Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ийг шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхэд 2014 оны ““ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД” хүндэтгэлийн арга хэмжээ одоо 15.00 цагт Төрийн ордны Ёслолын танхимд эхлэх гэж байна.
1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр: Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга - Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч.
2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр: Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч.
3. “Эко хүүхэд”-ээр: Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч.
4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр: Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн 11а ангийн сурагч.
5. “Эрэмгий хүүхэд”-ээр: Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч.
6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч.
7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Батчулууны Санчирнаран Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч.
8. “Зөв монгол хүүхэд”-ээр: Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан.
9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр: Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн нар тус, тус тодорлоо.
Т.Энхэлээ


























































Сэтгэгдэл (1)