
МУИС-ийн захирал А.Галтбаяр ажлаа өчигдөр албан ёсоор хүлээгэн өгсөн байна. А.Галтбаяр нь МУИС-ийн захирлын албан тушаалыг нэг жил гаруй хугацаанд хашсан бөгөөд энэ хугацаандаа тус сургуулийн шинэчлэлийг эхлүүлсэн нэгэн юм. Түүний хийсэн шинэчлэл нь МУИС-ийн багш нар болон оюутнуудын зүгээс нэлээд шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Уг зөрчил нь МУИС-ийн бүрэлдэхүүн 16 сургуулийг нэгтгэхээс эхэлсэн бөгөөд багш нарын зүгээс түүнийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн хэмээн тайлбар хэлж байсан билээ.
Сэтгэгдэл (7)