Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Гансүх: “Энержи Ресурс”-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад эртэднэ

2012-1-20
0
ЖИРГЭХ
Тогтвортой байдлын гэрээ биш Хөрөнгө оруулалтын гэрээ юм. Ингэж тодруулахгүй бол үг, үсгээр хөөцөлдөж худлаа хэлсэн болгох гээд байна. Гэхдээ энэ гэрээ нь Тогтвортой байдлын гэрээтэй ижилхэн утгатай. Татварын орчныг тогтворжуулах тухай гэрээ юм. Тухайлбал, одоо төлж байгаа татварыг л төлнө.
    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүхтэй намын болон ҮЗХ дээр ярьсан зүйлийн талаар тодруулан ярилцллаа.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр дээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийх гэж оруулж ирсэн компани ч бий гэж хэлсэн. Түүний хэлсэн үг олны анхаарлын төвд ороод байгаа. Энэ ямар учиртай гэрээ юм бэ?
-Х.Баттулга сайд тийм мэдэгдэл хийсэн. Тодруулж хэлбэл, Тогтвортой байдлын гэрээ биш Хөрөнгө оруулалтын гэрээ юм. Ингэж тодруулахгүй бол үг, үсгээр хөөцөлдөж худлаа хэлсэн болгох гээд байна. Гэхдээ энэ гэрээ нь Тогтвортой байдлын гэрээтэй ижилхэн утгатай. Татварын орчныг тогтворжуулах тухай гэрээ юм. Тухайлбал, одоо төлж байгаа татварыг л төлнө. Татварын хувь хэмжээ нэмэгдвэл түүнийг төлөхгүй, ирээдүйд бий болох ямар ч татварыг төлөхгүй гэсэн утга бүхий гэрээ л дээ. Харин татварын хувь, хэмжээ буурвал түүнийг дагаж мөрдөнө гэх мэтээр заасан байсан.

   "МС8" компанийн эзэмшдэг Ухаа худаг компани энэ гэрээг эхний ээлжинд 30 жилээр байгуулаад цаашид 20 жилээр хоёр удаа сунгах нөхцөлтэйгөөр оруулж ирж байгаа учир 70 жил гэж яриад байгаа юм. Энэ хугацаанд Ухаа худагийн нөөц дуусна л даа. Энэ гэрээг байгуулах асуудлыг Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж байгаа. Сангийн яам бүх яамнаас санал авсны дараа Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д оруулж батлуулах журамтай. Тэр журмын дагуу яамдаас санал авч, манай яам саналаа 2011 оны арванхоёрдугаар сард Сангийн яаманд хүргүүлчихсэн.

-Танай яамнаас эсэргүүцсэн санал өгсөн гэсэн. Үүнийг бизнесийн салбарынхны дажин гэсэн яриа гараад байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тэгсэн. Манай яам энэ гэрээг байгуулахыг эсэргүүцсэн шалтгааныг Х.Баттулга, Ж.Оджаргал гэдэг хоёр бизнесмэний өрсөлдөөн болгож хувиргаад байгаа нь харамсалтай. "Х.Баттулга бизнесмэн учир атаархсандаа гэрээг нь эсэргүүцээд байна" гэсэн яриа гарсан байсан. Үнэн хэрэгтээ Х.Баттулга чинь бизнес хийхээ болиод удаж байгаа хүн. Одоо бол УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд хүн. Тиймээс энэ л байр суурин дээрээс уг асуудалд хандаж байгаа хэрэг. Гэрээ байгуулахыг татгалзсан шалтгаан нь маш ойлгожтой бөгөөд хуулийн үндэслэлтэй. Ухаа худаг гэдэг орд одоогийн зах зээлийн ханшаар дөрвөн тэрбум ам.долларын үнэлгээтэй гарч байгаа. Энэ ордыг "Энержи ресурс" компани 800 гаруй мянган ам.долларын өрөнд авсан. Өөрөөр хэлбэл, "Энержи ресурс" компани Тавантолгойн орд газрыг эзэмшиж байхдаа лицензийн төлбөрт мөнгө төлж байсан нь 800 гаруй мянган ам.доллар болсон юм билээ. Тэр өрөндөө 400 орчим сая тоннын нөөцтэй Ухаа худаг гэдэг ордыг авсныг нь бид буруу гэж үзэж буй юм. Хэрэв үнэхээр л тийм мөнгө зарцуулсан юм бол түүнийг нь аудитын шалгалтаар тогтоох ёстой. Үүнийх нь дараа төр гаргасан зардлыг нь төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Алданги, торгууль тооцоод ч хамаагүй төрөөс мөнгийг нь л төлөх учиртай. Гэтэл өрөнд нь стратегийн орд газар өгчихсөн. Газрын баялаг бол Үндсэн хуулийн дагуу нийт ард түмний баялаг шүү дээ. Тиймээс яагаад ард түмний өмчлөлд байх ёстой байгалийн баялгийг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрыг 800 гаруй мянган ам.долларын өрөнд нэг компанид дур мэдээд өгчихөж байгаа юм бэ л гэж асуусан юм. Хэнд тийм эрх байгаа юм бэ. УИХ-аас 2007 онд 27 дугаар тогтоол гаргаж стратегийн орд газруудыг баталсан. Тэр тогтоолд "Энержи Ресурс" компаний Ухаа худагийн орд орсон байдаг. УИХ-ын 27дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтаар Оюутолгой, Таван толгой зэрэг стратегийн орд газруудад төрийн эзэмших хувь хэмжээг эхний ээлжинд тогтоохыг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл өнөөдөр болтол Ухаа худагийн 50 хувийг төрийн мэдэлд аваагүй л явж байна. Хэрэгжүүлэхгүй юм бол УИХ тогтоол гаргаж яах юм бэ. Тиймээс хуулийн дагуу төр Ухаа худагийн ордын 50 хүртэл хувийг авах шаардлагыг л манай яамнаас тавьсан юм. Тодруулбал Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө төрийн оролцоог тогтоох зарчмын асуудлуудыг шийдэж Ухаа худагийн 50 хүртэлх хувийг төрийн мэдэлд авах ёстой л гэсэн юм. Энэ бол хуулийн дагуу шударга шаардлага гэж бодож байна.

-Тэгэхээр та бүхний тавьж буй шаардлагыг хангасан тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах боломжтой гэсэн үг үү?
-"Энержи Ресурс" компани нь санал болгож байгаа Хөрөнгө оруулалтын гэрээндээ Ухаа худаг ордыг стратегийн ордоос хасуулна гэсэн заалтыг оруулсан байна. Үүнийг л зөвшөөрөхгүй гэж байгаа юм. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг зөрчиж байна гэж үзсэн учир тэр.

-ҮЗХ-ны хурал дээр үүнээс гадна хамтарсан Засгийн газрын сайд, дэд сайд нартаа хэлэлгүйгээр Н.Алтанхуяг дарга хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаагаа зарласан гэсэн яриа ч гарсан. Үнэхээр та нарт хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаагаа хэлээгүй юм уу?
-Энэ тухай ярьсан хүнээс нь асуух ёстой л доо. Гэхдээ би намын ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн гншүүннй хувьд тэр талаар олон нийтэд зарлахаас нь өмнө мэдээгүй байсан гэдгээ хэлмээр байна. Бас сайд нар ч мэдээгүй байсан гэдэг нь ҮЗХ-ны хуралдааны үеэр тодорхой болсон. Үнэхээр намын удирдах байгууллагын гишүүд юу ч мэдээгүй байсан.

-Ардчилсан намын сайд нарын оронд томилох сайд нарын нэрсийг Ардын намынхан тодорхой болгосон. Харин энэ асуудалд Ерөнхийлөгч нэлээд нухацтай хандах хэрэгтэй гэж санууллаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна?
-Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүгнэлт өгдөг хүн нь би биш. Ерөнхийлөгч зарчмын асуудал л ярьсан гэж хэлмээр байна. Ерөнхийлөгчийн байр суурийг би ойлгохдоо аливаа асуудал хуулийн дагуу явах ёстой, түүнээс биш хэн нэгний дураар өөрөөр хэлбэл "Би өндөр албан тушаалтай дарга учир миний хэлснээр л бүх зүйл болно" гэдэг маягаар асуудалд бүү хандаач л гэсэн үг гэж ойлгосон. Тиймээс би Ерөнхийлөгчийн зөв гэж үзэж дэмжиж байгаа.

-Гэтэл Ардын намынхан дүрэм, журмыг зөрччихжээ. Зарчмын дагуу эхлээд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн оронд дараагийн сайд нарыг тодруулаад ч гэх үү. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилох санал гаргасан. Ардын намынхны санал болгосон хүний талаар ямар бодолтой байна?
-Би Ардын намын дотоод асуудалд оролцмооргүй байна. Энэ бол тухайн намынхны дотооддоо л шийдсэн асуудал шүү дээ. Тэгээд ч би Ц.Дашдорж гэдэг хүнийг таних ч үгүй учир тухайн намынхны хийж буй үйл ажиллагаанд дүгнэлт өгөх ёсгүй. Хэрэв тэгвэл жинхэнэ ёс зүйгүй асуудал болно.

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, дэд сайд нь хоёулаа Ардчилсан намынх. Тийм ч учраас хийх гэж санаачилсан зарим томоохон бүтээн байгуулалтыг нь Засгийн газраас гацаах асуудал байдаг тухай Х.Баттулга сайд хэлж байсан. Ийм ямар ажлууд байна вэ?

-Тийм асуудлууд байгаа ч бүгдэнд нь тайлбар өгөх боломжгүй. Хийж бүтээсэн ажил байгаа ч хийгээгүй олон ажил бий. Тухайлбал, 2010 оны зургаадугаар сард Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ дагуу цаасан дээрх ажлууд маш их хэмжээгээр хийсэн байна. Гадаадын зөвлөх компаниуд ирж ажилласан, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, геологи, геодези зураг зүйн ажил хийж, трассыг тогтоож, туршилтын хөрс хуулалтуудыг хийсэн. Хэрэв хангалттай санхүүжилт байсан бол төмөр зам барих ажил аль хэдийнэ эхэлсэн байх байлаа. Санхүүжилтгүйн улмаас л маш их хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагаар бонд гаргаж, энэ ажлыг санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл Хөгжлийн банк маш удаан ажилласан. Оны өмнөхөн л 20 сая ам.доллар дансандаа байршуулсан шүү дээ. Энэ бол хаанаа ч хүрэхгүй мөнгө. Засгийн газрын мөрийн хөтөлбөр цаасан дээр л хэрэгжээд байгаа атлаа энэ мэт байдлаас болж амьдрал дээр буухгүй байгаа юм. Тиймээс энэ асуудал дээр л манай сайд бухимдсан байх. Мөнгө байсан бол цаасан дээрх ажлыг эхлүүлээд тодорхой үр дүнд хүрчихсэн байх байсан юм л гэж харамсаж тэгж хэлсэн байх гэж бодож байна.

-Энэ хүрээнд "Монголын төмөр зам" ХК-ийг байгуулсан. Сүүлдээ хувьцааных нь тодорхой хэсгийг олон улсын Хөрөнгийн биржүүдээр борлуулж төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтыг бүрдүүлье гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-"Монголын төмөр зам" ХК бол 100 хувь төрийн өмчит компани. Манай үндэсний төмөр замын компани байгаа юм. "Монголын төмөр зам" ХК-ийн хувьцааны 49 хувийг олон улсын Хөрөнгийн биржүүдээр борлуулах замаар хөрөнгө оруулалт татаад төмөр замынхаа шинэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг тодорхой хэмжээгээр хангахаар болсон. Энэ ажил амжилттай хэрэгжиж байгаа. "Монголын төмөр зам" ХК-ийн 49 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр худалдах шийдвэрийг УИХ-аас удахгүй гаргах байх.

-"Төрийн компанийн хувьцааны 49 хувийг борлуулахад нь томоохон нэг компани борлуулж буй бүх хувьцааг нь худалдаж аваад "Монголын төмөр зам" ХК "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг шиг хувь заяатай болчих вий гэсэн болгоомжлол их байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?
-"Монголын төмөр зам" ХК-ний хувьцааны 49 хувийг борлуулахаар хязгаарлалт хийж өгсөн учир "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг шиг байдалд орохгүй гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр Монголын Хөрөнгийн бирж болон Хонконг, Лондон, Сингапур зэрэг томоохон Хөрөнгийн биржүүдэд хувьцааг тараан байршуулж худалдаалах зарчим баримтлах байх гэж бодож байна.

-"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувь эзэмших хэмжээ сүүлийн үед асуудал үүсгээд байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Одоогийн байдлаар ОХУ болон Монгол Улс "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50, 50 хувийг хуваан эзэмшдэг. Энэ хэмжээг өөрчилж, Монголын тал 51 хувийг нь эзэмшдэг болох тухай асуудал яригдаж байгаа. Энэ асуудал хэлэлцээрийн шатанд явж байна.

-Та агаарын тээврийн салбарын асуудлыг хариуцаж ажилладаг учир асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. "Монголиан Эйр-лайнес" гэдэг компани "МИАТ"-ийг дампууруулах гээд байгаа юм уу. Энэ компаний цаана Х.Баттулга сайд байгаа юм уу?
-Энэ бол цэвэр гүтгэлэг гэж хэлмээр байна. Х.Баттулга сайд нийгэмд шударга байр суурийг баримтлаад зарчим яриад байхаар өрсөлдөгчдийнх нь хийж байгаа гүтгэлэг юм уу даа. Манай агаарын тээврийн салбарт олон л компани байгаа. Тэдний л нэг шинэ байгуулагдаж байгаа компани юм билээ. Ийм нэг компани агаарын тээврийн салбарт зах зээлийн өрсөлдөөнд орох гэж байгаа юм байна. Чөлөөт зах зээл шүү дээ. Далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр бол чухал ач холбогдолтой салбар. Нэг ч гэсэн агаарын тээврийн компани нэмэгдэж л байвал сайн л байна. Өрсөлдөөн дунд компаниуд хөгждөг. "МИАТ" олон улсын бүх чиглэлд нисдэг дөрвөн том онгоцтой. Олон арван жилийн түүх, боловсон хүчин нь тогтсон компани дөнгөж гарч ирж байгаа компанид ялагдвал одоо яая гэх вэ дээ. Энэ салбарт бид бас зүгээр суугаагүй. Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулаад Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Удахгүй хэлэлцээд УИХ-д өргөн барих байх. Энэ бодлогын бичиг баримтанд "МИАТ" компанийг Үндэсний агаарын тээвэрлэгч компани гэж тодорхойлоод тусгайлан бүлэг гаргаад "МИАТ"-ийг дэмжих бодлогыг оруулсан.

Б.Сарангоо “Улс төрийн тойм” сонин №014/0483/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.21.108.124)
    General corrupsionii khuuheldei
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    battulgiin gariin hvn bolson doo
    2012 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.28.3)
    hahahaha Uhaa Hudag gj company bdag yumuu ene yamar mangar nohor ve
    2012 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.28.3)
    ene maanag yun 50 yriad bg aa yum be 96-g erguulj ogson shu dee 4 huviar yaj iim ih yum buteej baigaag harj bn uu t1-ee hiij chadaj bg-d buu ataarh
    2012 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК