
Жил бүр уламжлал болгон Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах ёслол маргааш буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нд Хангайн зөрлөгт болох гэж байна. Уг ёслолын үеэр галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт
тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохиогдох юм байна. Шинэ оны
анхны нар харсны дараа аялагчдын дунд “Гоёмсог цасны баяр” болох ажээ. Монголчууд шинэ жилийн эхний өдөр мандсан нарыг бусдаас урьтаж харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлэгшээдэг.
Сэтгэгдэл (2)