Монгол цэргийн музей энхийг сахиулагчдын түүх, намтар, хэрэглэж байсан эд материал, гадаадаас авчирсан дурсгалын зүйлс, фото зургийг байршуулсан үзмэрийн шинэ танхимтай боллоо. Цэргүүд үүрэг гүйцэтгэсэн газраасаа дурсгал болгож авчирсан яст мэлхийн хуяг, тухайн улсын босогчдын хэрэглэдэг гар хийцийн хутга, жад, жадны үзүүр болон халдлагын үеэр суманд оногдож хонхойсон дуулга, 2006 онд болсон Сьерра Леон улсад манай энхийг сахиулагчидтай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны уулзах үеэр хэрэглэсэн буйдан гэх мэт ховор сонин эддэлүүдээ тус музейнхэнд хүлээлгэн өгчээ. Д.Ундрах /24tsag.mn/























































