Онцгой байдлын албаны албан хаагчид баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шинэ жилийн баярын амралт маргаашаас эхлээд дөрөв хоног үргэлжилнэ. Тиймээс олон хоногийн амралт, баярын үеэр үүддэг эрсдлээс хүн бүр сэргийлэхийн дээр архи, согтууруулах ундааг хэтрүүлэн эхэргэлхгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
























































