ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат ахыг үе үеийн алба хаагч нар андахгүй сайн мэднэ. Мөрдөн байцаагч хэмээх амаргүй албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж өдий хүрсэн түүний хувьд эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сайн алба хаагч болохыг нь ажлын амжилт, мэргэжилдээ хандах мэдрэмж туршлага нь залуу үеийнхэндээ үлгэр дууриал, ахмад үеийнхэндээ бахархал болдог. Ах нь цагдаагийн албанд 27-н жил ажиллахдаа албаны онцлогтой тушаал болгоныг биелүүлж ажиллаж ирсэн.

2001 оны 12 сарын дундуур Улсын мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч байхад маань хурандаа М.Энх-амгалан дарга МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ЁСНЫ ӨВЛИЙН ӨВГӨН болголоо гэсэн тушаал гаргаж би дөрөв хоногийн дотор хувцсаа бэлдэж өвгөн болж байлаа.

Үүнээс хойш энэ жил 13 дахь жилдээ цагдаагийн алба хаагч нарын хүүхдүүд, өвгөд хөгшид, амжилт гаргасан алба хаагч нараас эхлээд үе үеийн ЦЕГ-ын дарга удирдлага нартаа "ӨВӨӨ" нь болсноо ихэд бэлэгшээдэг гэж даруухан өгүүлж сууна.


Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (1)