15:00 цагаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тойргийнхоо амьдралын боломж тааруу өрхийн хүүхдүүд болон урлаг, спорт, сурлагын өндөр амжилт үзүүлсэн хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулна. Арга хэмжээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль дээр болно.13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн ёс зүйгүй байдлын талаар Спортын холбоодын удирдлагууд мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээллүүд болон гаргуунд нь гаргасан Монгол бөхийн талаар Монгол бөхийн хөгжил шинэчлэлт ТББ-аас мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, ЮНИСЕФ, Хүүхдийн төлөө газрын мэргэжилтнүүд танилцуулна.
10:30 цагаас Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлсэн, хамгааллын үйлчилгээ үзүүлж буй арга хээний талаарх хэвлэлийн бага хурал Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулагдана.
10:00 цагаас Хууль сахиулахын их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн 2014 онд хийсэн ажлын үр дүнг тайлагнан, цаашдын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өөрийн сургуулийн байранд зохион байгуулна.

























































