Хоёр он солигдох мөчид буюу энэ сарын 31-ны шөнө Чингисийн талбайн баруун, зүүн талын замуудыг хаахаар болсныг албаны газраас мэдэгдлээ. Тодруулбал, 20.00-01.00 цаг хүртэл Төрийн ордны хажуугийн замуудыг хааж хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах аж.Ингэхдээ иргэдийг авто машинаа байрлуулах боломжийг нь олгохын тулд Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал, Улсын Драмын эрдмийн театр, Хангарьд ордны баруун талын зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах юм байна.
Т.Энхэлээ

























































