Баянхонгор аймагт ханиад томуугийн өвчлөл газар авч, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй болжээ. Өвчны дэгдэлтийг хязгаарлахад орон нутгаас анхаарч энэ сарын 7-20 хүртэл аймгийн төвийн бүх цэцэрлэгийг түр хугацаагаар хаахаар шийдсэн байна. Харин Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын өвдийн ээлжийн амралт энэ сарын 9-нөөс эхэлж байгаа бөгөөд ахлах ангийн сурагчдын хувьд одоогоор хичээл сургалтыг хэвийн явуулж байхаар болжээ.Д.Дуулим


























































