НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Бодлогын зорилтууд, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт үр дүнг тооцох аргачлал, албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх нь “ сэдэвт сургалт семинар зохион байгуулав. Сургалт семинараар 2014 оны үйл ажиллагаанд гарсан ололт, алдаа дутагдлыг дэлгэрэнгүй ярилцаж, мэдээлэл солилцон арга зүйн зөвлөгөө өгчээ.Мэдээллийн урсгалыг цэгцтэй, хялбар болгох, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлд хэрэгжиж байгаа бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд анх удаа “Төлөвлөлт үнэлгээ, мониторингийн удирдлагын систем” програм ашиглан гүйцэтгэх танилцуулгыг хийлээ. Уг программыг нийслэлийн байгууллагуудад 2015 оны 1 –р сараас нэвтрүүлэх юм. Бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийн асуудал хариуцсан болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид 2015 онд ажиллах зорилтоо тодорхойллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

























































