Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энх-Амгалан: ”Эрдэнэс-Таван толгой” ХК хууль зөрчөөгүй

2014-11-11
0
ЖИРГЭХ

5922_308iii“Говь Повер” ХХК их хэмжээний мөнгийг “Эрдэнэс- Таван толгой” ХК-иас нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө шүүхээр шийдүүлэх замаар гарган авсан гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их цацагдлаа. Энэ асуудлаар “Эрдэнэс-Таван
Толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх- Амгалантай ярилцлаа.

-Эрдэнэс-Таван Толгой ХК яагаад “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах болсон юм бэ?

-“Эрдэнэс-ТаванТолгой" ХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд гаалийн хяналтын бүс, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендерийг 2012 оны 12 дугаар сард зарласан. Уг тендер шалгаруулалтанд “Говь повер” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд нүүрсний үнэ гадаад зах зээлд ихээхэн буурсан бөгөөд “Эрдэнэс-Таван толгой” компани Чалко компанид нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн өртгийг бууруулах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх үүднээс нүүрсний тээврийг Цагаан хадаар дамжуулахгүйгээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн шууд БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл тээвэрлэх асуудлыг Чалко компанитай тохирсон. Ингэснээр тус компани экспортолж буй нэг тонн нүүрс тутамд таван ам.долларыг хэмнэх бололцоотой болсон гэсэн үг. Засгийн газрын 2013 оны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Таван Толгой” компанийн уурхай дээр гүний гааль байгуулахаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Нэгэнт Чалко компанид нийлүүлэх нүүрсийг Цагаан хадаар дамжуулан нүүрс экспортлохгүй болсон тул “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлээ тус компанид 2013 оны зургадугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн. Энэхүү шийдвэрийг “Говь Повер” компани эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны долдугаар сарын дөревний өдөр нэхэмжлэл гаргасан бөгеед нийт 7.4 тэрбум төгрөгийг “Эрдэнэс-Таван Толгой” компаниас нэхэмжилсэн.

-Танай компаниас зарласан тендерт ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн компани шалгарсан тухай өнгөрсөн жил багагүй шуугисан?

-Уг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн онд шалгаад зохих дүгнэлтээ гаргасан тул нэмж тайлбар хийх нь илүүц болов уу.

Ер нь бол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу тендерийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогчцын саналыг зөвхөн ирүүлсэн мэдээлэлд нь үндэслэн тендерийн шаардлага хангаж буй эсэхийг үнэлдэг бөгөөд тухайн компанийн эзэмшлийг шалгаж тогтоох үүрэг Үнэлгээний хороонд байдаггүй.

-Сүүлийн үед Г.Дэнзэн нь “Говь Повер” XXК-иар дамжуулан танай компаниас 4.8 тэрбум төгрөг гаргуулж авсан гэж бичих боллоо?

-Уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх нь холбогдох хууль хяналтын байгууллагад байгаа. “Эрдэнэс- Толгой” компани уг асуудлыг өөрийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Ингэх нь стратегийн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-Таван Толгой" компанийн өнөөгийн үйл ажиллагааг бодитоор дүгнэхэд тустай төдийгүй олон нийтэд компанийг тойрсон асуудлуудаар үнэн зөв мэдээллийг өгөхөд чухал ач холбогдолтой.

-“Говь Повер” ХХК танай компаниас хохирлоо шаардах эрхтэй юу?

-Уг компани Монгол Улсын Иргэний хуулийн 229 болон 355 дугаар зүйлийн дагуу хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан.

-4.8 тэрбум гэсэн үнэлгээг ямар байгууллага хийсэн, юунд үндэслэж тогтоосон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Говь Повер” ХХК 2014 оны долдугаар сарын дөрөвний өдөр гаргасан нэхэмжлэлдээ манай компаниас нийт 7.4 тэрбум төгрөг нэхэмжилсэн. “Говь Повер” компанийн үнэлгээг бид өндөр гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаарт зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг хийлгэх хүсэлтээ бид шүүхэд гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 4071 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч үнэлгээ хийж 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр 5.3 тэрбум төгрөгөөр тоггоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын дээрх үнэлгээг 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа хэлэлцэж баталгаажуулсан.

-Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс одоо ашиглагдаж байгаа юу? Шүүхийн шийдвэрийн дагуу авсан тэр их хэмжээний хөрөнгийг танай компани хэрхэн ашиглах вэ?

-Нэгэнт шүүхийн шийдвэрээр дээрх хөрөнгө манай компанид шилжиж ирсэн тул бид энэ хөрөнгийг үр ашигтай ажиллуулж байна. Тухайлбал энэ жил бид экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайгаар дамжуулж 500 гаруй мянган тонн нүүрс экспортолсон. Цаашид Баруун Цанхийн уурхайд болон боомтын темөр зам ашиглалтад орох үед шилжүүлэн ашиглана.
Untitled-6

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (130.56.80.145)
    Tun oilgomjgui yariltslaga bolj. Nehemjleliin shaardlaga het undur gej uzsenees bish nehemjlel huuli bus gej uzeegui l um bn shuu dee ETT. Hohirlyg baragduulah ni huuli yosniih.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 17 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 31 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 12 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 25 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 55 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 25 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 0 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 19 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 25 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 43 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 51 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК