Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг тоглож байгаа билээ. Өчигдөр нээлтээ хийсэн энэхүү жүжгийг үзэгчдийн хүртээл болгоход 400 гаруй хүн ажилласан байна. Тиймээс ч энэхүү жүжгийн анхны тоглолт үзэгчдэд ихээхэн таалагдлаа. Уг жүжигт дуурь бүжгийн эрдмийн театрын 50 бүжигчин, симфони найрал хөгжмийн уран бүтээлч, тайз гэрэлтүүлгийн 25 ажилтан, СУИС болон ХБК-ийн 10 гаруй оюутнаас гадна тоглолтын шалгаруулалтад тэнцсэн 200 орчим хүүхэд оролцжээ. Үүнээс гадна тайз, гэрэлтүүлэг, хувцас хэрэглэлийг АНУ-ын Бостон хотоос тээвэрлэж авчирсан бөгөөд хоёр сарын хугацаанд таван чингэлэг ачааг Монголд ирүүлсэн гэж жүжгийг ерөнхий найруулагч Ч.Алтанхуяг хэлсэн юм. Т.Энхэлээ

























































