МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ сарын 2-ны өдөр хуралдаж тус байгууллагын Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тиймээс өнөөдөр түүний орны хүнийг өнөөдөр томилох юм. М.Наранбаатар нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу хэлэлцэн уг зөвлөлийн 12 гишүүний 11-ийн саналаар тус шийдвэрийг гаргажээ. Гэхдээ энэхүү шийдвэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болсон бөгөөд дахин хуралдан, дээрх шийдвэрээ баталгаажуулж, шинэ Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэх аж.
Т.Энхэлээ

























































