Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “хотын соёл” төслийн хүрээнд хийгдэж буй “Санаачлагын туг аялуулах” аяны тугийг 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст аялсан байна. Туг аялсан хугацаанд тус хэлтсээс хийж гүйцэтгэсэн ажлын талаар СХД-н Бүртгэлийн хэлтсийн дарга Р.Салдатхантай ярилцлаа.

-Уг аяныг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар ярьж өгөөч.
-Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуудан СХД-н ЗДТГазраас санаачлан хэрэгжүүлж буй Хотын соёл төслийн хүрээнд СХД-н бүртгэлийн хэлтсийн хамт олон өөрийн үндсэн ажил үүрэгт хамааралгүй олон ажлыг санаачлан, амжилттай хийж хэрэгжүүллээ.
Үүнээс заримыг дурдвал: Гадаа хүйтэнд ажил үүрэг гүйцэтгэдэг ТҮК-н ажилчид, Замын цагдаагийн ажилчид, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй хийн түлш борлуулдаг компанийн борлуулалтын ажилчдад, нийтийн тээврийн жолооч, тээвэр зохицуулагч, зогсоолын харуулууд гэх зэрэг хүмүүст ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь халуун аарц, чацаргана өгч урам хайрлах ажлыг зохион байгуулав.

Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан санамж бичгийг Дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож буй автомашины жолооч нарт тарааж, зогсоолд байрлуулсан автомашины шилэнд байрлуулж хотын соёлд нэгдэхийг уриалав. Уг ажлын хүрээнд нийт 1000 гаруй санамж бичгийг тараасан.

Тус хэлтсийн алба хаагчид Баруун салаа, зүүн салаанд ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийн ТҮК-н ажилчдад тусалж 12000м2 талбайн хогийг цэвэрлэж, 1 машин хогийг ачилцав. Мөн ТҮК-ийн 45 ажилчныг халуун аарц, чацаргана, хуурай идэх зүйлээр дайлж урам хайрлан хамтран ажиллав.

Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байртай хамтран “Их хот ба амар амгалан гэр бүл” сэдвээр архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх талаар ухуулга яриаг архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн 37 хүнийг хамруулан уулзалт зохион байгуулж, “Улаанбаатар ном”-ыг тараав
Өвлийн улирал болж нийтийн тээврийн хэрэгслийн цонх цантаж орчин харагдахгүй болсноос зорчигчид буух буудлаа олж харахгүй өнгөрөх, буруу буудалд буух, бухимдах нөхцөл үүсдгийг багасгах зорилгоор “Цахилгаан тээвэр” компанийн 5 тралейбусны цонхонд 30 ширхэг давхар шилийг өөрсдийн хөрөнгө санхүүд тохируулан нааж цонхыг цантахааргүй болгох ажлыг зохион байгуулав.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуультай хамтран тус сургуулийн 8-р ангийн 3 бүлгийн 112 сурагчдад “Соёлтой хотын өнгө сурагч танаас эхэлнэ” сэдвээр уулзалт яриа лекц хийж, сурагчдад тараах материал, санамж бичгийг тарааж харилцан ярилцаж, санал бодлыг нь сонслоо.
2014.12.09ний өдрөөс хойш бүртгэлийн хэлтсээр үйлчлүүлсэн 4000 гаруй хүнд гарын авлага, материалын хамт хэвлэгдсэн “Хотын соёлыг түгээх” санамж бичгийг тараав.
“Аюулгүй орчинтой Улаанбаатар” уриан дор гэр хорооллын ус түгээх 2, 4, 20, 3, 31- хорооны 5 гүний худаг, усан сангийн орчны мөсийг цэвэрлэж, ус хэмнэх, болон хотын соёлд нэгдэхийг уриалсан санамж бичиг тарааж хотын соёлд нэгдэхийг уриалав.
“Хотын соёл Хувийн соёлоос, хувийн соёл хүүхэд байхаас” уриан дор Сонгинохайрхан дүүргийн 99, 101, 107, 110, 112, 113, 119, 125 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд яриа хийж, хамт тоглоом тоглож, мэдээлэл хийж ажиллалаа.
“Өөдлөх айлын өнгө үүднээсээ” сэдвээр Орчлон хорооллын Сууц өмчлөгчдийн “Орчлон” Холбооны ажилчдад сургалт явуулж, уулзалт, яриа зохион байгууллаа. Уг сургалтын үеэр орцны жижүүрүүд болон бусад ажилчид нийт 11 хүнд орцны соёл, эрүүл ахуй сэдвээр харилцан ярилцаж санал солилцож, орц болон, байрны орчин тойрныг нэг удаа цэвэрлэн ажлыг нь хийж өгч урам хайрласан гээд нийт 20 орчим ажлыг уг хугацаанд хийж амжууллаа.
-Маш олон ажлыг санаачлан хийжээ. Үүнээс хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй зүйл байв уу. Уг ажилд танай хэлтсийн бүх алба хаагчид оролцсон уу.
-Хүндрэлтэй зүйл харьцангүй гайгүй байлаа. Хэлтсээс 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласан. Хэлтсийн бүх алба хаагчид, улсын бүртгэгч нар идэвхтэй оролцож хариуцсан ажлуудаа маш чанартай хийж гүйцэтгэсэн. Үүнээс Тасгийн дарга Ч.Бадамгарав, Г.Цолмон, Улсын бүртгэгч Ө.Манжил, Д.Туяа нар уг ажлыг маш сайн зохион байгуулж оролцсоныг онцлон тэмдэглэмээр байна.
-Энэ ажлыг хийхэд, зохион байгуулахад иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Бүх ажлыг маань иргэд маш талархалтай хүлээн авсан. Худгийн мөс цэвэрлэсэн, траллейбусны цонхонд цантдаггүй шил наасан, цэцэрлэгийн хүүхдүүдэд яриа орсон зэрэг ажлууд минь иргэдэд ихээр таалагдсан тухай манайд иргэд хандаж, бидэнд урам хайрлаж, утсаар болон FM радиогоор хүртэл талархал илэрхийлсэн.
-Хойшид анхаарах, нийслэлчүүдээ хандаж уриалах зүйл байна уу?
Иргэд үүргээ биелүүлж бие биенээ хүндэтгэж харьцахыг хүсье.
-Сүүлийн асуултыг таньд үлдээе?
-Ерөнхийлөгчийн санаачлыг хүн бүр дэмжин, шинэ оноо архи дарсгүй тэмдэглэн угтаж, ирж буй 2015 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Д.Дуулим