Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/363 тоот тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.Энэ хугацаанд:
Нийслэлд гал түймрийн 25, зөрчлийн 24, орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 10, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн 3 дүүрэгт нийт 3 удаа тохиолдож 7 хүн гэмтэж бэртсэн.
Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн 1 дүүрэг, 2 аймгийн 3 суманд нийт 4 удаагийн дуудлагаар ажиллаж 2 хүн аварсан.
Мал, амьтны халварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Өвөрхангай аймгийн Тарагт, Арвайрээх, Зүүнбаян-Улаан, Булган аймгийн Рашаант суманд “Галзуу” өвчний 5 тохиолдол үргэлжилж байна. Сумдын засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн 8 дүүрэг, 7 аймгийн 11 сумаас гамшгийн нөхцөл байдлын тухай нийт 80 дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна. Тоймловол:
2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр
Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 4 дуудлагатай байлаа.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/


























































