Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний олон нийтийн телевизийн үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлд нийт 7 квот гарсан байгаа бөгөөд үүнд нийт 40 гаруй хүн өрсөлдсөн байна.Тэдгээрээс
Ерөнхийлөгчийн тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Нямсамбуу
Засгийн газраас нэр дэвшүүлсэн Б.Золбаяр /УИХ-ын даргын зөвлөх асан/
Засгийн газраас нэр дэвшүүлсэн З.Энхболд /Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан/
УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Цэндсүрэн /Хуульч/
УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.Энхмандах /Элчин сайд асан/
УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Оюун-Эрдэнэ /Өнөөдөр сонины тоймч/
УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Батж.Батбаяр /УИХ-ын гишүүн асан/ нар нэр дэвшсэнийг байнгын хороогоор дэмжлээ.
Т.Энхэлээ


























































Сэтгэгдэл (3)