Та хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол дараах хариуцлагыг хуулийн дагуу хүлээх болно. Үүнд:Хэрэв та бусдыг доромжлох оролдлого хийсэн бол:
Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох"
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Хэрэв та бусдыг гүтгэсэн бол:
111 дүгээр зүйл "Гүтгэх"
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Хүлээх хариуцлага нь таньд бага санагдаж байгаа бол, өөрийгөө баригдахгүй гэж бат итгэлтэй байгаа бол энэ нь эндүүрэл юм, ял шийтгэл гэх нэр томъёонд их бага гэж ярих нь өрөөсгөл бөгөөд насан туршдаа таныг дагах бас нэгэн сүүдэр бол ял шийтгэл гэдгийг үргэлж санаарай.


























































Сэтгэгдэл (7)