Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 2014 оны онцлох арван үйл явдал

2014-12-30
0
ЖИРГЭХ
Улирч буй 2014 онд Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна.
     Улирч буй 2014 онд Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүн гарч эхэллээ

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн эхлэл болж өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүргий VI хороонд эхний ээлжийн 168 айлын орон сууц ашиглалтад орсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг байх гарцаагүй.

Газрыг цахимаар өмчлүүллээ

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсныг бид онцолж байна. Нийслэлийн ИТХ-аас баталсан 52 байршлын эхний таван байршилд газар өмчлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж 13 мянга гаруй иргэнийг өмчлөлийн газартай болголоо.

Үүнд шинээр мэндэлсэн 257 хүүхэд багтсаныг дурьдахад таатай байна. Газрыг өмчлүүлэхдээ тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлгөөг хийсэн нь хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Ийнхүү цахимаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн нь иргэдийн цаг хугацаа, хөрөнгийг давхар хэмнэсэн болон дэвшилтэд технологийг ашиглан шударга зарчмаар хуваарилалт хийсэн нь цаг үеэ олсон ажил болжээ. Тэгэхээр иргэдэд газрыг цахимаар өмчлүүлсэн яах аргагүй нийслэлийн онцлох үйл явдал мөн юм.

552415a1ceb1fa616aa46488eff30e3bИргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан.

Энэ хүрээнд хотын зүгээс иргэдийг гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах, газар шинэчлэн зохион байгуулж газар ашиглалтыг сайжруулан, газрын үнийг нэмэгдүүлэн амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих болон шинэ суурьшлын бүс бий болгон “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Ийнхүү иргэдийн зүгээс хүлээлт үүсгэсэн уг асуудлыг шийдэн, тодорхой ажлуудыг эхлүүлснийг “Нийслэл таймс" сонин 2014 оны нийслэлийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна.

ТҮЦ-үүдийг нэг загвартай болгов

Иргэд болон нийслэлийн удирдлагуудын хамтын зүтгэл цор хэрэгжиж байгаа энэ ажлыг манай сонин онцолж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ‘Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэлэлцэн баталсан. Уг журамд түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, цэгээр худалдаалах бараа бүтээгдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийвчлан тусгасан.

552415a1ceb1fa616aa46488eff30e3bИргэдийн оролцоотойгоор төсвөө батлав

Нийслэл анх удаа төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар "Иргэний оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулсан. Нийт 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр санал авч, хороо бүрт хэлэлцүүлэг зохион байгуулснаар төсвийг үр ашигтай зарцуулах боломж бүрдсэн юм.

Түүнчлэн өрх бүрийн өгсөн саналыг автомат машинд уншуулан дүнг нэгтгэж, саналыг хорооны эрүүл, аюулгүй байдлын индекс, түүнийг сайжруулахын тулд авах хариу арга хэмжээ зэрэг хувилбаруудыг тооцон үзжээ. Хороонд хийх бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөөг нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд тусгасан уг ажил оны онцлох үйл явдал юм.

552415a1ceb1fa616aa46488eff30e3bЗүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын даргын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа. Уг форумаар хотын даргэнар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил" сэдвээр туршлага хуваалцан, санал солилцсон.

Энэ үйл ажиллагаа нь Ази тив төдийгүй дэлхийн улс орнуудад Улаанбаатар хотын хөгжлийн үзэл баримтлал, ирээдүйн замналыг таниулсан арга хэмжээ болсон. Тийм ч учраас форумд оролцсон хотын мээрүүд Улаанбаатар хотын шинэ санаачлагыг дэмжин, форумыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь оны онцлох үйл явдлын нэг юм.

552415a1ceb1fa616aa46488eff30e3bУлсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос авч байна

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн эхлэл болгож нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж төрийн зарим үйлчилгээг засаг, захиргааны анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэв. Энэ ажлын хүрээнд төвийн дүүргүүдийн бүх хороог шилэн кабельд холбож, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хороо руу шилжүүлсэн юм. Тодруулбал, иргэд шилжилт хөдөлгөөн, байнгын оршин суугаа газрын хаяг, иргэний гэрлэлтийн зэрэг бүртгэл, гэрлэлт цуцлалт, сэргээлт, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээний дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг хорооноосоо авч байна. Ийнхүү төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсныг энэ оны онцлох үйл явдалд онцоллоо. Дашрамд дурьдахад нийслэлээс цаашдаа хорооноос иргэдэд олгох боломжтой бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг бүгдийг нь шилжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Хороонд хийх шаарддагатай бүтээн байгуулалтыг бодитоор тодорхойлно.

Нийслэлийн 152 хорооны гар зураглалыг иргэдийн  оролцоотой хийлээ. Ингэснээр тухайн хорооны хаана, юу байрлаж байгааг иргэдэд ойлгомжтой болсон. Мөн иргэдийн оролцоотой хийсэн гар зураглалаар дамжуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудал, ямар бүтээн байгуулалт шаардлагатай байгаа зэргийг үнэн бодитоор тодорхойлох боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг оновчтой болгох энэ ажлыг оны онцлохоор нэрлэж байна. Өнөөдөр иргэд нийслэлийн хүн ам, газар нутгийн тоон мэдээлэл, нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг тодорхойлсон цахим зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn цахим хуудсанд зочилж, өөрийн хорооны мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон нь сайшаалтай.   

Хэдийгээр зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байсан ч гэсэн өнөөдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн, эрүүл ахуйн шаардлага хангасан ТҮЦ-үүд үйл ажиллагаагаа явуулж эхпээд байна. Ингэснээр нийслэлийн өнгө үзэмж тодорхой хэмжээгээр дээшилж, орчны цэмцгэр байдал бүрдэж эхэлсэн юм.           

552415a1ceb1fa616aa46488eff30e3b"Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр урсгал зардлыг хэмнэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг гаргаж, үүний дагуу нийслэл “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Уг хөтөлбөр нь шинэ зууны хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж, цомхон бүтэц, ойлгомжтой дүрэм журам, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой.

Өөрөөр хэлбэл, мэдээллийн нэгдсэн үйлчилгээг бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагагүйгээр авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Уг хөтөлбөрт энэхүү ээлжинд санхүүжилт их шаардагдах боловч, алсдаа бичиг цаас болон бусад урсгал зардлуудыг хэмнэх давуу талтай. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлснээр 2020 гэхэд төрийн үйлчилгээг ажил, гэр гэх мэт хаанаас ч цахим сүлжээ, гар утсаа ашиглан авах боломжтой энэ хөтөлбөр оны онцлох үйл явдлын нэг байсан юм.

552415a1ceb1fa616aa46488eff30e3bУлаанбаатар хотын гудамжаар дэлхийн хаанаас ч аялж болно

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Гүүгл компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхийд таниулахын зэрэгцээ аялал зуучлалыг дэмжин, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google map, Google Street View, Google Culture Institute, Google Art Project төслүүдийг хэрэгжүүлж байгаа.

Харин төслийн хүрээнд дэлхийн аль нэг цэгээс гар утас болон компьютер ашиглан Улаанбаатар хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой юм. Монгол Улсыг Google Street View-д оруулсан 61 дэх улс болгосон энэ хөтөлбөр мөн л оны онцлох үйл явдал байв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • сар (202.179.10.14)
    энэ чинь Алтанхуягийн хийсэн ажилдаа сайн сайд байсан
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Irgen (112.72.13.251)
    Batuulee asar urguu gedeg kompan chinii halaasiig tuntiilgesen ymuu . Neg bol chinii hubi baidiimuu
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 2 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 13 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 6 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 10 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 26 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 10 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 57 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 12 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 53 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 17 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 21 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 26 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 34 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 54 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 56 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 3 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 14 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК