зориулсан тоноглол биш шүү дээ. Мөн онц гэмт хэргийг илрүүлсэн хүнд төр гараа татах ёсгүй гэж ойлгодог. Амжилт гаргасан цагдаагаас юм харамлаад хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзвал би шууд л хэлнэ.

Бидний дунд ийм нэгэн халуун дулаан элдэв хачиргүй, дурсамж дурдатгал дүүрэн халуун яриа өрнөлөө. Хүний амьдралын хамгийн энгийн үнэн бүхнийг яруу найргаар илэрхийлж ил хэлж, далд гуниглаж энэ их хүмүүн ЦАГДААГИЙН ХҮҮ юмаа.
Б.ТӨГСЖАРГАЛ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.21.106.170)
    хнү байж байж цагдаа байна даа,хүний оронцогнууд их байнаа албан тушаал ,мөрдөсөн дээрх 5 хошуугаараа хүн зодчих гээд .Цагдаа их цэвэрлэгээг сайн хийх хэрэгтэй,сайн хүнийг л албан тушаалд тавьж,ажиллах хүчний доторх агаарыг эрүүл саруул байлгана шүү дээ.Харин хэн нэгний бэлэглэлээр албан тушаалд ирээд юу хийх билээ дээ.Хүүхнүүдийг л хов ярьдаг гэдэг яс юман дээрээ эрчүүд хамгийн их хор найруулдаг шүү,нэгнийгээ ёстой хайрлахгүй,би үхэхээр чи үх гэдэг зарчим үйлчилдэг
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • zagduul (84.132.69.239)
    zagdaa
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • emee (112.72.13.132)
    tsagdaagiin alban haagchid uneheer ih hund ajiltai shuu.
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (103.229.121.210)
    Тэмүүжин зүгээр зайл, цагдаагийн салбарыг нураагаад дуусгасан хүн, дахиж хуулийн салбарт тэмүүжин шиг хүргаж хэрхэвч болохгүй
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Аз (202.21.124.132)
    Ийм байж чадаж байгаа цагдаа байна уу
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • dsn (203.91.118.178)
    Үнэхээр голыг олж Дотороос нь хэлж чаджээ та
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 18 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 33 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 13 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 27 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 57 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 27 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 2 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 21 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 26 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 45 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК