МХЕГ-ын хяналтын газрууд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори 2014 онд хийсэн ажлын тайлангаа системийн хэмжээнд нэгтгэн гаргаж, МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.Энэ удаа даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг хийж, МХЕГ-ын нийт албан хаагчдыг биечлэн, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг цахим хэлбэрээр оролцуулж, тэдний санал бодлыг сонсох байдлаар хийснээрээ шинэлэг, онцлог боллоо.
Хяналтын газруудын тайланг сонссоны дараа нийтдээ 9 албан хаагч санал бодлоо илэрхийллээ.
Дараагийн 7 хоногт МХЕГ-ын Тамгын газар, НМХГ-ын болон 2014 оны ажлын үр дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн, мөн хамгийн сүүлд орсон байгууллагын ажлын тайланг нийт хамт олонд нээлттэй байдлаар сонсохоор тогтлоо.

























































