Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн цахим системээр иргэдэд газар өмчлөх ажил бүрэн дууссан байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Нийтдээ таван дүүргийн таван байршилд 15954 иргэнд газар өмчлүүлэх боломжтой байсан бөгөөд нийт 13452 иргэнд албан ёсоор захирамж гарч өмчлөлийн гэрчилгээгээ аваад байгаа аж. Харин дараагийн байршилд Баянзүрх дүүрэгт хоёр, СХД, Багануур, Багахангай дүүрэгт нэг нэг байршилд шалгаруулалт явуулахыг албаны эх сурвалж мэдээллээ.Д.Дуулим


























































