Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурорын байгууллага – онцлох үйл явдал – 2014

2014-12-30
0
ЖИРГЭХ

 уепг  Улиран одож байгаа 2014 он Монгол Улсын Прокурорын байгууллагын хувьд хийж бүтээсэн зүйлээр арвин он болон өнгөрч байна.

1. Прокурорын байгууллага 2014 онд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, программ хангамжийн ажлыг төгөлдөржүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох,  прокурор ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллалаа.

2. Прокурорын байгууллага 2014 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын хүлээн авсан гэмт хэргийн шинжтэй 77414 гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулсан 34363 хэргийн шийдвэрлэлтэнд хяналт тавьж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 11969 удаа оролцож, 233 удаа шалгалт хийж, 10,7 мян зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 192 бичиж, иргэний шүүх хуралдаанд 45 удаа оролцож  633,2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хангуулсан байна.

3.  УЕПГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцан хэлтсийн хяналтын прокурорууд  Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Прокурорын мэргэжлийн дүрэм, хяналтын ажлын аргачилсан зааврыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажилласны гадна нийслэл тээвэр дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулан хийж, хилийн хоригийн талаар мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудын хамтарсан тушаалаар баталсан журмын хэрэгжилтийг улсын хэмжээнд судлах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсний гадна иргэд байгууллагаас гаргасан 1200 гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж,1422  хэргийн материалыг уншиж хянан, 530 хэргийн харьяаллыг тогтоож,  УДШ-ийн хуралдаанд 455 удаа оролцож улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 20 хүнийг цагаатгаж, ажлын ачаалал ихтэй ажиллажээ.

4.  УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2014 онд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Булган, Дархан-уул, Орхон аймаг Зүүнхараа, Дарьт, Хархорин, Өндархаан, Чойр, Авдрант дахь хорих ангиуд, Сэлэнгэ, Өвархангай, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Архангай, Дорногвь аймгууд дахь цагдан хорих болон албадах байрны үйл ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг шалгаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хийсэн нь ажлын шинэлэг арга хэлбэр болсон байна.

5.
Мөн энэ хяналтын ажлыг улсын хэмжээнд хариуцсан 52 прокурорыг оролцуулан 2014 оны 5 дугаар сард нэгдсэн сургалт явуулж, хяналтын ажлын аргачилсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах талаар харьяа прокурорын газруудаас санал авч нэгтгэсний гадна “Хорих байрны  дотоод журам”, “Баривчлах шийдвэр биелүүлэх журам”–ыг  батлуулсан байна.

6. 
Шүүх байгуулах тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/ 9 тоот тушааалаар аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн батлаж мөрдүүлж ажиллаа. Харьяа прокурорын газруудад Тамгын хэлтэс байгуулж, нийт прокурорын газруудын Тамгын хэлтсийн дарга нарын сургалт семинарыг 2014 оны 10 дугаар сард зохион байгуулж хийсэн байна. Мөн УЕПГ-ын газрын бүтцэд прокурорын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий Дотоод хяналт шалгалтын хэлтэс байгуулж, үйл ажиллагаанд нь дагаж мөрдөх заавар журмыг боловсруулан гаргасан байна.

7. УЕПГ-ын дэргэдэх “Прокурорын Сургалт, судалгааны төв”-ийг энэ онд шинээр байгуулж ажилууллаа. Тус төв нь танхимын болон зайны сургалт зохион байгуулах боломжтой бөгөөд нэг ээлжинд 160 хүн хүлээн авах орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 16 анги, номын сан, уншлагын болон компьютерийн танхим, 40-60 хүнд үйлчлэх цайны газар, 28-30 хүн хүлээн авах дотуур байр, саун душ, биллъярд, теннис, алжаал тайлах өрөө бүхий цогцолбор байдлаар  үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 онд Прокурорын Сургалт судалгааны төв 26 удаагийн 496 цагийн сургалтанд  1520 прокурор, ажилтныг хамруулсан байна.

8. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системд системийн тохиргоог хийж, Эрүүгийн хэргийн бүртгэл, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэл, Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүртгэл, Ял эдлүүлэх ажиллагааны модуль, Удирдлага зохион байгуулалтын модулийн хайлтын системийг нэмэгдүүлж, шаардлагатай тоон үзүүлэлтийг жагсаалтаар гарган харуулдаг хэсгүүдийг оруулсанаар олон төрлийн судалгаа хийх боломжтой болжээ.

9.  2014 оны 4 дүгээр сард Улсын Ерөнхий Прокурорын санаачлагаар  хуулийн төв байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын 7 хэсгийн улсын хэмжээнд томилон ажиллуулж орон нутгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг хийж, шүүхийн тухай багц хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч байгаа асуудлууд, цаашид анхаарах асуудлуудын талаар  санал хүсэлтийг нь сонсож, зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлын талаар зөвлөмж гаргаж, УИХ, Засгийн газар, холбогдох яамдуудад хүргүүллээ.

10. 
УЕПГ-ын ХМОНХАлба прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход анхаарч, эрүүгийн хэргийн шийдвэрлэлт болон бусад ажлын талаар УЕПГ-ын вэб сайтад 301 мэдээ мэдээлэл байршуулж, телевизэд 212, өдөр тутмын сонинд 60, бусад мэдээллийн хэрэгслүүдэд 92 мэдээ нийтлүүлсний гадна  давхардсан тоогоор хэвлэлийн мэдээллийн 243 байгууллага,  ажилтанг оролцуулан хэвлэлийн хурал 13 удаа зохион байгуулж хийжээ.

11. Тус алба сүүлийн 4 жилд хэвлэлээр гарсан мэдээ мэдээлийг нэгтгэн анх удаа “Прокурорын байгууллага – хэвлэлийн хуудснаа” гэсэн эмхтгэл боловсруулан гаргасны гадна  “Ахмад залуу прокуроруудын уулзалт” , “Прокурорын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”, “Прокуроруудын явган аялал, спортын тэмцээн” зэрэг асуудлаар нийт 14 удаа видео мэдээ бэлтгэж , УЕПГ-ын вэб сайтад байршуулсан нь ажлын зөв эхлэл болсон байна.

12.  УЕПГ-ын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивт 1961-2013 оны 78094 хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаа нь  өмнөх оныхтой харьцуулахад 7.2 хувиар өссөн нь тус архивын ажилтнууд ажлын зохих ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна.

13. 2014 онд Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь,  Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Увс аймаг, Хөтөл, Мандал сум, Налайх, Багануур дүүргийн прокурорын газрууд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 айлын албаны орон сууцтай болсон нь прокурор ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн  томоохон ажил болсон байна.

14. Прокурор ажилтнуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх спортоор хичээллэх, бялдаржуулах хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор улсын хэмжээнд анх удаа “Прокурорын байгууллагын ажилтнуудын спортын анхдугаар их наадмыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан явуулж, аваргуудаа шалгаруулсны гадна улсын хэмжээнд “Цэвэр агаар – Саруул ухаан” сэдэвт явган аялалыг нэгдсэн чиглэл удирдамжийн дагуу явуулсан байна.

15.
  Улиран одож байгаа 2014 онд прокурорын байгууллагын гадаад харилцаа шинэ өндөр түвшин гаргах талаар анхаарч ажилласнаар  83 прокурор АНУ, Франц, Унгар, БНТурк Улс, Тайвань, БНСУлс, Канад улсад олон улсын хурал, сургалтанд хамрагдаж, Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч нар ОХУ, БНУзбекстан Улс, БНВьетнам Улс, Австрали, Куба зэрэг улс орнуудад ажлын айлчлал хийж, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх болон хамтран ажиллах талаар санамж бичиг хэлэлцээр байгуулж ажиллаа.

16.
Прокурорын байгууллагын удирдах ажилтныг нэгдсэн зөвлөгөөнийг 2014 оны 11 дүгээр сард аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын орлогч болон сум дундын  прокурорын газруудын ахлах прокуроруудыг оролцуулан өргөтгөсөн байдлаар хийж, прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөө болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлын мэдээллийг нь сонсч ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч, нийт удирдах ажилтнуудыг 7 хоногийн сургалтанд хамруулсан нь боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажил боллоо.

17. 2014 онд Монгол Улсын  Ерөнхий Прокурорын тушаалаар 36 прокурорт прокурорын зэрэг дэвийг,  135 прокурор, ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинээр болон өөрчлөн олгож, олон жил үр бүтээлтэй ажилласан 19 прокурор, ажилтан, өндөр настанг төрийн дээд одон медиалиудаар, 24 прокурорыг “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 18 прокурор, ажилтанг “Прокурорын тэргүүний ажилтан”-аар, 28 прокурор, ажилтанг “Прокурорын хүндэт тэмдэг”-ээр, 6 прокурор, ажилтанг “Жуух бичиг”-ээр, 4 прокурор, ажилтанг “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасан  нь прокурорын байгууллагын хамт олон улиран одож байгаа 2014 онд ажлын амжилт, бүтээл арвинтай байсныг харуулж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • prokuror (112.72.13.13)
    uuniig unshaad ichij uheh shahlaa tsetsegbadam geed zonog abgai bichsen surag baisan mondoo
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • naraa (203.194.118.65)
    uamar cn cnadbar muutai ajiltnuudtai um be dee, nairuulga gej abax um alga, uamar cn nursnuu um, iimerxuu ajlaa gol ajil gej baigaa bol ix l maruuxan ajillaj dee
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 2 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 13 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 6 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 10 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 26 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 10 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 57 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 12 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 53 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 17 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 21 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 26 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 34 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 54 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 56 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 3 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 14 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК