Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Шаравдорж: Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэл тавих сөрөг хүчин байхгүй болсонд аюул байгаа

2014-12-11
0
ЖИРГЭХ
 МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг намаасаа гарах гэж байгаа гэх яриа гарах болсон. Мөн түүнийг намынхантайгаа таарахгүй,   дотоод дүрэм журмаа зөрчсөн тул намаасаа хөөх гэж байгаа гэх шум ч байгаа. Тэгвэл энэ талаар Ц.Шаравдоржтой ярилцлаа.
  527-1351733092ТОР  МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг намаасаа гарах гэж байгаа гэх яриа гарах болсон. Мөн түүнийг намынхантайгаа таарахгүй,   дотоод дүрэм журмаа зөрчсөн тул намаасаа хөөх гэж байгаа гэх шум ч байгаа. Тэгвэл энэ талаар Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-Таныг МАХН-аас гарах гэж байгаа гэх яриа байна?

-Шинэ засгийн газар бүрдэн бий болоод ажлаа эхэлж байгаа. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа сайн байгаасай гэсэн үүднээс мөн ард түмний амьдралыг дээшлүүлэх, улс орны эдийн засгийг хүнд байдлаас гаргах, хямралт байдлаас гаргахын төлөө Эвсэлийн засгийн газар байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, улсад хүч нэмэхээр МАХН эвсэлд орсон. Манай хоёр ч сайд томилогдож ажлаа эхэллээ.

Тэгэхээр МАХН-ыг энэ эвсэлд оруулахгүй байх, орсон ч үйл ажиллагааг нь хязгаартай байлгах, бүр МАХН-тай тоглолт хийх гэсэн тодорхой хүчнүүд ажлаад байгаа нь харагдаж байна. Тодруулбал, МАХН-ыг аль болох эв, эегүй байлгахын төлөө, энэ намд ажиллаж байгаа, энэ намын төлөө сэтгэлтэй гэсэн гишүүд дэмжигчдийн дунд яс  хаях гэсэн бодлого  зориуд зохион байгуулж байгаа нь харамсалтай.

Ц.Шаравдорж МАХН-аас гарна гэсэн мэдэгдлийг өгнө гэдэгт хүмүүс итгэхгүй байх гэж бодож байна. Би өөрийнхөө итгэл найдвараар энэ намд ирсэн. Тодорхой хэмжээнд төрд алба хааж байгаад ирсэн. Би өнөөдөр энэ улс төр хүчний үйл ажиллагааг дэмжиж, итгэж байдаг.

-Магадгүй намаас чинь ийм мэдээлэл зориуд тараагаад байж болох уу?

-Магадгүй. Хэрэв тэгсэн бол би хэн ийм мэдээлэл тарааж болохыг ч таамаглаж байна.

-Нөгөө талаасаа таныг намынхаа эсрэг турхирсан. Дотоод журмаа зөрчсөн гэх асуудлууд их гардаг. Энэ ч үүднээс таныг намаасаа хөөнө гэх яриа ч гарч байсан?

-Би МАХН-д гишүүнчлэл сэргээгээд намдаа ирсэн цагаасаа хойш хамт олонтойгоо эвтэй л байгаа. Бидний дунд ямар нэг эв эе, санал зөрөлцсөн маргаантай зүйл байхгүй. Харин ажлын төлөө бид ярилгүй л яахав. Чанга, сул дуугаралгүй л яахав.  Бид байдгаараа л байгаа. Намдаа ажиллаж байна. Өчигдөр гэхэд гүйцэтгэх товчооны хурлаа хийгээд намынхаа дотоод ажил амьдралын асуудлаа хэлэлцээд л сууж байна.

-Өндөр албан тушаал дээр очих гэж байгаа гэх шум ихээр тарж байна?


-Хардах эрх нь хэнд ч бий. Би ний нуугүй хэлэхэд ямар нэгэн өндөр албан тушаалд очих асуудал байхгүй. Хүн өнөөдөр албан тушаалын төлөө явдаг цаг үе биш. Энэ намыг улс төрийн орон зайд нь жинхэнэ нам байлгахын төлөө л намынхаа журмын нөхөдтэй хамтран ажилладаг. Надад албан тушаал сонин биш.

-Өчигдрийн Гүйцэтгэх товчооны хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн юм бол?

-Гүйцэтгэх товчооны хурлаар Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайд нар маань ажилдаа орсонтой холбогдуулж тодорхой зөвлөмж өглөө.Эд нартаа хэрхэн яаж ажиллах талаар ярьлаа. Цэвэр нам дотроо ярилцсан яриа. Цаашид ажил сайн байх ёстой, нэгэнт энэ засгийн газарт ороод ажиллаж байгаа юм бол энэ засгийн гишүүний хувьд сайн ажиллах ёстой гэдгийг хэлж зөвлөсөн.

Нөгөө талаасаа сайд нар тавигдсан боловч дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын удирдлагын тухай асуудал ид яригдана. Энэ үед МАХН-ын байр суурийг зөв илэрхийлж, өөрийн хүмүүсийг зохих шаардлагатай газар нь ажлуулахын төлөө манай удирдлага ажлаарай гэдгийг бид ярилцсан.

-Удахгүй дэд сайд нар томилогдох байх. МАХН-аас хэдэн дэд сайд гарч ирэх байх гэж бодож байна?


-Энэ талаар ярьсан ч зүйл алга. Өнөөдрийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг харж байхад АН, МАН хоёр гэрээ хэлэлцэл хийгээд зарим дэд сайдуудынхаа нэрийг хүртэл тодорхойлсон гэх мэдээлэл байна.

Уг нь Засгийн газрын нэг субьект болж ажиллаж байгаагийн хувьд Шударга ёс эвсэлтэй түүний дотор МАХН-тай яриа хэлэлцээ хийгдэх л ёстой. Одоогоор чимээгүй байна. Ойрын хугацаанд хэлэлцээ хийгдвэл бид хуучин байсан орон тоогоо авч үлдэх, болвол нэмээд орон тоо олдох болов уу л гэж бодож байна. Энэ дээр манай МАХН-ын удирдлагууд ажиллах байх.

-Танайхаас шинээр томилогдсон хоёр сайдын хувьд мэргэжлийн бус хүмүүс. Энэ ч үүднээс багагүй шүүмжлэлийг дагуулж байгаа. Зарим хүмүүс танай намыг боловсон хүчний дутагдалд орчихсон гэж хардаж байгаа нь ч нууц биш?


- МАХН-аас Батлан хамгаалахын болон Эрүүл мэндийн сайдад тавигдах хүмүүсээ санал хураалтаараа шийдсэн. Тиймээс бид энэ хүмүүсээ шахан ажлуулах ёстой. Нэгэнт намын нэрийн өмнөөс ажиллаж байгаа бол тэр эрүүл мэндийн болон батлан хамгаалахын хамт олныг удирдан чиглүүлж, үйл ажиллагааг нь зөв голдиролоор явуулж, тэр салбарын өмнө тавигдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө манай сайдууд хүчээ дайчлан ажиллах ёстой. Энэний төлөө нам шахна, шаардана.

-Мэргэжлийн бус хүн тавилаа гэсэн шүүмжлэлийн тухайд?

-Бүх л намуудад энэ асуудал яригдана. Жишээ нь Хөдөө аж ахуйн яамыг Р.Бурмаа гуай, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг Д.Оюунхорол даргалахаар болсон. Ингээд яривал бүгд л мэргэжлийн бус байгаа биз дээ. Уг нь бол мэргэжлийн Засгийн газар ажлуулна гэсэн ч мэргэжлийн бус байна. Дан дээлтэй сайдууд ажлуулна гэсэн ч давхар дээлтэй байна. Ингээд яривал урьд нь яригдаж байсан зүйлсийг сайн биелүүлж өгөхгүй л байна. УИХ-ын гишүүдийн дунд ам, ажил зөрөхийг алийг нь тэр гэхэв дээ.

-Таны нэр шадар сайдад хүчтэй яригдаж байсан. Тэгэхээр та нэрээ татаад авчихав уу. Намын бодлого байв уу?


-Шадар сайдын асуудал дээр миний хувьд яригдсан зүйл нэг их байхгүй. Хэвлэл мэдээллээр л намайг нэлээн рекламдах шиг боллоо. Миний ретинг л сайн өсөх шиг боллоо.

-Хамтарсан засгийн газрыг ер нь юу гэж дүгнэж байгаа вэ?

-Энэ Монгол Улсын түүхэнд байгаагүй бүдүүн засгийн газар. Шийдлийн засгийн газар гэх сайхан нэрийдлээс илүү урд хожид байгаагүй бүдүүн засгийн газар бий болсон гэж үзэж байна. Энд хамгийн сонин нөхцөл байдал бол Засгийн газрын үйл ажиллагаанд бодитой шүүмжлэл тавих сөрөх хүчин байхгүй болсонд хамгийн аюул байгаа. Одоо тэгэхээр МАХН-ын байр суурь бол хэдийгээр хоёр сайд томилогдсон боловч энэ засгийн газрын хэлсэн амалсан болгоноо биелүүлж байвал бид дэмжинэ. Харин ажил муу байвал ард түмнийхээ талд байна. Өөрөөр хэлбэл, Сөрөх хүчний үүрэг гүйцэтгэхээс өөр арга байхгүй. Гэхдээ энэ засгийн газарт ард түмэн маань итгэж байгаа болохоор давхар харж байна.

-Н.Энхбаяр даргын хувьд хоёр сайдаа дэмжсэн юм болов уу. Та холбоотой байгаа юу?

-Би Н.Энхбаяр даргатай байнгын холбоотой байгаа. Дэмжиж байгаа байх гэж бодож байна. Би бол хувьдаа энэ хоёрын дэмжиж байна уу гэж тусгайлан яриагүй.

-Таны хувьд яагаад МАН биш МАХН-ыг сонгосон юм бэ?

-Би 1983 онд МАХН-д элссэн хүн байгаа юм. Сэлэнгэ аймгийн шүүхийн орлогч даргаар ажиллаж байхдаа элссэн. Тэр үед боловсон хүчнүүдийг бүгдийг нь л МАХН-д элсэх ёстой гэж шаарддаг байсан. Их ч өндөр шаардлага тавьдаг байсан. Түүнээс хойш 12 жил шүүгч, 16 жил парламентийн гишүүн хийлээ. Тэгээд УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үедээ хуулинд зааснаар намаасаа гарсан. Ингээд МАХН гэсэн батлахаа хураалгасан. Улмаар ямар намд элсэхээ би өөрөө шийдэх байсан.

Миний батлахаа хураалгасан нам нэг нам байсан. Дөрвөн жилийн дараа 2 нам болсон байсан. Нэг нь миний анх элссэн нам МАХН. Нөгөөх нь шинэ нэртэй нам байсан. Ингээд анх элссэн намдаа итгэл үнэмшлээрээ элссэн. Би МАХН-даа намын гишүүнчлэлээ сэргээсэн явдлаа их буруу үйл ажиллагаа болсон гэж бодохгүй байна.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (112.72.13.19)
    zuneg LUUVIRCHIN ARD TUMNII HURENGIIG 25 JIL ZUSALLA ODOO ZAILAACH HARHAAS DURGUI HURDEG HEDEN UVGEN ENE TURIIN HOOL IDSER BGAAD YLZARCH UHLEE
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Zocnin (103.11.192.34)
    Энэ тэнэг өвгөн бүр зөнөсөн байна.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (182.160.34.216)
    Шаравдорж МАН-аас 20 гаруй жил бялуу идсэн, одоо МАХН-аас бялуу иднэ. Бялуу олдож байвал нас ахисан хүнд аль ч нам хамаагүй.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.179.23.5)
    Сөрөг хүчнийг бурууг хэлэхээр ажлын садаа боллоо,байнга л муу зүйл ярилаа гээд байдаг байссн биздээ.Одоо юу болоод сөрөг хүчин хэрэгтэй гээд унаваа МАХН-хан.АН-тайгаа нийлээд МАн-ханыг байхгүй болгох төлөвлөгөө хүртэл зохиогоод л байсан биздээ.АН МАХН 2 Шударга л байлдаа.Үнэнд гүйцэгдэнэн гэдэг чинь энэ шүү дээ.Төрөл арилжсан юм шиг л байсан биздээ.Жаахан ичиж сурдаа МАХН-хаан.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • БАГА ТЭНЭГТ, ШАРАВДОРЖ ОО, ХАНА ЦАД (180.149.78.20)
    МАХН ГЭЖ БАС БУЖИГНААД ЯАХАВ ДЭЭ. МАН-Тай БУЦАЖ НИЙЛЭХ ЕСТОЙ. ШАРАВДОРЖ ИХ УХААНТАЙ МУНДАГ АМЬТАН БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ЭНЭ САЙХАН МАНАЙ МОНГОЛД СЕРЕГ МЕРЕГ ГЭСЭН УГ ОГТ ХЭРЭГГУЙ!!!!! ЯМАР Ч АРГААР ХАМААГУЙ АЛБАН ТУШААЛТАЙ БАЙЖ ТЭГЭЭД ОЛИГТОЙХОН ЮУ Ч ХИЙЛГУЙ ЦАГИЙГ ЕНГЕРЕЕЖ БАЙДАГ ИЙМЭРХУУ ХУМУУС НЭГ ИХ ТОМ УЛС ТЕРЧ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙДГАА ОЙЛГОЖ ИЧИЖ АМЬДАРВАЛ ТААРНА. ЮУН СУРТЭЙ ЮМ. НАСААРАА НАМЫН НЭРЭЭР ТУЙЛЛАА, ТЭГЭЭД ДАНДАА ХООРОНДОО МУУДАЛЦАЖ САЛНА, САРНИНА. ТЭГЛЭЭ ГЭЭД АРД ТУМНИЙ ДИЙЛЭНХ ЧИНЬ УЛАМ Л ЯДУУРЧ УЧРАА Ч ОЛОХОД БЭРХ БАЙНА. ТА НАР УЛС ТЕРЕЕ Ч ОЛИГТОЙХОН ОЙЛГООГУЙ ЭРГУУТЭЖ ЯВАА ШУУ!!!! МОНГОЛ УЛСААРАА УЛС ТЕРЧ НЭР ЗУУЖ ТОГЛОЖ ХАНААГУЙ ЮУ??????!!! БОЛЬЖ УЗ
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • сансар (203.91.112.198)
    амаа мэдэхгүй муулаад байгаа нөхөд энэ хүний хийснийг хийж чадах юм уу монгол төрд энэ хүн шиг тулхтай улс төрчид ус агаар мэт хэрэгтэй байгаа юм даа өөрөө юу ч хийж чадахгүй арчаагүй муу амьтан байж хүн бүхнийг л харааж доромжлох гэж зүтгэх юмдаа
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.84)
    MAXN-g demjij bna
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.127)
    ENE HUGSHIN KOMMUNIST NASAARAA YUUCH HIILGUI HOR NAIRUULJ ODOO ARD TUMNII HURENGIIG IDSEN HAMGIIN LUUVIRCHIN NUHER ZASGAAS ZAILAACHEE
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Вараш (202.179.0.238)
    За одоо болноо шараваа эхлээд авгайнхаа өрийг төлчих дараа нь гэртээ суух цаг чинь түлхэгдсэн, залуу авгайгаа янзлаж чадвал үлд эс чадвал улс төрөөс битгий хэл амьдралаас зайл за юу
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • ШИНЭ ҮЕ-ШИНЭ ХҮЧНИЙ ХОЛБОО (150.129.141.126)
    ЧИ ТЭГЖ ИХ САНАА ЧИНЬ ЗОВООД БАЙГАА ЮМ БОЛ МАХН СӨРӨГ ХҮЧИН БОЛЁ ГЭЖ ХЭЛЭХ ЧИНЬ ЯАСАН ЮМ. СӨРӨГ ХҮЧИН БОЛНО ГЭЭД ЦӨӨНХ БОЛОХ ЧИНЬ ЯАСАН ЮМ.ДЭМИЙ БАЛАЙ ЮМ БИТГИЙ ЯРИАД БАЙ
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • yygii (203.194.118.60)
    tegeed eldeb um bodolgui sorog xucnin boloocn, saidiin suudliin xoinoos uxcnix geed baixiin orond negmoson ogcnood sorog xucnin bolox ni deer, gexdee tanai nam geed baigaa zuil cnin zasagt cn ajillaj cnadaxgui, sorog xucnin cn xiij cnadaxgui dee, xutgan uimuulj l cnadna,cnaabaas daa
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • zocvhin (103.229.120.104)
    zxailaa sharbaach a
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Chadaltau hun shuu Sharvaa (76.16.174.6)
    Ys haydag humuus boliosoi.Uurt chin ih muu da
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ҮХСЭН ХОЙШОО, ЮУН СҮРТЭЙ ЮМ, НЭГ МУУ НАМААС ГАРСАН Ч ЯАЛАА, ОРСОН Ч ЯАЛАА! ЯС БАЙТУГАЙ НОХОЙН ЖОГОРХОЙ Ч ТООЖ ХАЯМААРГҮЙ ЭД БАЙНА.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.37.163)
    битгий яс хая доодохоо?
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.77.8)
    Шарваагийн хувьд шарваж магадгүй учир нь тэр энэ гэр бүлийн намаас залхаж байгаа нь ажиглагдах болсон саяын томилгоог Энхбаярын авгай Цолмон гардан хийсэн байгаа Энэ нам гэр бүлийн нам болсон гэдэг нь бүүр тодорхой бүгд залхаж байгаа Цог Улаан Тэрбишдагва Удвал нар нүүрээ буруулах болсон нь харагддаг чанарыг нь таньж авсан байх Удахгүй тарах нь тодорхой хэдэн тэжээсэн гөлөгнүүд үлдэнэ цаашаа хол явахгүй 16 он бол сураггүй
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (23.24.127.70)
    Ur zeelee tulj chadahgui baij yun tom tom yum yaridag zunug ve! Ichij amidar. Chamaig hen tooj tegj helehev dee. Enkhbayar shigee uuruu uuriiguu bichuuleed tuundee bayasaad suudag hun bishuu.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    tiiiiiiim bailgvi dee.
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • МУ-ын иргэн (203.91.118.178)
    намаасаа гарвал гараад, намдаа байвал байл даа. Та нараас залхаж байна. Муу сайн ***** намууд
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • МУ-ын иргэн (203.91.118.178)
    намаасаа гарвал гараад, намдаа байвал байл даа. Та нараас залхаж байна. Муу сайн ***** намууд
    2014 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 18 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 32 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 13 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 27 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 57 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 27 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 2 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 20 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 26 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 45 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК