Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Улс төрийн өөр сонголт хийж магадгүй

2014-11-13
0
ЖИРГЭХ
 УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


баасанхүү     УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дараагийн Засгийн газрыг байгуулах асуудлаар АН-ынхан бусад намуудтай зөвшилцөхөөр болж байна. Үүнээс үүдэлтэйгээр “Үндэсний эв нэгдлийн” Засгийн газар байгуулагдах уу гэх хүлээлт байна. Та УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? 


-Засгийн газар огцорсон асуудал дээр би хоёр байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, олонхийн саналаар Засгийн газар огцорсон. Өөрөөр хэлбэл, УИХ олонхиороо Ерөнхий сайдыг огцруулсан. Тийм учраас Засгийн газар ч бас огцорлоо. Хамгийн гол энэ үйл явцыг хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөд байна. Үндсэн хуулийн 40, 43 дугаар зүйл дээр байдаг. “Засгийн газар огцорсон тохиолдолд дараагийн Засгийн газар томилогдтол өмнөх Засгийн газар үүргээ гүйцэтгэнэ” гэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар лав харахад гүйцэтгэх засаглал бүрэн байхгүй болчихлоо. Энэ асуудал, энэ хариуцлагыг заавал тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан юм шиг байдал үүсчихээд байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаарт, хуулийн дагуу эрх баригчид дараагийн Ерөнхий сайдыг 15 хоногийн дотор оруулж ирэх ёстой. Ардчилсан нам тодорхой хурал хийж байна, хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Хэвлэл мэдээллээр “Нийт намуудад зөвшилцөх урилга өгнө. Тэгээд санал нийлсан намуудтайгаа хамтарна” гэж байх шиг байна. Би 2008-2012 оны УИХ-ын бүтцийг шүүмжилдэг байсан. “МАНАН”-гийн бүтэц. МАН болон АН нийлсэн бүтцийг хэлээд байгаа юм шиг. МАН-д байгаа олигархи, АН-д байгаа олигархиудтай нийлээд төсвийг хяналтгүйгээр идэж, ууж, зарцуулсныг бид буруутгадаг. Тэр үед хяналтгүй төсвийг урсгаж байсны гор өнөөдөр царцаасан барилгууд гээд гараад ирчихсэн байж байна шүү дээ. Тэгээд 2012 он гэхэд үндсэндээ төсвийг улайлгачихсан байсан. Үүнийгээ нөхөхийн тулд бонд гаргаад, өр тавиад л явж байна. Одоо ч гэсэн тухайн үед гарсан алдаануудыг засах гээд л явж байна шүү дээ. Ийм байхад дахиад МАНАН байгуулах тухай ярьж болохгүй. Дахиад л хяналтгүй болно. Ард түмэн сонголтоо хийхдээ энэ парламентыг сөрөг хүчинтэй бай гэсэн. Тийм байхад бид зөвшилцөж байгаа нэрээр “МАНАН” байгуулж, ард түмний сонголтыг үл хүндэтгэж болохгүй. Энэ тал дээр би улс төрийн хатуу байр сууь илэрхийлэх болно.

-Гэхдээ эцсийн шийдвэрийг намууд зөвшилцөөд л гаргана шүү дээ. Таны байр суурь тэнд хэр зэрэг нөлөөтэй байх бол?

-Би бол МАХН-ыг төлөөлөх эрх бүхий хүн биш. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд л байр сууриа илэрхийлж байна. МАХН гүйцэтгэх товчоо болон бага чуулганаараа МАН, АН, МАХН-тай хамтаръя гэх юм бол би тэрний эсрэг байр суурьтай байх болно. Магадгүй үүнээс болоод улс төрийн өөр сонголт ч хийж болзошгүй. Манай нам ийм болчимгүй үйлдэл битгий хийгээсэй гэсэн бодлоор л би хэлж байгаа юм.

-Улс төрийн өөр сонголт гэдгийг тодруулахгүй юу?


-Жишээлбэл, нам, байгууллагынхаа гүйцэтгэх товчооны шийдвэрийг дагахгүй гэж хэлж байгаа хүн бол тэр намтай хамтрах боломжгүй л гэсэн үг. Өнөөдөр улс төрийн соёл гэдэг зүйл үнэхээр дутагдаж байна. Улс төрийг нэг тоглоом гэж тооцвол нэгдүгээрт дүрмийн дагуу, хоёрдугаарт соёлтой тоглох ёстой. Тэрнээс биш ард түмнийг тэнэг гэж тооцоод, эрээ цээргүй, бүдүүлэг, хэт түрэмгийлсэн тоглолт хийж болохгүй. Тэрнийг ард түмэн тэвчихгүй. Тэгэхээр би ард түмэнтэйгээ хамт байхыг л хүсэж байна. Яагаад гэвэл би ард түмний л нэг хэсэг.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Аль болох эхэлсэн ажлаа дуусгах байр суурьтай байгаа. Гэхдээ АН-аас ирүүлэх саналыг харгалзана” гэсэн байсан?

-Олонхи ямар ч байсан өөрсдийнхөөрөө шийдээд л явах байх. “Шударга ёс” эвсэл байна уу, өөр ямар нам байна, түүнтэй нь хамтраад явах байх. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийнхөө санаа бодол, хууль дүрмийг л ярьж байгаа юм. МАХН, МҮАН эсвэл МАН-ын аль нэг нь заавал сөрөг хүчин байх ёстой. Ард түмэн тийм л сонголт хийсэн. Тэгэхээр би ард түмэн сонголтоо хийсэн байхад хяналтыг хийхийн тулд эрх баригч байж болохгүй л гэж байгаа юм. Би сая эрх баригч намын дотор ороод ажилласан. Тэр үед нөгөө хяналт тавих ёстой Ардын нам хяналтаа хийж чадахгүй, харин ч бүр хуйвалдаад байсан учраас би аргагүй эрхэнд хяналтын үүргийг гүйцэтгэж байлаа. Та бүхэн мэдэж байгаа. Хууль зүйн салбар дампуурчихсан байгааг Ардын намынхан харсан хэрнээ хараагүй царайлаад л сууж байсан. Энэ барилгын салбар ямар болчихоод байна вэ. Ер нь ний нуугүй хэлэхэд, Ардын намынхан сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил хэрэгч ямар ч санал гаргаагүй. “Яг ийм ажил хэрэгч, ийм санал тавьсан, үүнийг маань хэлэлцээгүй, ингэсэн бол” гэх зүйл нэг ч байхгүй. Нэг ч УИХ-ын ажил хэрэгч тогтоолын төсөл гаргаж тавиагүй. Сая Ерөнхий сайдыг ч бас эд нар ажил хэрэгч саналаар огцруулаагүй.

-Гэхдээ л УИХ дэмжчихсэн шүү дээ? 


-Надаас жишээ нь Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй юу гэвэл би тийм л гэж хариулна. Гэхдээ тэр үед би эсрэг кноп дарсан. Яагаад гэвэл Ардын намаас огцруулах асуудлаар оруулж ирсэн бичиг нь өөрөө хууль зөрччихсөн байсан. Үндсэндээ энд тэндэхийн хэвлэлийн хурлыг харж байгаад л “огцруулъя” гэж шийдээд оруулж ирсэн байгаа юм. Монгол төрийн дархлаа гэдэг бол эрх мэдэлтэй байх дархлаа биш. Харин бүх зүйл хуулийн дагуу хийгддэг байхын төлөөх дархлаа юм. Мэдээж МАХН эрх баригчаар ороод, ажлаа дуусгавал сайн. Үгүй гэвэл сөрөг хүчнээр л явах хэрэгтэй. Түүнээс биш нэг хоёр хүнийг ажилтай байлгах, гоё харагдуулахын тулд гэвэл тийм зүйл байж болохгүй. Ард түмэн нэгийг нь хяналт тавь, нөгөөг нь ажлаа хийлгэе л гэж сонгосон. Гэтэл бүгдээрээ ажлаа хийх гээд байж болохгүй биз дээ. Хэчнээн сайн ажилласан ч гэсэн алдаа гардаг. Хяналтын систем байж гэмээн алдааг нь засаж, улам сайн ажиллуулна. Би МАН гэдэг намыг үзэн ядсандаа ч биш. Бид нэг угшилтай намын хувьд хэлж байна. Ардын нам, МАХН хоёрын нэг нь заавал хяналт тавьж байж, энэ төр засгийг ажилтай байлгах ёстой. 

-Та дараагийн Ерөнхий сайдын талаар ямар бодолтой байна вэ. АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжчихлээ?

-Бүлэг нь Р.Амаржаргалыг дэмжлээ л гэж байна. Бас Ч.Сайханбилэг л гэж байна. Би хувь хүний тухай яримааргүй байна. Гэхдээ хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Бид хоёр жил гаруй хугацаанд засагт ороод ажиллачихсан намын хувьд 2016 онд Засгийн газрын үйл ажиллагаандаа дүн тавиулна. Тэр дүнгийнх нь 75 хувийн үнэлгээг АН авах байх. Харин 25 хувийнх нь үнэлгээр “Шударга ёс” эвсэл авах байх. Тэгэхээр тэр 25 хувьдаа бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хариуцсан салбар болгондоо нэр хүндтэй л байх хэрэгтэй. Өөрчилье гэвэл шүүмжлэлийг өөрөөсөө л эхлэх ёстой. Тийм ч учраас би намынхныгаа үргэлж шүүмжилдэг. Тэрний адилаар одоогийн сайд болох гэж байгаа хэн ч байсан өөрөөсөө шүүмжлэлээ эхлээсэй гэж бодож байна. Тэрнээс биш өмнөх засаг тийм, ийм байсан гэж яриад хэрэггүй.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.131.229.34)
    Шээсээ үндсэн хуулиа өөрчил. Яадаг мал вэ? Улс гэрийг Самарчихаад байхад чинь
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (103.229.123.213)
    АН-с их хуралд сонгогдсон гишүүд намаа бас сонгогч иргэдийг ч мөн сайн доромжиллоо доо Ингэж улаан цагаандаа гарч өөр намынхантай нийлж намаа унагааж албан тушаалд улайрч буй гишүүдийг иргэд сонгогчид нь нэг нүдээр үзэхгүй дээрээ тулаад байна
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (112.72.13.161)
    Zailuul l gie dee aguu ihiin balai daa
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.64.196.148)
    Altanhayg garch irneguutee nuguu namaa myylah bodlogo barisan,bie bienee myylalgui heniih ni zub bn tuuniig ni demjij chaddag hun,tubiig zub sahih hun l erunhii said bn.Odoo hardaa Bayartsogt hamatrch sabsan humuusee myylaad uursfiin aldaag olj harahgui bn,uurtuu dugnelt hii gej yag zub yarij bn geech
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • БАТАА (202.70.38.154)
    ЭНЭ ҮЗЛЭЛ БОДЛЫН ТОГТВРГҮЙ ЭРХЭМ НАМААС УИХ-Д ОРЖ ИРСЭН УЧИР НАМАЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ. НЭГ ХЭСЭГ ТЭМҮҮЖИНГ ЯРЬЖ, АЛТАНХУЯ САНАМЖ БИЧИГ ҮЗҮҮЛЖ ЧИМЭЭГҮЙ БОЛГОСОН. ОДОО ЯРЬДАГ ЗҮЙЛ МАН-ЫГ МУУЛАХ ЮМ. УГТАА АН МАНАНГИЙН ТАЛ. САВТАЙ СҮҮГ МАНАН ГЭВЭЛ ТАЛЫГ АСГААД МАХН ГЭСЭН ШИНЭ СҮҮ ХИЙХЭЭР АМАРХАН ЭЭДЭЖ ӨТТӨГ ГЭДГИЙГ ЗАСАГ ОГЦОРСНООР БАТАЛЖ ӨГЛӨӨ. ЭЭДСЭН БААСАНХҮҮ ОДОО АРВИНЧЛАХ НЬ Л ДЭЭ. ИЧМЭЭР, ИЧМЭЭР ЮМ ИХ БАЙХ ЮМ ...
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Энэ хүнийг хүмүүс янз бүрээр л хэлэхийн. Гэтэл тэр хэлж байгаа хүмүүс өөрсдийгөө ямар вэ гэдгийг мэддэг болов уу. Тэд тийм сүрхий юм бол улс төрд орж, түүний оронд гишүүн болооод гараад ирчихгүй яасан юм бэ. Боловсрол мэдлэг нимгэн, ахархан бодолтой гуйлгачид л өөрөөсөө илүү гэдгийг мэдсээр байж хүнийг янз бүрээр хэлж шүүмжилдэг байх
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.235)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.29)
    ene yugaa medeh ve dee myy oimsnii huuhed ene turd hiisen gaviyagyi baij neg l ih tom tom bursan amitan ***** muu *****
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Э-гийн бааст (103.23.51.1)
    Энэний шудрага гэж юу байсын. Шантаажлах, бухаж буцах, хорчин хийж амаа таглуулж дуугарч чаддаггүй хүнийг шудрага гэх үү. Шантаажаар амин хувьдаа ашиг харагч гэх үү.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • ***** аа гэж (103.23.51.1)
    БААСТАЙГАА ХУТГАЛДАХААС ӨӨРИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БААСАНХҮҮ ХУДЛАА ШУДРАГА ЦАРАЙЛАХАА БОЛЬЧИХ ОО.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • bi (103.23.51.1)
    Илийрэн балайран бантагнагч Баасанхүү гэж.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • oldox (203.194.118.14)
    tanai nam zasagt orood omnoxoos ni ulam dorduulaad ediin zasgaa elgeer ni molxuulcnixlee, uadaxdaa ter xeleed baigaa manan-giinxaa xemjeend ni bailgaxgui dee, bur xereg alga, manan bisn tag xaranxui bolgoloo, tegexeer ta xed sain duraaraa zasagaas garaacn, arai deerdex baix
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • эрдэнэ (202.179.7.194)
    Чи бол хэн ч биш улин донгодогч алиа салбадай амны салиа нь арилаагүй пацаааан
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 21 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 35 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 16 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 29 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 59 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 29 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 4 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 23 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 29 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 47 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 55 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК