Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ган-Од:Манай хорооны шөнө нь өдөр шиг гэрэлтүүлэгтэй болсон

2014-12-22
0
ЖИРГЭХ

c541803a1bb749c5f82486235cdc9ea6    Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Одтой энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод ирэх жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Танай хороо хичнээн хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна вэ?

Манай хороо нь засаг даргатайгаа нийлээд 6 төрийн албан хаагч, 10 хэсгийн ахлагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хороо шилжилт хөдөлгөөн удаашралтай байдаг. Учир нь “Вива сити” хорооллын хүмүүс бүгд манай хороонд иргэнийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэвэл хорооны хүн ам  12 мянга гаруй хүн амтай болж өснө. Гэвч энэ хороололд байгаа хүмүүс ихэнх нь оюутан, сурагч, хөдөө орон нутгийн иргэд, түрээсээр түр оршин суугч нар амьдардаг тул шилжилт хөдөлгөөн удаашралтай явагдаж байна. Цаашдаа манай хороонд хэд хэдэн орон сууцны хотхон нэмэгдэж байгаа учраас хорооны хүн ам өсөх хандлагатай байна.

-Яг одоогоор танай хороо хичнээн хүн амтай вэ?

  Манай хорооны хүн ам сүүлийн үед эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Учир нь  “Viva city” хорооллоос  эхлээд олон шинэ хотхонууд баригдаж байна. Үүнтэй холбогдуулаад хүн ам нилээдгүй их нэмэгдсэн. Одоогийн байдлаар манай хороо 9200 гаруй хүн, 2130-аад өрхтэй. Цаашид  “Пума констракшны” байр, Туул голын ар талд баригдаж байгаа олон шинэ хотхонууд ашиглалтанд ирэх оноос орох байх. Эдгээр хотхонууд ашиглалтанд ороход ойролцоогоор 15000 гаруй хүн амтай болно гэсэн урьдчилсан судалгаа байна. Өмнөх жилд манай хороо 8200 хүнтэй байсан бол нэг жилийн хугацаанд 1000 гаруй хүнээр нэмэгдсэн. Манай хороо Улаанбаатар хотын А бүсэд харьяалагдаж байгаа болохоор ч тэр юмуу ерөнхийдөө  барилгажилт  нилээд нэмэгдэхээр төлөвтэй байна.

-Энэ онд танай хороо ямар зорилт тавьж ажилласан бэ?

  Дөрөвдүгээр хороо гэхээсээ илүү Улаанбаатар хот болоод дүүргийн тавьж буй зорилтуудыг хэрэгжүүлж ажилласан. Тухайлбал манай дүүрэг энэ жилийг “Хүүхдийг дэмжих жил” зорилтын хүрээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” гэсэн уриан дор олон ажил зохион байгуулсан. Харин нийслэлээс бол иргэдэд хандсан нээлттэй, ил тод байх гэдэг ерөнхий зарчим тавиад ажиллаж байгаа. Манай хороо иргэддээ ил тод ажиллаж байна.   Үүний нэг илрэл нь 2012 оноос хойш улирал тутамд иргэдийнхээ хурлыг хийж иргэддээ юу хийснээ тайлагнаж цаашид юу хийх талаар болон иргэдээсээ авсан саналаа баримтлаад сүүлийн үед ажлаа явуулж байна.

-Иргэдээс санал авснаар ямар ажил хийгдэж байгаа вэ?

  Иргэдээс санал авснаар хорооноос зохион байгуулж байгаа ажилд иргэдийн идэвхи оролцоо сайжирч байгаа. Иргэдээс авсан саналын  дагуу Хан-Уул дүүргээс ганцхан манай хороо дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах төсөлд орсон. 2016 оны хоёрдугаар улирал гэхэд байр ашиглалтанд орох зорилт тавиад ажиллаж байна. Яг иргэдийн санал аваад бодитой хэрэгжээд эхэлсэн ажил бол гэрэлтүүлэг, камержуулалт юм.   Манай дөрөвдүгээр хорооны хуучин гэрэлтүүлгийг шинэ LED гэрэл болгож солиод одоо асалт нь жигдэрч харанхуй гудамж байхгүй болсон. Ер нь Хан-Уул дүүрэг бусад дүүргээс арай түрүүлж ажиллаж байгаа нь анзаарагддаг.

  Манай  хороо бусад хороодыг бодвол иргэдийн оролцоо маш сайн идэвхтэй гэж би үздэг. Иргэд хороогоороо үйлчлүүлснээр төрийн мэдээллүүд болон бусад үйлчилгээний бүх мэдээллийг авах бүрэн бололцоотой. Хорооноос нутаг дэвсгэрийн ААН байгууллагад “Нийтийн зар мэдээллийн” самбар гэж гаргасан нь иргэдэд мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллаж байна. Энэ ажил нь иргэдээс их хэмжээний талархал хүлээгээд байгаа.

-Ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс танилцуулбал?

  Ирэх онд бол үндсэндээ гурван том чиглэлийн ажил хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт засаг даргын зүгээс дахин төлөвлөлт гэр хорооллын барилгажуулах ажлыг ирэх онд эхлүүлж тодорхой хэмжээнд үр дүнг нь үзэж шахаж ажиллах бодолтой байгаа.  Хоёрдугаарт мэдээллийн самбар, мэдээлэлийн LED дэлгэц байгууллана. Гуравдугаарт ирэх онд хэрэгжүүлэх чухал ажлын нэг бол өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль завсардаж буй хүүхдүүд, эмзэг бүлгийн иргэдэд хандсан  нилээн дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа.

-Мэдээлэл хүргэх LED дэлгэц байрлуулснаар ямар иргэдэд үзүүлэх вэ?

  Бид ирэх онд хорооны иргэддээ төрөөс болон хорооны зохион байгуулж байгаа мэдээ мэдээллийг LED дэлгэц ашиглан иргэддээ хүргэхээр ажиллаж байна. Уг дэлгэцээр  гэртээ үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулснаар хорооны иргэд заавал зах руу очиж цаг хугацаа алдалгүй гэрийн ойроос жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хямдхан авах боломж бүрдэнэ.

- Гэр хорооллын жалганд их хог бий болдог. Энэ асуудлыг танай хороо хэрхэн шийдсэн бэ?

Анх засаг даргын ажилаа хүлээн авч үед хурал хийх болгонд хогны талаар маш их гомдол ирдэг байсан. Манай хорооны жалганд нилээн их хур хог үүсдэг байсан. Хороогоо камержуулаад ирэхээр иргэд хог хаях нь харьцангуй багассан. Одоо хог гэдэг асуудал байхгүй болсон. Иргэдийн хогийг долоо хоногтоо нэгээс хоёр удаа авч байгаа.  Мөн гэмт хэрэг тодорхой хувиар буурч, илрүүлэлт нь өсч байна. Энэ үзүүлэлтүүд нь гэрэлтүүлэг, камержуулалтаа дагаад  их эерэг, нааштай зүйлүүд их гарч байна. Ирэх онд камерын тоог нэмэгдүүлээд ирэхээр гэмт хэргийн гаралт улам багасана. Ерөнхийдөө дүүрэг, нийслэлээс хийгдэж байгаа ажлуудад иргэд их талархууштай хандаж байна.

  Манай хороонд барилгын хог маш ихээр авчирч хаядаг. Энэ зөрчил дутагдал гаргаж байгаа иргэдийн машины дугаарыг бичиж зургаар баталгаажуулан хороондоо мэдээллэж байгаа нь орчноо цэвэр байлгах үндэс суурь болж байна.

-Ажилгүй иргэддээ хандаж ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

  Манай иргэд залхуу байгаа юм боловуу гэж санагддаг. Хүн тодорхой хэмжээгээр гараа хөдөлгөж байж сайхан амьдардаг.  Тухайлбал манай хөдөлмөрийн мэргэжилтэн дээр ирээд бүртгүүлэх хэрэгтэй. Сонирхсон ажилд нь  манай ажилтнууд зуучилж ажилд оруулах зэрэг маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь манай хороонд өмнө нь зуун хүн ажилгүй байлаа гэж үзэхэд одоо бол 50 болж цөөрч байх жишээтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 50 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    7 цаг 30 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    7 цаг 35 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    7 цаг 45 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    7 цаг 55 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    8 цаг 22 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    8 цаг 49 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    9 цаг 27 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    9 цаг 43 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 8 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    10 цаг 11 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    10 цаг 53 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    11 цаг 0 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    12 цаг 30 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    12 цаг 35 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    12 цаг 42 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    13 цаг 23 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    13 цаг 45 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    13 цаг 53 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 3 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК