Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мандах:Төв аймгийн шорон ерөөсөө л АТГ-ынх мэт байдаг

2014-11-27
0
ЖИРГЭХ
  Хэдхэн хоногийн өмнө төрийн нууц задруулсан хэргээр 5 жилийн ял шүүхээс сонссон Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандахтай ярилцлаа.
index   Хэдхэн хоногийн өмнө төрийн нууц задруулсан хэргээр 5 жилийн ял шүүхээс сонссон Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандахтай ярилцлаа.

-Д.Цогтбаатар хурандаагийн хэрэг юу болж байна. Анхан шатны шүүхээс 5 жилийн ял авсан гэсэн үү?

-Зөвхөн дээгүүрх өндөр албан тушаалтнуудтай холбогдсон Солонгос хүний өргөдлийг өгсөнийхөө төлөө энэ хүн төрийн нууц задруулсан ял авчихаад сууж байна. Холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд, бүх өргөдөл гомдлыг би Давж заалдах шүүх хурлын дараа ил гаргая гэж бодож байгаа. Яахаараа төрийн өндөр албан тушаалтны нэр орсон хувь хүний өргөдлийг Б.Хурцад өгсөнийхөө төлөө ингэж ял авдаг юм. Б.Хурц хувийн өш хонзонгоо аваад, хэлмэгдүүлж байна шүү дээ.

АТГ-ынхан манай нөхрийг шалгах ёсгүй хэргээр шалгасан.  Тухайн үед Б.Хурцын үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс л хувийн өш хонзонгоо авч байна. Анхан шатны шүүхээс төрийн нууц задруулсан гэж 5 жилийн ял оноосон. Төрийн нууц гээд байгаа зүйл нь төрийн нууц биш гэсэн шинжээчийн дүгнэлт хүртэл гарчихсан байхад зөвхөн дээгүүр байгаа хэдэн хүмүүсийн нэр орсон болохоор л төрийн нууц болгочихлоо. Одоо би яваагүй газар ч гэж байхгүй боллоо. Аргаа бараад төрийн дээд албан тушаалтнуудын нэрийг хэлж, энэ хүмүүс рүү нь хандаад өгөөч, манай нөхөр хэрэггүй хийгээгүй гэж зарим улс төрчдөөс гуйж сууна.

-Германы иргэний хэрэгт холбогдсон. Тэр нь юу болсон?

-Энэ хэргийг мөн зохиосон. Бид тухайн үед Москвад байсан. Шүүх хурал хаалттай болсон хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд АТГ-аас “Эхнэр нь хэвлэлийн бага хурал хийж хүмүүсийн санаа сэтгэлийг өөр тийшээ авч явсан” гэдэг утгатай мэдээллийг өгсөн байсан. Угтаа бол бид нар Москвад байсан гэдгээ л тухайн үед хэвлэлийн хурлаар хэлсэн. Өнөөдрийг болтол би нөхрийгөө улс төрийн хоригдол болоод байгааг нь ойлгоогүй л явсан юм байна лээ. Германы иргэнтэй л холбогдуулаад байгаа юм байна гэж бодоод байсан чин үгүй байсан юм билээ.

Гэтэл одоо Германы иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Та яагаад АТГ-ын дэд дарга Б.Хурцын хувийн өш хонзонгоор түүнийг ялласан гэж үзээд байгаа юм?

-16 жил тагнуулын газар ажлаад хоёр удаа Сөрөх тагнуулын газрын дарга байсан одоо 40 нас хүрч байгаа залуу хүнийг заавал мэдлэг боловсролгүй Б.Хурц мэтийн хүний өш хонзонгоор ингэж хорьж болж байгаа юм уу. Тэр Б.Хурцын чин цаана нь хятадын тагнуул ч байж болзошгүй ноцтой байдал илэрсэн гэж сая шүүх хурлаар манай өмгөөлөгч хэлж байсан шүү дээ. Энэ мэт улайм цайм улс төрийн хоригдол болж, 1937 он шиг хэлмэгдүүлэлт яваад байхад чин ямар ч сэтгүүлчид эрэн сурвалжлах зүйл алга.Зүгээр л АТГ-ын тараасан мэдээгээр л яваад байна.

Яг үнэндээ энэ хүн чин Авлига хээл хахуулийн хэргээр огт шалгагдаж байгаагүй зөвхөн л Б.Хурцад 2012 оны 12 дугаар сарын 21-нд Солонгос хүний өргөдлийг өгсөний төлөө ийм байдалд орчихоод байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө арга хэмжээ аваарай ийм Солонгос хүн өндөр дээд албан тушаалтнуудын нэр барьсан гомдол, өргөдөл аваад яваад байгаа юм байна шүү Б.Хурцаа гэж хэлсэн байдаг. Урьд өмнө нь нэг газар ажиллаж байсан хүнийхээ хувьд өгсөн байгаа юм. Гэтэл эргээд төрийн нууц задруулсан гээд хорьж байгаа нь энэ. Улмаар 6 сард нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Германы хэрэг гэж хэлээд хоёр сар хориулаад л эхэлсэн.

2013 оны хоёрдугаар сарын 21-нд вэб сайтад “АТГ-ын гүйцэтгэх зардлаар” гэдэг материал тавигдсан. Түүн дээр төрийн нууцыг удаа дараа задруулж байсан, ядуу гуйлгачин, хөлсний байрнаас гэнэт баяжсан гэх мэтээр бичсэн байсан. Хамгийн аймшигтай нь Н.Энхбаяр ерөнхийлөгч асаны дотны хүн гэж хүртэл бичиж эхэлсэн. Энэ хүнийг эхнээс нь л нийгэмд муугаар мэдээлж эхэлсэн. Ямар ч ор үндэсгүй хэргээр эхлүүлээд л, улс төрийн хоригдол болгочихоод байна.

-Герман иргэний хэргээр хоригдож байгаад нэг суллагдсан байх аа?

-Долдугаар сарын 30-нд Германы хэргээр хоригдож байгаад суллагдахад Р.Бадамрагчаа нар АТГ-т гомдол гаргасан байдаг. Улмаар “Сөрөх тагнуулын Цогтбаатар болон Энхбаяр нар холбоотой юу” гэсэн  материал гарч эхэлсэн. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд Батболд гэж Р.Бадамрагчаа нартай цуг шалгагдаж байсан нөхөр нь Цогтбаатар авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан гэсэн мэдээллийг хийсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 4-нд яг тэр ярилцлага өгөөд байсан хүмүүсийн гомдлоор АТГ-аас Эрүүгийн хуулийн 264 зүйл ангиар буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэдгээр хэрэг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, манай нөхөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй байхад тэдгээр хүмүүс тэгж мэдээллээд удаа ч үгүй АТГ-аас энэ зүйл ангиар шалгаж эхэлсэн гэсэн үг. Ингэж явсаар энэ хүн дээр 7, 8 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүссэн.  Гэвч шүүх дээр ирээд  Б.Хурцын өөрийнх нь үүсгүүлсэн хоёр зүйл анги л үлдэж байгаа юм.

-Таныхаар бол Д.Цогтбаатар хурандаа яахын аргагүй улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртчихөөд байгаа гэсэн үг үү?

-Арай л хэтэрхий юм. Энэ хүн төрийн төлөө зүтгэж, зүтгэчихээд жил хоригдоод, 5 жилийн ял авчихаад байна. Хэрэг хийчихсэн өмд, гуталны хулгайч нартай цуг хориод л. Төв аймагт бүтэн гурван сар хорьсон. Хамгийн сонирхолтой нь АТГ Төв аймаг руу л аваачдаг. Төв аймгийн шорон ерөөсөө л АТГ-ынх шиг. Нэг тоо буруу бичсэн бол та АТГ оч гээд л. АТГ руу очиж барьсаар байтал нэг өдөр дуусах жишээний. Тэнд сонин, сонин зүйл их болдог юм билээ.

Хэдэн улс төрчдийн нэр орсон авлигалын  өргөдөл ил Б.Хурцад өгснөөрөө л Цогтбаатар гэж хүн улс төрийн хоригдол болчихоод байна. Хэрэв 1937 он байсан бол энэ хүнийг буудаж, би цөллөгөнд явахаар тийм л улс төрийн хэлмэгдүүлэлт болчихоод байна.

-Тэр авлигын хэрэгт холбогдсон гээд байгаа улс төрчдийг нэрлэж болохгүй юу?

-Шүүх хурал болсоных нь дараа яг тэр улс төрчдийн нэр орсон гээд байгаа өргөдлийг Ерөнхийлөгч лицензийн луйварт холбоотой юу? гэсэн гарчигтэйгээр сонин дээр гаргасан. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас тухайн газрыг шүүхэд өгөөд энэ мэдээлэл буруу байсан учир гэм буруутай этгээд нь хариуцлага хүлээсэн гэдгийг хэлсэн байдаг. Энэ юу гэсэн юм. Цогтбаатар худал мэдээлэл өгөөд хуулийн дагуу шийтгэлсэн юм уу?.  Зүгээр л хүний өргөдлийг танилцуулсаныхаа төлөө ийм байдалд орчихоод байна шүү дээ.

-Түрүүн та МАХН-ын дарга Н.Энхбаяртай, Д.Цогтбаатарыг холбосон гэж байсан. Энэ талаар?

- Эцсийн эцэст аль ч нам, улс төрчидтэй холбоогүй, танихгүйдээ л энэ хүн ингэж хохироод байна. Би жишээ нь Н.Энхбаяр гэдэг хүнийг танидаг бол очиж уулзмаар л байна. Таниас болж манай нөхөр хохирчихлоо гээд. Гэтэл танихгүй хүнтэй очиж уулзаад яах билээ. Яг үнэндээ хэнийг ч танихгүй дээ улс төрийн хоригдол болчихоод байна.

-АТГ-т таныг харж байсан. Одоо Хорих 461 дүгээр ангид таарч байна. Хуулийн байгууллага сахиж явахад ар гэрийн амьдрал, үр хүүхэд гээд хэцүү л байдаг байх даа?

-Төв аймаг руу 3 сар явлаа. Хорих 461 дүгээр анги руу бараг өдөр болгон ирж байна. Миний амьдрал энэ хүнтэй давхар хоригдоод маш хэцүү байна. Хоёр хүү маань ч хэцүүдэж гүйцлээ. Нэг нь дөнгөж нэгдүгээр анги байнга аавыгаа нэхнэ. Орой болгон аавыгаа ярина.

Миний нөхөр дөнгөж 40 хүрч байж Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа сонгогдсон. Үнэхээр ийм муу хүн байсан юм бол энэ албан тушаалд томилох уу?.

-Таны нөхрийн чин хувьд өөрөө юу гэж байх юм?

-Төрд л гомдох юм. Чи бид хоёр хэтэрхий ёс суртахнуутай амьдарсаныхаа горыг амсаж байна дөө л гэх юм.

-Хорихын нөхцөл байдал нь хэр байна гэнэ?

-Төваймагт болохоор дандаа хулгайч зэрэг хүмүүстэй хоригдож байсан. Одоо энд болохоор төрийн албан тушаалтан байсан хүмүүстэй хоригдож байгаа болохоор чих сонсож байгаа зүйл нь хүртэл арай өөр байна гэж байсан. Төваймагт бол нүцгэлж тоо авдаг зэрэг маш хэцүү байсан юм шиг байгаа юм. Гэхдээ өөрөө хатуужилтай хүн болохоор надад төвөг болохгүй гээд зүгээр л гэх юм.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (182.160.34.216)
    Хэлмэгдэл болж буйг тухайн үед мэдсэн ч мэдээгүй дүртэй байдаг нь түүхийн үнэн. Учир нь эрх мэдэлтнүүд дээр байгаа үед дуугарах эр зоригтон ховор байдаг. Лхүмбэ, Лоохууз,Нямбуу, Сурмаажав, Чойням, Дамдинсүрэн, Ринчин, Т.Галсан, сэтгүүлч Жамъян нарыг хэлмэгдэж байхад хэн өмөөрсөн юм. Хэдэн арван жилийн дараа л хэлмэгдсэнийг нь мэдсэн дүртэй. Талийгаач Амарсайхан, бизнесмен Анхбаяр нарыг шүүх цагаатгав. Цаг хугацаа харуулна.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • уншигч (202.72.245.149)
    Улс төрчдийн гар хөл болж явсан хүн их юм мэддэг болсон байгаа.Нэг л өдөр учир битүүлгээр чад болно доо.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.211)
    aimaaar yum yanadaa ih helmegduulelt azar avlaa daa
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (112.72.13.204)
    энэ хурц гэдэг нөхөр чинь нөгөө ренчин бямбаяв гуайн ярьдаг мангаа дорж байна ш дээ. цаг ирэх байогүй дээ түй
    2014 оны 12 сарын 06 | Хариулах
  • худлаа (124.158.75.21)
    юун нүцгэлж байгаад тоо авах огтоос ор мөргүй юм ярихаа болимоор юм аа
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.229.120.137)
    Hurts zailaach muu zewuun *****,
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    Төв аймагт бол нүцгэлж тоо авдаг зэрэг маш хэцүү байсан - ENE UNE UU BYAMBADORJ DARGA AA ! "A" ZEREGLELD SHALGARSAN XYNII ERXIIN KOMISS ENE TUXAI SHLGALT XIIX XEREGTEI BAIX AA BYAMBADORJ DARG AA !!! NOCTOI SAUUDAL BAINA SHVV!
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.192.146)
    yuu l bolood bna da
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (150.129.141.56)
    sain khani baina daa temtseed l baij dee amjilt husie
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • aa (202.179.20.189)
    Hurts gej zevuun pisda bgaad bgaamdaa
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN (203.160.55.2)
    HURTS YAMARCH BOLOVSROLGUI SH DEE ELBEGEEGIIN GAR HUL UTSAN HUUHELDEI.MIATAAS HULGAI HIIJ BAYAJSAN GEDEG.TAGNUULD BAIHDAA ELBEGEEGIIN NO -G MEDDEG BOLSON BOLHOOR ELBEG ALBAM TUSHAALAAR AM HAADAG GESEM BARAG UNEN BAIHOO.TERNEES BISH YU BOLLOO GEJ ENHBAYARIIN BUUNII NOHOI YAVSAN HURSTAAR ELBEGEE YU HIIH VE DEE
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    5 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    33 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    3 цаг 30 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    3 цаг 35 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    5 цаг 21 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    5 цаг 36 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    5 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    5 цаг 53 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    5 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    6 цаг 4 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    6 цаг 9 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    6 цаг 18 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    6 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    6 цаг 28 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    7 цаг 57 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    8 цаг 34 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    8 цаг 52 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    9 цаг 39 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    10 цаг 43 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    11 цаг 5 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК