Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Амар тайван хороо” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.Уг өдөрлөгт тус дүүргийн нийт хороодын засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нар нийгмийн ажилтанууд оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хоороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хэрхэн зохион байгуулагдаж байгаа байдлыг шалгасан тухай дүнг хяналтын прокурор Б.Чойжилсүрэн танилцуулан уг ажлыг хороодод сайтар зохион байгуулахад хороодын дарга нар, холбогдох ажилтнууд цаашид юуг анхаарч ажиллах талаар прокурорын байгууллагын ахмад ажилтан Н.Сосорбарам үнэтэй зөвлөгөө өгсөн байна.
Мөн дээрх үйл ажиллагааны үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулсан шилдэг хороог шалгаруулж шагнаж урамшуулсан ба уг хороогоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагджээ.























































