Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Төмөртөмөө: Цахим сайтууд хоёр даргын хэрүүлийг мэдээлэхээс арай өөрөөр ажилламаар байна

2014-12-02
0
ЖИРГЭХ
“Түрүү инфо agency” компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөтэй Монголын цахим мэдээллийн орчны талаар ярилцлаа.


төмөртөмөө“Түрүү инфо agency” компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөтэй Монголын цахим мэдээллийн орчны талаар ярилцлаа.

-Монгол Улсад маш олон цахим мэдээллийн сайтууд бий болж байгаа. Энэ нь эерэг үр дагаварыг ч авчирч байна. Сөрөг зүйлүүд ч гарч байгаа шүү дээ?


-Би сүүлийн 3-4 жилд цахим мэдээллийн салбарт ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 202 орон интернэт хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс манай улс 102 дугаар байр буюу нэлээд дээгүүрт бичигдэж байгаа. Харин хүм амынхоо тоонд хувааж тооцож үзэх юм бол манай улс дэлхийд тэргүүлж байна. Цөөхөн хүн амтай мөртлөө маш их хүн интернэт хэрэглэж байна гэсэн үг.  Сүүлийн 4-5 жилд Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш их өсч байна. Хүн болгон өөрийн гэсэн фэйсбүүк хаягтай болчихож. Өнгөрсөн жил гарсан судалгаанаас үзэхэд, 450 мянган хүн фэйсбүүк хаягтай байсан. Тэгвэл энэ жил 600 мянга хол даваад байна. Ийм олон интернэт хэрэглэгчид манай улсад байгаа юм. Үүнийг дагаад маш олон цахим мэдээллийн сайтууд гарч, үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг би телевиз, сонин олширдогтой адил л үзэгдэл. Үүнийг би зөв гэж ойлгодог. Энэ дундаас шалгараад, редакцийн бодлоготой, өөр өөрсдийн гэсэн өнгө аястай нь үлдэж, хэрэглэгчид тэдгээр сайтуудыг сонгож, мэдээ мэдээлэл авах цаг ирнэ. Харин одоо бол хөгжлийн явцдаа л байна. Тийм болохоор зөв гэж үзээд байгаа юм. Цаг хугацааны явцад сайтууд төрөлжинө. Өөр өөрийн онцлогтой, бодлоготой болоод явна.  Гэхдээ бусад мэдээллийн сайтуудын мэдээг редакцигүй, домайн нэртэй сайтууд дураараа хуулж тавиах асуудал интернэт орчинд их байна.

Энэ бол байж болохгүй асуудал гэж би хувьдаа ойлгодог. Тиймээс оюуны өмчийн асуудлыг хөндөх цаг болсон. Хэн нэгний хийсэн мэдээ, бичсэн зүйлээр өөрсдийгөө тэжээж, тэтгэж яваа сайтуудын асуудлыг  хэсэг хугацааны дараа хуулийн хүрээнд шийдэх байх. Зарим нь редакцийн бодлоготой, сэтгүүлчдийн багтай болоод явах байх. Нөгөө хэсэг нь хаагдах байлгүй дээ.

-Өнөөдөр редакцитай, сэт­гүүлчдийн багтай мэдээл­лийн сайтуудад тулгамдаж байгаа хамгийн том асуу­дал яах аргагүй энэ. Аян­даа шийдэгдэнэ гээд хүлээхээр энэ байдал хэзээ арилах вэ дээ. Яг ямар байдлаар ажиллавал энэ асуудлыг зогсоож, болиулах боломжтой юм бол?

-1990 оноос эхлээд хэвлэл мэдээллийн байгууллага төрийнх байж болохгүй гэсэн хууль гарсан. Түүнээс хойш хувийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд хөгжиж, дэвжсээр байгаа. Зөвхөн сайт гэлтгүй телевиз, радио, сонин гээд хувийн хэвлэл мэдээллийн байгууллагууд  эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Төрийн мэдлийнх гэвэл ганцхан МҮОНРТ л байгаа шүү дээ. Ер нь бол хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийн хэвшил маягаар хөгжих ёстой. Гэхдээ үүн дээр ямар нэг байдлаар шаардлага тавьж, цахим мэдээллийн сайт байгуулах стандарт гэдгийг гаргах ёстой. Тэдэн сэтгүүлчтэй, сурвалжлагчтай, редакцийн бодлоготой байна гэдэг ч юм уу. Ядаж л гурван хүнээс доошгүй байхаар зохицуулж өгөхгүй бол нэг хүн сайт байгуулна гэдэг юу билээ дээ. Өнөөдөр ажил ихтэй хүмүүс заргалдаад, манай мэдээг ингэж тавиад байна, хулгай хийлээ гээд яваад байх боломж хомс байдаг. Тийм учраас тодорхой стандарт, журам гаргах л шаардлагатай байна.

-Уг нь сайтуудыг нэгтгэсэн холбоо байгаа шүү дээ. Тэр холбоод нь дүрэм, журмаа гаргаад ажиллачихаж бол­доггүй юм уу?


-Уг нь хоёр ч холбоо байгаа. Монголын сайтын хол­боо гээд 100 орчим сай­тыг нэгтгэсэн холбоо байна. Мэдээллийн сайтын ассиоцаци гэж бий. Мөн Тэргүүлэгч сай­туудын холбоо байна. Энэ холбоодын удирдла­гууд чуулж, тодорхой журмуу­дыг хамтдаа боловс­руу­лах цаг болсон байна.  Түүнээс гадна, интернэт хөгжихийн хэрээр санаа зовоох асуудлууд нэмэгдэж байгаа юм. Миний хувьд нэг зүйлд их санаа зовдог. Тэр нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлчих вий дээ. Олон нийтийн сүлжээг буруу талаас нь ашиглаад сурчих вий дээ гэдэг айдастай байдаг. Интернэт хөгжиж, олон хүн мэдээллийг хурдан шуурхай авахаас гадна тийм сөрөг зүйлүүд гарч ирээд байна. Тухайлбал, фэйсбүүк дээр бид хэн нэгнийг занасан, бусдад гомдсон, эсвэл илт дайрсан постууд тавьдаг болчихсон. Үүнээс болоод залуучууд ингэж болдог юм байна гэсэн байдлаар ханддаг болж байна. Энэ асуудалд ямар ч хяналт алга. Зарим нэг соёлгүй, бодлогогүй хүмүүсээс болоод нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөж, залуус буруу зүйл рүү явах вий дээ гэдэг эмзэглэл надад байдаг юм. Уг нь олон нийтийн сүлжээгээр нэгнийгээ уриалсан, найзалсан, олноороо санал солилцох ч юм уу, илүү сайн сайхан байдлаар интернэтийг ашиглаасай гэж боддог. Өнөөдөр хувь гэдэг өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага болчихлоо.Иргэний сэтгүүлзүй хүчээ авч байна. Хүн бүр ингэж байна, тэгж байна гээд мэдээлээд байх боломж байгаа. Худал хуурмаг зүйлийг ил тод зарлаад, арга хэмжээ аваад байх ч боломжтой. Фэйсбүүк дээр олон мянган дагагчтай, найзтай хүн бол багахан хандалттай сайтаас илүү ажиллах боломж байна шүү дээ.

-Хэзээ мэргэжлийн цахим сэтгүүлзүй хамгийн зөв гольдролдоо орох бол?


-Одоо хэвлэл мэдээллийн байгууллагын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх цаг үе ирсэн гэж ойлгодог. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагын сэтгүүлч ядаж хоёр жилдээ нэг удаа сургалтад хамрагдаж, мэргэжлийн талдаа чадвараа дээшүүлдэг баймаар байна.  Цахим мэдээллийн сайтын сэтгүүлчийг бэлтгэж, гадагш нь явуулж сургадаг байх хэрэгтэй.  Ер нь бол мэргэжлийн цахим сэтгүүлзүй хүчээ авч, сайтууд дүрэм журмынхаа дагуу ажилладаг болох цаг ойрхон гэж би боддог. Өнөөдөр 30-40 хүнтэй, жижгэвтэр телевиз шиг бүтэцтэй ажиллаж байгаа сайтууд байна. Эд бол мэргэжлийн талаас нь, цаг алдалгүй мэдээ мэдээллийг уншигчдад хүргэж байна. Өнөөдөр интернэт сайтаас хүмүүс нэг секунд, минутын дотор мэдээллийг авах боломжтой болчихож. Энэ бол интернэтийн хамгийн том давуу тал.

-Таны бодлоор цахим сэтгүүлзүйд одоо чухам юу дутагдаж байна вэ?


-Цахим сайтууд бүгд адилхан болж болохгүй. Хамгийн нэгдүгээрт төрөлжих хэрэгтэй байна. Эхнээсээ төрөлжиж эхэлж байна л даа. Өнөөдөр дэлхийн интернэт хэрэглэгчид зөвхөн фото, видео руу шуурч, шилжиж байна. Тийм болохоор манай цахим сайтуудын зарим нь үүн рүү шилжих хэрэгтэй байгаа юм. Фото, видео мэдээллийн сайт олон гарах хэрэгтэй байна. Судалгаанаас үзэхэд, 10 жилийн дараагаас интернэт хэрэглэгчид улам залуужих болно гээд байгаа. Унших нь багасч, үзэх, харах нь ихэснэ гэсэн үг. Яг энэ байдал одоо манайд илэрч эхэллээ. Том нийтлэл, ярилцлагыг сонирхох нь багасч, сонирхолтой зураг, видео үзэх нь ихэсч байна. Мөн эрүүл мэндийн, эмнэлгийн сайт хэд байна. Бүсгүйчүүдэд, хүүхдэд зориулсан сайт хэд байгаа билээ. Энэ мэтээр төрөлжөөд явмаар байгаа юм. Өнөөдөр бол бүх сайтууд улстөржиж байна. Аль ч сайтын нүүр рүү ороод үзэхэд, тэр гишүүн ингэсэн байна, энэ ингэж хэллээ гэсэн дарга нарын л ярилцлага байдаг. Эгэл жирийн иргэний үг цахим орчинд  үнэхээр дутагдаж байна. Үүнийг би хэлмээр санагддаг.  Хэн нэг дарга үг хэлж байгаа бол түүний л өөрийнхөө байгаа орчин, байдлаар бодож хэлж байгаа зүйл шүү дээ. Гэтэл хүний жин үзэж байгаа өвөө, тамхи, чихэрхэн зарж байгаа эмээ, худаг дээр дугаарлаж байгаа тэр хүү хамгийн үнэн зүйлийг ярина. Бид өнөөдөр арай нэг өөр талаас нь, нийгмийн амьдралыг олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Б.Ренчин гуайн “Сэтгүүлч хүний нүдээр ард түмэн  ертөнцийг таньмой” гэдэг үг байдаг.  Гэтэл өнөөдөр бид зөвхөн дарга нарын үгийг дамжуулдаг цахим сэтгүүлзүйтэй болчихоод байна. Одоо хоёр дарга хоорондоо муудалцаад маргааш нь хэвлэлээр нэгнээ муулж байна. Өнөөдөр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд хэн нэгэнд үйлчилсэн байдалтай байж болохгүй. Ийм зүйл сэтгүүлзүйд ажиглагддаг. Зайлшгүй шаардлага байдаг л байх. Гэхдээ хоёр даргын муудалцсан, бие биеэ муулсан нь ард түмэнд  ямар хамаатай юм бэ. Харин хэн яаж амьдарч, юу хүсч мөрөөдөж байна гэдэг тал руу нь цахим сэтгүүлзүй ажилламаар байгаа юм.

Н.Пунцагболд
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 17 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 31 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 12 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 25 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 55 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 25 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 0 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 19 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 25 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 43 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 51 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК