Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮОНТ-ын захирлаар Ц.Лхагвадаш, МҮОНРТ дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг томилжээ

2014-12-24
0
ЖИРГЭХ

Untitled-1                                Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш, МҮОНРТ-ын дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг өчигдөр томилсон байна.  Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөн бөгөөд шинээр сонгогдсон захирлуудыг сонгохдоо мэдлэг чадвараас гадна телевизийн урлагт олон жил ажилласан,  дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан үзсэн ажээ. Ингээд ирэх жилүүдэд МҮОНРТ-ийг удирдах хүмүүсийн танилцуулгыг хүргэж байна.

Чулуунбаатар овогтой Батцэнгэл

Чулуунбаатар овогтой Батцэнгэл нь 1997 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Монголын Үндэсний Телевизийн Залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл” студид сэтгүүлч, редактораар ажлынхаа гарааг эхэлсэн. Энэ хугацаанд залуучуудын аж амьдрал, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар олон арван нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн талархал хүлээсэн байдаг. 2002 оны зургаадугаар сараас “Үдшийн хэмнэл” студийн захирлаар дэвшин ажиллаж, залуучуудын нэвтрүүлгийн агуулга, хэлбэр чанарыг сайжруулж, ялангуяа залуучуудад шинэ мэдлэг олгох, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, нийгэмд нөлөө бүхий залуучуудын төлөөллийг гаргаж ирэхэд студийнхээ нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг чиглүүлж “Бага үдийн хөтөлбөр”, “Элсэн цаг”, “ВИП”, “Оюутан залуу нас” зэрэг хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв.

Тэрээр 2006 оноос залуучуудад зориулан “Амьдрал өөрөө САК” чөлөөт цагийн нэвтрүүлэг санаачлан бэлтгэж, “Амьдрал өөрөө САК 1, 2, 3” нийт 100 орчим бүлэг /нэг бүлэг нь 50-60 минут/-ийн кино, нийтлэл эфирт оруулж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Ийнхүү Монголын Үндэсний Телевизэд реалити шоуг анх санаачлан хийсэн нь түүний шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээний илрэл болсон юм. Түүнчлэн “Босго тотго” олон ангит уран сайхны киноны продюсераар ажиллажээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, 2002 онд МСЭ-ийн “Ган үзэгтэн”, 2003 онд “Шилдэг продюсер” өргөмжлөл, 2004 онд “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Алтангадас одонгоор тус тус шагнасан байна.

Тэрээр 2007 онд МҮОНРТ-ийн Ерөнхий продюсераар томилогдон ажиллаж, энэ хугацаанд МҮОНРТ-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг, уулзалт, сургалтууд болон бусад арга хэмжээг зохион байгуулж, энэ ажлын хүрээнд эх орныхоо 10 гаруй аймагт ажиллан, тэдний ажил үйлс, ард олны амьдрал, амжилт ололтын талаар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг уран бүтээлчдийн хамт бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон.

2009 онд МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж, телевизийн программын бодлого зохицуулалтыг хариуцаж, нэвтрүүлгийн бодлого, бүтцийг сайжруулах, уран бүтээлийн хийц чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхааран, уран бүтээлчдийг удирдан зохион байгуулан ажиллаж байсан.

Ч.Батцэнгэл нь одоо МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны  төвийн даргаар ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлзүйн ухааны докторант юм.

Цолмон овогтой Лхагвадаш

Ц.Лхагвадаш нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Монголын Үндэсний телевизэд туслах найруулагчаар ажлынхаа гарааг эхлэн улмаар 1996 онд ОХУ-ын Кино урлагийн дээд сургуульд элсэн орж, 2000 онд найруулагч мэргэжлээр төгссөн. 2000 онд “Гэрэлтэй цонх” студийг үүсгэн байгуулж, “Үдшийн хөтөлбөр” нэвтрүүлгийн агуулга, хэлбэр, чанар, далайцыг сайжруулах талаар онцгой анхааран ажиллаж, тухайн үед үзэгчдэд мэргэжлийн шинэлэг, чанартай уран бүтээлүүдийг хүргэж, олны талархлыг хүлээсэн.

Түүнчлэн “Бэр цэцэг”, “Амьдрал чиний төлөө”, “Сэтгэлийн гэрэл” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино болон “Өндөр гэгээн Занабазар” баримтат кино, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилд зориулсан “Хүннү гүрэн” 6 цуврал баримтат уран сайхны кино зэрэгт найруулагч, ерөнхий продюсераар, анхны олон ангит “Сарны нулимс” уран сайхны кино, “Нарны жим” 60 ангит киноны продюсераар тус тус ажилласан туршлагатай уран бүтээлч юм.

Ц.Лхагвадаш зөвхөн чанартай уран бүтээл хийгээд зогсохгүй авьяаслаг зохион байгуулагч, сайн удирдагч, менежер болох нь байгууллагын хэмжээнд төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт танигдсан. Тэрээр 2010 онд МҮОНРТ-ийн Ерөнхий продюсераар томилогдон ажиллаж, энэ хугацаанд МҮОНРТ-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг, уулзалт, сургалтууд болон бусад олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, энэ ажлын хүрээнд эх орныхоо 12 аймагт ажиллан, тэдний ажил, үйлс, ард олны амьдрал, амжилт ололтын талаар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг уран бүтээлчдийн хамт бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон.

Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 2004 онд “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Соёлын тэргүүний ажилтан цол, 2008 онд Төрийн шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтангадас одонгоор тус тус шагнасан байна.

Тэрээр тус байгууллагад тогтвор суурьшилтай 24 жил ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос MN-2 телевизийг байгуулж, захирлаар нь томилогдон, үндэсний цөөнхөд зориулсан хөтөлбөрийн бодлого боловсруулж, программын бүтцийг шинэчлэх, шинэ төрөл жанрын нэвтрүүлгүүдийг үйлдвэрлэж, уран бүтээлийн хийц чанарыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Тэрээр Удирдлагын академийн Удирдахуйн магистр зэрэгтэй, Хэвлэлийн Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • ДУН (202.21.117.229)
    Лхагвадаш бол МҮОНРТ-ийг сайн мэдэх хүн, яг тохирсон хүнээ байранд нь тавьсан байна. Амжилт
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • ДУН (202.21.117.229)
    Лхагвадаш бол МҮОНРТ-ийг сайн мэдэх хүн, яг тохирсон хүнээ байранд нь тавьсан байна. Амжилт
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • ДУН (202.21.117.229)
    Лхагвадаш бол МҮОНРТ-ийг сайн мэдэх хүн, яг тохирсон хүнээ байранд нь тавьсан байна. Амжилт
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.112.58)
    Батцэнгэл хаана ямар сургууль төгссөн нь тодорхой бус учир нь тэрээр МУИС-ийн сэтгүүлийн ангийн хуурамч дипломтой. МУИС-д хэзээ ч байгаагүй ба хэдийдээ бас сэтгүүл зүйн докторант бочихвоо бас л хуурамч байхдаа Ер нь тэгээд Сэтгүүл зүйн докторант ч гэж ву байхв дээ зайлуул
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Наранбаатараас огт өөрцгүй шүү дээ (202.70.43.18)
    Лхагвадаш Батцэнгэл хоёр чинь Наранбаатарын баруун зүүн гар, хөл, нүд, чих нь шүү дээ. Энэ Наранбаатар үнэхээр ноёрхолоо нэг мөсөн тогтоожээ. Арай ч дээ. Энэ хүний сүүдэр байтугай бие нь бүхлээрээ үлдсэн байна
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Chimgee (202.21.117.122)
    Denduu ichmeer tomilolt hiij dee.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Болд (202.21.111.141)
    Үндэсний телевизийн хаан нь Наранбаатар болоо юу даа? Дан өөрт нь долигнож гүйдэг үеийн залуусаа захирлаар тавьж. Ийм байхад үндэсний телевиз өөрчлөгдөх үү? Томилгоог нь харахад ард түмэн, нам засагаа ёстой жинхэнэ хулхидана гэдэг чинь энэ байхгүй юу. Яана даа яана. Шулуухан хэлэхэд МҮОНРТВ-ийн захирал Наранбаатар гэдэг эр кино үйлдвэрийг насаараа эзэгнээд суудлаа тавьж өгдөггүй Солонго шиг болохоор зүтгэж эхэлсэн юм даг уу даа. Яана даа яана
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (78.188.20.204)
    Doldoinuud bn daa.edend uuriin uzel bodol gej bhgui udahgui shorond hamtdaa yavah n l unen bhvdaa zailuul..battsengel bol ali hediin shorongiin hun de.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Kkk (150.129.140.76)
    Сайхан залуучууд л байна Хеделгеентей бай Банш царайтай байна
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • УДАХГҮЙ (103.11.193.106)
    УДАХГҮЙ ХӨТЛӨЛЦӨӨД ХОЙШОО ЯВАХ НӨХДҮҮД БАЙНА ДАА ГАЛ УНТРАХААСАА ӨМНӨ ДҮРЭЛЗДЭГ ГЭДЭГДЭЭ
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 11 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 21 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 15 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 18 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 34 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 18 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 6 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 21 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 2 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 26 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 29 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 35 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 42 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 3 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 5 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 11 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК