Нийслэлийн прокурорын газраас санаачилан “Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд болон нийслэлийн хэмжээний хорих ангийн удирдлагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд харьяа хорих, баривчлах ангиудын дарга нар, нийслэл дүүргийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд оролцсоноос гадна Улсын Ерөнхий прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ц.Мөнхбат, хяналтын прокурор М.Буяннэмэх, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Нямгомбо нарыг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөр Нийслэл, дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга нар илтгэл тавьсан байна. Мөн энэ хяналтын чиглэлээр 2014 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ цаашид авч хэрэгжүүлэх ажил, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих явцад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх талаар хэлэлцэн санал шүүмжлэл өрнүүлсэн нь үр дүнтэй ажил болсон байна.