Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр маргааш эхэлнэ. 1999 оноос хойш зургаан удаа байгуулж, биелэлтийг нь дүгнээд байгаа энэхүү хэлэлцээрт энэ удаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх дөрвөн бүлэг асуудлыг тусгах юм. Хэлэлцээрийн нээлт өнөөдөр 15:00 цагт Хөдөлмөрийн яамны хурлын зааланд болно. Гурван талт хэлэлцээрийг Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо хооронд байгуулдаг билээ. 

























































