зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: З.Энхболд “Гэрээ хүчинтэй” гэсэн учир бид Ч.Сайханбилэгийг дэмжсэн

2014-11-21
0
ЖИРГЭХ
   УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 баасанхүү   УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн лхагва гаригт хуралдсан. Юу ярилцсан бэ?

-Гүйцэтгэх товчооны хурлын талаарх нарийн ширийн мэдээллүүдийг жирийн гишүүний хувьд гаргах нь зохисгүй байх. Харин МАХН-ын гишүүний хувиар байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна.

 Ардчилсан нам манай эвсэл болон Иргэний зориг-Ногоон намтай байгуулсан гэрээг үндэслэж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцорсны дараа тэд гэрээг маш ойлгомжгүй байдалтай болгосон. Уг нь бид 2016 он хүртэл хэрхэн хамтарч ажиллах гэрээ баталгаажуулчихсан.

Энэ хооронд Засгийн газар хэдэн ч удаа огцорч, хэдэн ч сайдад хариуцлага тооцож болно. Харин Засгийн газрыг хамтарч бүрдүүлж байгаа нам, эвсэлд ямар ч өөрчлөлт орохгүй гэдгийг гэрээнд хатуу зааж өгсөн юм. Гэтэл Ардчилсан намынхан Н.Алтанхуягийг огцруулсныхаа дараа Ардын намд Засгийн газарт хамтрах санал тавьсан. Энэ нь бидэнтэй байгуулсан гэрээг зөрчиж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, тэд том толгой гаргаж, бидэнтэй зөвлөлдөлгүйгээр шийдвэр гаргаж байгаагийн илрэл юм. Тиймээс бид Засгийн газар анх эмхлэхэд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ юу гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболдоос тодруулах шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр, гэрээнд тусгагдсан мөрийи хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ч хөндсөн.

-Тэгэхээр тэр гэрээ хүчин төгөлдөр  байгаа гэдгийг Ардчилсан намынхан хэлсэн учир танай эвсэл Ерөнхий сайдад  нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжсэн гэсэн үг үү?

-Ч.Сайханбилэгийг гэж хэлж байгаа юм биш хоёр шалтгаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг би хувьдаа дэмжиж байгаа. Нэгдүгээрт, Ардчилсан намын даргын хувьд З.Энхболд “Засгийн газрыг анх- эмхлэхэд “Шударга ёс” эвсэл болон Иргэний зориг-Ногоон намтай манай намын байгуулсан гэрээ хүчинтэй” гэж хэлсэн учир. Энэхүү гэрээнд Ерөнхий сайдыг Ардчилсан нам нэр дэвшүүлнэ.

Энэ тохиолдолд хамтарч Засгийн газар байгуулсан нам, эсвэл нь дэмжинэ гэсэн заалт байгаа учир бид дэмжинэ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахдаа Үндсэн хуулийг зөрчсөн. Тодруулбал, Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон гэж үзнэ гэсэн өгүүлбэр бий. Энэ тохиолдолд дараагийн Ерөнхий сайд томилогдтол хуучин Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой.

Шадар сайдыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Шадар сайд нь өөрөө огцроогүй юм шиг, Засгийн газар байхгүй юм шиг асуудал үүсгэчихсэн

Өөрөөр хэлбэл, бүх сайд нар нь үүрэг гүйцэтгэгч болох юм. Гэтэл сая Шадар сайдыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Шадар сайд нь өөрөө огцроогүй юм шиг, Засгийн газар байхгүй юм шиг асуудал үүсгэчихсэн. Энэ алдааг олж хараад Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилох гээд байнгын хорооны хурал зарлахаар гишүүд нь ирэхгүй байгаагаас болж Гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

Тодруулбал, Засгийн газар хуралдахгүй, яамдын үйл ажиллагаанд доголдол үүссэнээс болоод төрийн тасралтгүй байх зарчим алдагчихаад байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох шаардлага тулгарсан. Үүний дараа ярих ёстой зүйлүүдээ ярьж болно шүү дээ. Төрийн үйл ажиллагааг Ардын нам санаатайгаар гацааж, төрийн тогтолцоонд гажуудал үүсгэж байхад бид эс үйлдлээрээ дэмжээд байж болохгүй гэдгийг хуульч хүнийхээ хувиар гишүүддээ тайлбарласан.

-Ардын намыг төрийн ажил гацаалаа гэх юм. Ер нь бол Ардчилсан намынхан ч танай эвслээс ч Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан шүү дээ?


-Үйл явцыг эхнээс нь юу болсныг ярья л даа. Ардын намынхан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжчихээд сайд нарыг нь зөвшөөрөх асуудал дээр Ерөнхийлөгчийн зөвшилцөх хугацааг нь хүлээе. Байнгын хорооны хуралдаанаар шууд хэлэлцэх нь асуудалтай гээд завсарлага авсан. Гэтэл завсарлагааныхаа хугацаанд Ерөнхий  сайдыг огцруулах бичгийг өргөн барьчихсан байхгүй юу.

Энэ бол Ардын намынхны Монголын төрийг доромжилж болдог гэсэн сэтгэлгээ ил гарсан нэг үйлдэл гэж би хардаг. Тэдний хийсэн үйлдлээс , болоод Монгол Улс хуульгүй улс шиг харагдаж байна. Шүүмжилж, буруутгаж, огцруулах асуудлыг хөндөж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд л явагдах учиртай. Тиймээс би Ардын намынхныг зохион байгуулалттайгаар байнгын хорооны хуралдааныг ирцгүйдүүлж, Гүйцэтгэх засаглалыг эзгүйдүүлж, Монгол төрийн дархлааг үгүй хийж байна гэж бодож байгаа.

-Энэ бүхний шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга асан  Н.Алтянхуяг нарын 2020 он хүртэл хамтарч ажиллахаар байгуулсан гэрээнд байсан юм биш үү?

-Тэр гэрээнээс болоод Засгийн газар унасан гэж ярьж байгаа хүмүүс худлаа ярьж байгаа, Тэр гэрээ шалтгаан уу, шалтаг уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэрхүү гэрээгээр шалтаг хийсэн шүү дээ. Тэр яриад байгаа гэрээг нэг хоногийн дотор байгуулчихаагүй. Манай намаас Л.Цог, Д.Тэрбишдагва дарга,  Ардчилсан намаас Р.Гончигдорж, З.Энхболд дарга засна гээд л явж байсан.

Үүнийг бүгд л мэдэж байсан, Монголд нууц гэж байхгүй. Тэгээд ч энэ гэрээнд тийм сүртэй асуудал байгаа ч үгүй. Зөвшилцөж ажиллая гэдэг л гэрээ байхгүй юу. Гэтэл өнөөдөр зөвшилцөл нэрийн дор Төрийн ордны өнцөг булан бүрт хор найруулж байна.  Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулах үеэр Ардын намын зарим гишүүн юу ч мэдээгүй л байсан шүү дээ. Олонхио дагаад л кноп дарсан. Ерөнхий сайд огцорсон. Энэ бүх нууц зөвшилцлүүдийг ил болгож, амьгүй албатуудыг амьд болгоё гэж тэр гэрээг байгуулсан юм.   
        
-Ардчилсан намын ҮЗХ-ноос хүчингүй болгочихсон байх аа, тэр гэрээг?   
          

-Ардчилсан намынхан хуульчгүй болчихсон юм болов уу л гэж харж байгаа. Ард түмэн л тэр гэрээг хүчинтэй юу, үгүй юу  гэдгийг ойлгож байгаа байх аа. Ер нь Ардчилсан намынхан тэр гэрээг дагах сонирхолгүй байгаагаа  илэрхийлснээс бус гэрээг хүчингүй гэж ярих эрхгүй. Гэрээг хүчинтэй юу, үгүй юу гэдгийг гэрээний нөхцлийн дагуу л ярина. Түүнээс биш “Манай Н.Алтанхуяг андуурчихсан байна. Тиймээс энэ гэрээ хүчингүй” гэж ярьдаггүй л байхгүй юу.

-Ардын намд гомдож танай намд орж ирсэн хэсэг хүн бий. Тэр хүмүүс МАХН-даа гомдоод эхэлсэн тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулна уу?

-Манай намынхныг Ардын намд гомдсон гэдэг яриаг С.Баярцогт гаргасан болохоос манай намд Ардын намд гомдоод байдаг хүмүүс байхгүй гэж би боддог, Малгайгаа сольсон намыг эсэргүүцэж л бид нам байгуулсан. Үл ойлголцох асуудал гэдэг бол нам дотор байдаг л асуудал. Гэр бүлд хүртэл үл ойлголцол гарах тохиолдол гардаг байх аа. Манай нам бол нийгэмд гуравдагч хүчин гэдгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр ганц, хоёр хүний тэрслүү бодол тийм ч хол явахгүй гэж бодож байгаа.

-МҮАН, МАХН хоёрын зам салах гэж байгаа юм уу. “Шударгаёс” эвсэл тарах хууль, эрх зүйн боломж байхгүй биз дээ?

-“Шударга ёс" эвсэл задрахгүй. Гэрээний дагуу бүх зүйл явагдана. Бид 2016 он хүртэл хамт явна. Бид цааш хийх бүх л зүйлээ ярьж байгаа. Амьд нам үргэлж хөдөлгөөнтэй байдгийн адилаар л эвсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм байхад яагаад заавал задрах, бутрах, эвдрэх талаар яриад байгаа юм бэ. Бид дотроо хэчнээн толхилцсон ч эрх ашиг, зорилго дээрээ нэгдэж чаддаг л байхгүй юу.

-Таныг Ардчилсан намд цаагуураа үйлчлээд байгаа гэж ярьж байна билээ. Үнэхээр ч ярианаас тань Ардын намд дургүйцсэн өнгө аяс нэлээд мэдрэгдэж байна?

-Хүмүүсийн юу гэж ярих нь өөрсдийнх нь дурын хэрэг. Энэ бүхэнд би хариулт өгөх нь дэмий. Энэ талаар тэр хүмүүсээс л асуусан нь дээр. Би бол өөрийн итгэл үнэмшилдээ хамгийн тууштай, чигээрээ гэдгээрээ бусад хүнээс ялгардаг гэж боддог, Итгэл үнэмшлээсээ урвахгүй, зорилгоосоо буцахгүй. Зөв гэж бодсон

шийдвэрээсээ хэзээ ч буцахгүй. Ардчилсан намыг, Ардын намыг дэмжиж байна гэж ярихаасаа илүүтэй ардчиллын тухай бодох ёстой. Миний хувьд ардчилсан үзэл гаргаж байгаа нь зарим хүнд Ардчилсан намыг дэмжиж байгаа юм шиг харагдаж магадгүй. Эндүүрэх хэрэггүй. Ардчилсан намд коммунист үзэлтэй, олигархижсан олон хүн байгаа. Ардын намд ч ардчилсан үзэлтэй олон хүн бий. Үнэт зүйлгүй болчихсон хүмүүс нам намаараа талцах нь дэмий гэж би боддог юм.

-Та Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжинг Америкийн тагнуулч байж болзошгүй гэж огцруулах асуудлыг хөндөх үеэрээ ярьж байсан байх аа. Энэ асуудал одоо дахиад хөндөгдөж эхэллээ. Энэ талаар юу хэлэх вэ?


-Би тухайн үед Х.Тэмүүжинг огцруулахаар өргөн барьсан үндэслэлүүддээ одоо ч үнэнч байгаа. Эргүүлэн татсандаа харамсдаггүй, Яагаад гэвэл тухайн үед нийгэм болон УИХ-ын гишүүдийн 90 хувь нь миний хөндсөн  үндэслэлүүдийг буруутгасан. Бараг атаархсандаа Х.Тэмүүжинг огцруулах гэж байна гэж ярьсан.

Гэтэл миний огт хөндөөгүй Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал тухайн үед гарч ирээд, энэ асуудлаар санал хураалт явагдаж, Ардчилсан намынхан Х.Тэмүүжинг хамгаалж, манай намынхан ч Х.Тэмүүжинг өмгөөлсөн. Миний хувьд МАХН- ынхан Х.Тэмүүжинг дэмжиж байна гэдэг кноп дарах нь ичгэвтэр байсан. Тиймээс би “Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцээд энэ хүн үлдэх юм бол бүх зүйл О.Баасанхүүгийн буруу, миний зөв байсан" гэж ярина.

Харин асуудлаа татчих юм бол дахиад өргөн барих боломж байгаа, Тэр болтол гишүүд хэн нэгэн хүний хүсэлтээр хамгаалахаа болих байх гэж бодсон юм, Түүнээс биш хэн нэгэн надад нөлөөлөөд байсан зүйл огт байхгүй, Х.Тэмүүжинг Америкийн тагнуул байсан гэж би яриагүй. Одоо энэ асуудал яагаад хөндөгдөж байгаа талаар мэдэх зүйл алга.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа эргүүлэн татахад тань УИХ-ын гишүүн Ц.Нямдорж маш олон зүйл ярьсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг юм бэ?

-Ц.Нямдорж бол түүхийн золиос, цаг хугацааны гацаа болсон хүн шүү дээ. Энэ хүнийг би улс төрөөс хурдан гарсан нь дээр гэж боддог. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдсон цорын ганц хүн байх аа. Ийм, хүн өнөөдөр юм ч ярих эрхгүй. Хамгийн муу хүн сул дорой хүн рүү дайрдаг гэдэг шиг нөхрийн нүдэнд би сул дорой л харагддаг юм байж. Тэр утгаараа надад хэлж чадах хамгийн муу үгээ тухайн үед хэлсэн байх. Би тэр хүнийг настай хүнийх нь хувьд их өрөвддөг юм.

Түүнээс биш хуульч гэж хэлэхэд ч хэцүү хүн шүү дээ. Сайн хуульч гээд барьчих ямар ном байгаа юм тэр хүнд. Тийм л сайн хуульч байсан юм бол муу байсан гэж ярьдаг Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг яагаад өргөн бариагүй юм. Х.Тэмүүжинг  огцруулах асуудлыг өргөн бариад хэлэлцэх үед маш их хугацаа зарцуулсан гэсэн шүүмжлэл байдаг.

Энэ асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой гэдгийг намайг хэлсээр байтал хэн ч дуугараагүй. Х.Тэмүүжин намайг тагнасан гэдэг үндэслэл хэлсэн учир Ардчилсан намынхан 21 хоногийн завсарлага авсан. Дараа нь тав, тав хоногийн завсарлагаануудыг Ардчилсан нам болон Ардын намынхан авсан. МАХН-аас нэг ч завсарлага аваагүй байхад Ц.Нямдорж яагаад удаад байна гэж нэг ч удаа дуурагаагүй юм .

Ний нуугүй хэлэхэд Н.Энхбаяр даргад эд нарын талаар нэг сар тасралтгүй ярих түүх байгаа

Ийм л жүжигчин хүн учир Ц.Нямдоржийн төрсөн, үхэх хоёр л үнэн гэж би боддог, Хуульч л юм бол бодитоор нь ярих ёстой байсан. Уг нь бидэнд үлгэр дуурайл болоод явах ёстой хүн сул дорой гэж үзэж байгаа хүмүүс рүүгээ дайраад байгааг ойлгодоггүй юм. З.Баянсэлэнгэ бид хоёр яачихсан юм.

Пропроциональ тогтолцоог бид хоёр батлаагүй, Ц.Нямдорж, Сү.Батболд, Н.Алтанхуяг, З.Энхболд нар л батлаа биз дээ. Өөрөө ч гэсэн З.Баянсэлэнгэ бид хоёр шиг намын нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирчихээд тэр хүмүүсээ ч гэсэн ярихад яадаг юм. Бид хуульд байгаа бололцоогоороо л орж ирсэн. Биднийг яагаад үзэн ядаад байна вэ. Н.Энхбаяр даргын нэвтрүүлэг гарсны дараа Ц.Нямдоржийг яаж чичирснийг харсан биз. Ний нуугүй хэлэхэд Н.Энхбаяр даргад эд нарын талаар нэг сар тасралтгүй ярих түүх байгаа, Тэр нэвтрүүлэг бол юу ч биш байсан.

-Тэгж яриулахгүйн тулд Н.Энхбаяр даргыг цөллөгт явуулчихсан гэж ярьдаг юм билээ?


-Цөллөг ч гэж ярьж болохгүй байх аа. Бид өнөөдөр асуудалд шударга хандах ёстой, Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүний эрхийн орон тооны зөвлөх гэж зарлиг гаргуулж байсан учир Ерөнхийлөгчдөө хайртай, Энэ хүнийг сайн сайхан яваасай гэж хүсдэг. Н.Энхбаяр даргыг ч сайн, сайхан байгаасай гэж хүсдэг. Ер нь бүх хүнд л сайн сайхныг хүсдэг дээ.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • zochin (103.229.122.66)
    said goridool ***** tsarailaad yabdag xudalch geree geel yag vheh nee icheesee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.179.22.5)
    баасанхүү гишүүнээ гэрээ чинь хүчингүй болсон.Гэнэн юм даа.Сайханбилэгийг дэмжүүлэхийн тулд худлаа хэлсэн байхгүй юу.Ийм зүйл ойлгохгүй УИХ-н гишүүн гээд том том яриад байгаа юмаа.Ичиж амьдардаа Баасанхүү гишний ороцогоо.Баянсэлэнгэ та 2-г гишүүн гэхээр л дотор муухай болдог шүү.2012 онд гарсан УИХ үнэхээр чадамжгүй малаар дүүрсэн төрийн байгууллага.МАХН-хан хамгийн тэнэг хүмүүс.АН яг өөрсөддөө таарсан хүмүүсийг сонгосон.Төрөөс мөрөөрөө зайлдаа.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Soongo (122.201.21.98)
    Гэрээ хүчингүй Баасанхүү гишүүн ээ,
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (75.84.214.1)
    bas l uilchix shaxaad solongos mongol 2 xoorond guigeed baixaar ni ood ni tatsan shuu chamaig, enxbayriin toloo sain guix xeregtei, chinii xiij chadax ajil erdoo l ene,
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.120.197)
    uuriin gesen tolgoigui Enkhbayariin ugiig damjuulagch yu yarij bgaagaa sain oilgohgui l damjuulj bgaa bhgui yu Enkhbayar geree huchintei geed zutgeed bai gesen gene lee
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.12.6)
    баасанхүү юу юм бэ яршигл байна шдээ саяхан намайг гишүүн болгож өгөөч есүс гээд явж байснаа мартчихсан юмуу
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    ENE "GREEN BOY" TENEGTEJ, GENEDEJ DUUSAXGUI YUM AA..
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.13.22)
    Geree chini xvchingvi bolson baixad yagaad demjchixbee .tsever tabiulsan yum bishvv
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.22)
    Chamaig oimsni tvrvvnd xavchuulagdaad garaad irsen gej vnen xelsen xvniig chi zax deer baraa zarj baigaa avgai shig yun xervvlch yum , yrij xelj baigaag chini xaraxad. Boloogvi bainadaa boloogvi baina . Xvnees vnen vg duulj syrdaa ,iimerxvv xvmvvs bidnii tolgoi deer sandaichixaad baixad bid yaz yragshlax be . Vxsen xatsani chini geree be. Baasan xvv. Chamaas oor chadaltai medlegtei xvmvvsiig xvndelj vgviig ni sons . Mundag yum shig axmadaas vg sonsoxgvi arbalzaad bvv bai
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.22)
    Chi yu xiij giigvvlsen bolood yrid ve axmad xvmvvsiig nyamdorjiig ingej xelj chadaj baina .chi xuulich bolox boloogvi shvvdee . Chi tolobshooch vgvi baij xoshnognixoo baasig gvitsed archaagvi baij , ard tvmendee yu xiij chi giigvlsen yum , bvv namchirxaj sandal shireenii toloo amia tabix geed baigaach. Chamaig xen ix oronch gej xelex yum . Chamd bainaa xelex vg ch alga ,,, xydal nam gej yrij ard tvmniig elgeer ni xebtvvlsen mangar yum chini . Yun suudal ner tord dyrtai yum . Xvn boloogvi l bainadaa chi
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • hehe (150.129.142.110)
    joom ch joom yumdaa
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin (103.229.120.197)
    Uuriiguu yaj Nyamdorjoos iluud uzej chadaj bn aa chigchii huruundanch hurehgui bj bolovsrol muu bolohoor / halit mult huuli sudalsan yum shig bgaan/uhamsar muu uhamsar muu bolohoor ichih bulchirhaigui Enkhbayariin oimsond hawchuulagdaj ih hurald orj irseniigee ard tumnii songolt gej bodoj anduuraad bn Hen ch tanihgui hugiin amitan garch irj bsan ih chod chod gedeg boljee uunii hajuud Hyamdorj ard tumniihee songoltoor olon udaa songogdson shildeg lider uls turch shuu bas uurteigee harchuulaad adilhan jagsaaltaar orj irsen gechjee ichej uhmeer yum mongoliin parlamentiig Bayanselenge ene hoyor metiin gudamjnaas orj irsen yumnuud gutaagaad daanch dee gej bodood oi gumaad bh yum
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Далдайсан амьтан шүү баастайхүү
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • ANHAAR!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! (112.72.11.67)
    БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ НЭР ХҮНДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭРХЭМҮҮДДЭЭ ЮУНЫ ӨМНӨ БАЯР, ХҮРГЭЖ, БАТЛАН ХАМГААЛАХ ИХ ҮЙЛСЭД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ! ЗАСГИЙН ГАЗАР БОЛООД БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУДАД СОНОРДУУЛАХ НЬ: МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН НЭР ХҮНД ӨНДӨР ЯВААГААР БАХАРХАЖ ЯВДГАА НУУХ ЮУН. ГЭВЧ САЙНЫ ХАЖУУГААР СААР ЗҮЙЛ ИХ БАЙНАА. ҮҮНИЙГЭЭ ДАРУЙХАН ЗАСАЖ, ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖИЛД СААД БОЛООД БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ЦЭРГИЙН АНГИУДААР МАШ ИХ ДҮРЭМ, ЖУРАМ АЛДСАН ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ АЖИГЛАГДАХ БОЛЛОО. ЮУНЫ ТҮРҮҮНД АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН ТАНСАГЛАСАН ЭНЭ ЭРХЭМҮҮД АЖИЛ ХИЙДҮҮЛСЭН, АМИН ХУВИЙН ЭРХ АШГАА ХЭТ ХӨӨЦӨЛДСӨН, АРХИ ЗАМБАРААГҮЙ ИХ УУСАН, АЖИЛ ДЭЭР, ГУДМАНД ЯГ АДИЛХАН, МӨРИЙТӨЙ ТОГЛООМОНД ДОНТСОН, ЦЭРГИЙГ АМИН ХУВИЙН АЖИЛД МӨНГӨӨР ЗАРСАН, ЗООСНЫ НҮХЭЭР ЮМ БҮХНИЙГ ХАРДАГ, ХИЧЭЭЛ СУРГАЛТ ОРОМДСОН, ШАЛГАЛТ ШҮҮЛЭГ ОРОМДСОН ТӨДИЙ, ГАДНЫ ЯМАР Ч ХЯНАЛТ ШАЛГАЛТ БАЙХГҮЙ, ВАНТ УЛС ТӨДИЙ, ИРГЭНИЙ ХЯНАЛТ ЭНЭ ТЭРИЙГ ОРХИГДУУЛСАН, НАРГИЖ ЦЭНГЭХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ДАРГА НЬ ДАРГА ШИГ БАЙХАА БОЛЬСОН, ХЭТЭРХИЙ АРДЧИЛАЛ, АМБИЦ ХӨӨСӨН. ДОТРОО БҮЛЭГЛЭЛ БАЙГУУЛСАН /ТАНИЛ ТАЛЫН/, ТЭР ХЭДТЭЙГЭЭ ХАРЬЦДАГ, ӨӨР БУСДЫГ ДОРОМЖИЛДОГ, ХАРААДАГ, ЦАЛИН ХАСДАГ, ШИЙТГЭДЭГ, ЧӨЛӨӨ ӨГДӨГГҮЙ, ҮЗЭН ЯДДАГ, ХӨӨНӨ ТУУНА ГЭЖ АЙЛГАДАГ ИЙМЭРХҮҮ ЧИГ ХАНДЛАГА ОРШСООР ДАРУЙ ХЭДЭН ЖИЛИЙГ ҮДЛЭЭ. ЭНЭ БАЙДАЛД МАШ ХУРДАН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ШАТ ШАТАНДАА ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ЗАХ ЗАМБАРАА, ЦАДИГАА АЛДЛАА. АНГИ, БАЙГУУЛЛАГА НЬ ЭНГИЙН ГАЗРААС ДОР БОЛСОН, ДҮРЭМ ЖУРМАА УЛАНДАА ГИШГЭСЭН, ТООХОО БОЛЬСОН ДӨЖИРСӨН ГЭЛТЭЙ ЭНЭ БАЙДЛААС ЯАЖ САЛАХ ВЭ? ЭРХЭМҮҮДЭЭ. ЯЛАНГУЯА ХӨДӨӨНИЙ АНГИ, САЛБАР АСУУДАЛ ИХ БАЙХ ШИГ БАЙНА. ЭНЭ БОЛ БАТТАЙ ЭХ СУРВАЛЖ!!!!!!!!!!!!!!! ЗА ТЭГЭЭД ЦААШ НЬ ӨГҮҮЛВЭЛ ШИНЭ ТӨГССӨН АХЛАГЧ НАРАА ДАРАМТАЛДАГ, ЗОДДОГ, АРХИ НЭХДЭГ, МӨНГӨ НЭХДЭГ, АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭДЭГГҮЙ, АР ГЭРТЭЭ ГОМДОЛЛООД НЭМЭРГҮЙ, ХЭН Ч ТООХГҮЙ БАЙДАЛ ГАЗАР АВСАН. ИЙМ АСУУДАЛ ГАРВАЛ ДОР НЬ НАМ ДАРДАГ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ГАРСАН МЭДЭЭЛЭЛ ТЭР ДОРОО ДАРАГДДАГ. ДЭЭРЭЭС НЬ ГАНЦ ҮҮРЭГ ӨГӨӨД БАЙХГҮЙ БОЛГОДОГ ИЙМ ХЭВ ХАНДЛАГА ОРШСООР ДАРУЙ ХЭДЭН ЖИЛИЙГ АРДАА ҮДЛЭЭ. АНГИ, САЛБАРЫН УДИРДЛАГУУД НЬ АРХИ ИХ УУДАГ, ШОУДДАГ, ДООД АЛБАН ТУШААЛТНУУДТАЙГАА НИЙЛЖ АРХИДДАГ, ТЭД НАРТАА ЮМ ХЭЛЖ ЧАДАХАА БАЙЧИХСАН ДУТАГДЛУУД ОРШСООР БАЙГААГ ЯАХАВ ТА МИНЬ... ДАРУЙХАН АВЧ ҮЗЭХ ХАЛУУХАН ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД ЭНЭ БАЙГАА ШҮҮ!!!!!!!!!!! ОЛОН ЖИЛ АЖИЛАСАН АРХАГУУДАД НЬ ХЭН Ч ЮМ ХЭЛЭХЭЭ БАЙСАН. ДОГШИРСОН, СЭТЭРЛЭСЭН БУХ ШИГ ЮМНУУД ХАА САЙГҮЙ ЯВДАГ. ДУРТАЙ ГАЗРАА ЯВЖ, ДУРТАЙ ЮМАА ХИЙДЭГ, ХҮН ДЭЭРЭЛХДЭГ, ЭСВЭЛ ХАМТ ОЛОН ДУНД БАЙНГА ХАГАЛАН БУТАРГАХ ҮЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, АЖЛЫН НУРААЖ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨӨДӨӨС ТУРХИРУУЛДАГ, ҮГ ХЭЛ ЗААДАГ, ДОРОМЖЛУУЛДАГ, АГСАН ТАВИУЛДАГ, ЗОДУУЛДАГ, ДАРАМТЛУУЛДАГ, ХУУЛЬ ШҮҮХИЙХЭНД ЦЭРГИЙН АНГИЙН ХААЛГА НЬ ХААЛТТАЙ, УДИРДЛАГУУД ТООДОГГҮЙ, МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛДАГ, ӨМГӨӨЛӨӨД ХАМГААЛААД ЯВААД БАЙДАГ, ОФИЦЕР, АХЛАГЧ НАРЫН ДУНДАХ ЯЛГАА ИХ ГАРСАН, ЗӨРЧИЛДӨӨН ИХ ҮҮССЭН, БАЙНГА ЗОДООН, АРХИ, ХЭРҮҮЛ, ХЭН НЭГИЙГЭЭ ТООХОО БАЙСАН, ДҮРЭМ ЖУРАМ АЛДАГДСАН, ЁСОЛЖ ХҮНДЭТГЭХ АЖИЛЛАГАА ГУДАМЖИНД БАЙТУГАЙ АНГИ, САЛБАРТ БҮҮР ТАГ.../ХӨДӨӨГИЙН АНГИ, САЛБАР/ ЯРИАД ХЭЛЭЛЦЭЭД ТЭГЭСГЭЭД ӨНГӨРДӨГ. ОФИЦЕР, АХЛАГЧИЙН ХУРАЛ ГЭЖ ХИЙДЭГГҮЙ, ХИЙХЭЭ БАЙСАН, ЦУГЛАРАХААРАА ХУРАЛ НЬ ХЭРҮҮЛЭЭР ЭХЛЭЭД, ХЭРҮҮЛЭЭР ДУУСДАГ, ӨДӨРТӨӨ 4-Н УДАА НЭТГЭЖ, ТООЛЖ, АЖЛЫН ЦАГААС НЬ ХУМСАЛЖ, ХЭРҮҮЛЭЭ ХИЙЙСЭЭР БАЙГААД БҮХ ЦАГИЙГ НӨХЦӨӨДӨГ. ГАРААС НЬ ЮМ ГАРАХАА БАЙЧИХСАН ИЙМ ЯВЦГҮЙ БОЛЧИХСОН АЖИЛЛАГААТАЙ АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖ, ХЯНАЖ ГОЛЬДРИЛД НЬ ОРУУЛАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА... ДАРУЙХАН ШИЙДЭХ АСУУДАХ ГЭВЭЛ ЭНЭ БАЙНА. ХЭЗЭЭ Ч ХЭНЭЭС Ч САНАЛ АСУУЛГА АВДАГГҮЙ, ТҮҮНИЙ МӨРӨӨР АЖИЛ ЗОХИОДОГГҮЙ, СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ ЗОХИОГДОХОО БАЙСАН. ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ОФИЦЕР, АХЛАГЧИЙНХ ЗАН ХАРЬЦАА ДОГШИРЧ, АРХИ, ТОГЛООМ, СЭЛГҮҮЦЭХЭЭС ӨӨР ЮУ Ч ХИЙХЭЭ БАЙСАН. ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГА ИЙМ БАЙХАА ЁСТОЙ ЮМ УУ? АРАЙ ДЭНДЛЭЭ... АНГИУДЫН УДИРЛАГЫГ НЬ ОЙР ОЙРХОН СОЛЬЖ БАЙХГҮЙ БОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ХЭТЭРНЭ ГЭХЭД ХЭТЭРСЭН. ЭНЭ АСУУДАЛ Ч ХЭН Ч ТООХГҮЙ АЛГА БОЛООД УУСАН ШИНГЭНЭ БИЗ. БИ ТӨРИЙН ОРДОНД ОЧИЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭЛЭХ ҮҮ? ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? ХАРИУ ӨГӨХ ХҮН БАЙНА УУ? ӨДӨРТӨӨ ХЭДЭН БОР ЦЭРГЭЭС ӨӨР ХҮНГҮЙ БАЙДАГ БОЛЛОО. АРАЙ ХЭТЭРСЭН. ШОУДАХ НЬ ШОУДААД, ГАДУУР АЖЛАА ХИЙХ НЬ ХИЙГЭЭД АЛГА БОЛДОГ. ГАНЦХАН ХИЙДЭГ ХАМГИЙН ТОМ АЖИЛ НЬ ӨДӨРТ 4 УДАА ЖАГСАЖ НЭГДЭЭД ТООЛУУЛААД БОЛОО ГҮЙЦЭЭ. ӨӨР АЖИЛ БАЙХГҮЙ. ИЙМ Л ДҮР ЗУРАГ ОРШСООР ДАРУЙ ХЭДЭН ЖИЛИЙГ ҮДЛЭЭ ДЭЭ... ОДОО ЯАХАВ. ЭНИЙГ ШИЙДЭХ УДИРДЛАГА, ЗОРИГТОЙ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ АЛГА УУ ААН. ЗАХИРАГЧИД ХЯНАЛТ ТАВЬДАГ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ, ОРЛОГО, ЗАРЛАГАД ШАЛГАЛТ ЭНЭ ТЭР ЮУ Ч БАЙХГҮЙ. ШАЛГАХААР ОЧСОН МАЛНУУДЫГ ЭРГЭЭД АРХИАР УСЛААД ИЛҮҮ МАЛ БОЛГООД АРГАЛААД АЙРАГ ӨГӨӨД БУЦААДАГ. ОРСОН ГАРСАН БҮХ ТООЦОО, САНХҮҮГИЙЙНХЭЭ БУЗАР БУЛАЙГ ДАРДАГ, ТЭГЭЭД ГҮЙЦЭЭ, МАРГААШ НЬ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЯВЖ Л БАЙДАГ. БАЙНГА ЗОДООН ЦОХИОН, ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД ГАРЧ БАЙДАГ, ДАРГА НЬ АТАМАНУУДАА ӨӨГШҮҮЛЭЭД, АРГАЛААД, ХААЦАЙЛААД ӨНГӨРДӨГ, НӨГӨӨДҮҮЛ НЬ ДАВРААД ХИЙХ ЮМАА ХИЙГЭЭД Л ЯВААД Л БАЙДАГ. ЭНЭ БАЙДАЛ ЯЛАНГУЯА ХӨДӨӨГИЙН АНГИ, САЛБАРТ ГААРСАН, ЗОГСОХОО БАЙСАН БАЙНА. ХЭН Ч ЗОГСООХГҮЙ БАЙХАА. ЭНЭ ГАЦААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ? ХЭН ГЭЭЧ ЯМАР ЭРХТЭН ДАРХТАНД ДИЙЛДЭГГҮЙ УЛСУУД ГЭЖ БАЙНА ДАА. АРГАА БАРААД ҮҮНИЙГ БИЧИЖ СУУНА ДАА. НҮДЭЭРЭЭ ҮЗСЭН ХҮН УЧРААС ЗОРИГТОЙ ХЭЛЖ БАЙНА. МИНИЙ ҮГ ХАА ХҮРЭХИЙГ БИ МЭДЭХГҮЙ. ӨНӨӨДӨРТӨӨ ДАРАГДАЖ Ч БОЛОХ Л ДОО. ГЭХДЭЭ БИ ТЭМЦЭНЭ. ИЙМ БУЗАР БУЛАЙ ЗҮЙЛЭЭС АНГИЖРИХ ЁСТОЙ ЗЭВСЭГТ ХҮЧИН ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ УХАМСАРТАЙГААР МЭДЭГДЭХ БАЙНА. ЭНЭ ТАВИГДСАН, ХӨНДӨГДСӨН АСУУДЛУУДЫГ БОДОЛ САНААНДАА ТУНГААН ХЭЛЭЛЦЭЖ, ЯРИЛЦАЖ, ҮНЭН МӨНИЙГ ШҮҮН ТУНГААЖ ШИЙДВЭРЛЭЖ ӨГНӨ ГЭДЭГТ ЭРХ МЭДЭЛТЭЙ УДИРДЛАГА, ДАРГА ЭРМҮҮДЭД ИТГЭЖ, НАЙДАЖ БАЙНА. МОНГОЛ ТӨРИЙН ХАРАА МЭРГЭН ХУРЦ ШУДАРГА БАЙХ БОЛТУГАЙ
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • ghjdfhdfh (203.194.118.31)
    bitgii gorid nusan ***** min
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (162.224.228.235)
    Zov l yum yrij bna,Saihanblegiin orond ernhii said bolbol hamaagyi deer shyaragda zalyy,Nyamdor gayub hyvid ynen l helsen bna,
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.43.18)
    Ter gereegii chini AN- iin UZH-eer huchingui bolgochihson shuudee gushuunee
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.53)
    nerendee taarsan amitan yhsen elentsgee dongosood bga ***** ve saindaa ih hurald bga yum shig yhej daldarmar yum bol geree geree gej hytsah yum tiim mundag yum bol surug huchin bolood ajilaach
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • sarnai (203.194.118.86)
    oron garan baix aa da, galzuu xunii odriin temdeglel snig um bna, uamaar cn um be dee, iim l xob jib uarisan xumuus toriig udirdaj bna gexees oi gutax um
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zoshun (202.179.0.238)
    junhene vher
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.106.117)
    Энэ нэг дэлбэрцэн ангаахай шиг юм хэзээ нэг үсээ аятайхан арчилж сурна аа? Чиний наад үс чинь бараг Хөмсөгноровын сэрлийг хөдөлгөх дээр ирж байна шүү.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.29.81)
    teneg mulguu hun bardahaaraa ter chigeeree balairchihiimaa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.142.221)
    энэ баасыг би баагаад хаясан шүү дээ баасан баасыг хятадууд л хэрэглэдэг байх урагшаа вагон хийгээд явуул
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    1 цаг 16 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    1 цаг 33 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    5 цаг 43 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    6 цаг 2 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    6 цаг 21 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    6 цаг 25 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    7 цаг 35 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    8 цаг 1 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    8 цаг 17 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    8 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    9 цаг 9 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 14 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    9 цаг 56 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    9 цаг 59 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    10 цаг 4 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    10 цаг 8 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК