Төрийн ордны хажууд байрладаг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэрийг гаргаж холбогдох ажлын хэсгийг байгуулаад байгаа. 2012 онд тус эмнэлгийн барилгыг нурааж оронд нь шинэ барилга барьсан. Гэтэл барилгын ажил дуусах үед уг обьектийг эмнэлэг бус оффисын зориулалтаар ашиглах шийдвэрийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гаргасан юм. Түүний гаргасан шийдвэрийг эмнэлгийн ажилчид эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулж байсан. Мөн зарим улс төрчид Х.Тэмүүжингийн тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлж явсан билээ. Харин одоо уг асуудал шийдэгдэж удахгүй тус барилгыг зориулалтынх нь дагуу ашиглах асуудлыг судлаад байна. Мөн тус барилга дотор ашиглагдахгүй удсан олон тэрбумын үнэтэй эмнэлгийн тоног, төхөөрөмж, аппаратуудыг ЭМЯ-нд шилжүүлж өгөхөөр болжээ.Тодруулбал, CT, MRI аппаратуудыг Хавдар судлалын төвд шилжүүлэхээр бэлдээд байгаа юм байна. СT аппаратын хувьд 100 ажиллагаатай байгаа аж. Харин МRI аппаратыг түр гар аргаар унтраагаад байгаа гэнэ.
Т.Хулан


























































Сэтгэгдэл (9)