Шинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчлэх юм байна. Тодруулбал, шөнийн 00:00 цагаас 01:30 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой болж байгаа юм. Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоолоос явах чиглэлийн автобусандаа суух боломжтой аж.Д.Дуулим

























































