Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарт 2015 онд хийхээр төлөвлөсөн ажлууд

2015-1-07
0
ЖИРГЭХ

 Нийслэлийн  Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, 2015 оны  Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан  зорилтыг хэрэгжүүлэхээр  экологи, ногоон хөгжлийн салбарт 2014 онд дараахь  ажлуудыг хийхээр  төлөвлөжээ.
 
p19b0sj4hl14veglb18in10hp3be1
    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

Дулааны алдагдал багатай, дулааны эх үүсвэрээ төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан дэвшилтэт технологиор шийдвэрлэсэн амины орон сууц барих, худалдан авах иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах ажлыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх бөгөөд тус ажлыг хэрэгжүүлснээр гэр хорооллыг барилгажуулах ажил эрчимжиж, утаат өрхийн тоо багасах боломж бүрдэнэ.
Мөн “Нийслэлийн агаарын чанарын сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангах ажил хийгдэнэ. Энэ журмын хэрэгжилтийг хангаснаар тухайн бүсэд амьдарч байгаа бүр айл өрх заавал сайжруулсан зуух, боловсруулсан түлш хэрэглэх бөгөөд хэрэглээгүй тохиолдолд зохих хариуцлага тооцох болно.
Жайка Олон Улсын төслийн нэгжтэй хамтран авто машинаас үүдэлтэй агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг авч ажиллана.
 

    Байгаль орчны чиглэлээр


Ой зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд  230 га тайлбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийж, 5000 га талбайд тэмцлийн  ажил явуулна.
Мөн элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу 10 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Ойн менежментийн төлөвлөгөөний дагуу 20 га талбайд ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.
Хүн амын ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор рашаан, булаг тохижуулах, тохижуулсан булгуудын хамгаалалтын хайс, хашааг сэргээн засварлах ажлыг гүйцэтгүүлж, Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн голын эх байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газарт хамгаалалтын хашаа барих зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.
 

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт


Монгол Улсын Их Хурлын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих зарим арга хэмжээний тухай 74-р тогтоолын дагуу арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах  тухай  заалт, Засгийн газрын 2013 оны  Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний  тухай  249-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч 2014 онд  ҮТП-ийн газрын асуудлыг шийдвэрлэж, Эмээлт болон Налайхын Үйлдвэр Технологийн Парк ОНӨТҮГ-ыг байгуулсан. Энэ онд  Арьс ширний үйлдвэрүүдийг  нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хийхээр  нийслэлийн 2015 оны төсөвт 2,5 тэрбум төгрөгийг тусгажээ.
Мөн Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын  үйлдвэрлэлээр  хангах  зорилтын хүрээнд 2014 онд Эрчимжсэн МАА-г хөгжүүлэх  дэд хөтөлбөр болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулсан. 2015 онд эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.  Мөн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Мал хамгаалах сантай хамтран Зээлийн батлан даалтын санг байгуулж, сангаар дамжуулан  ферм эрхлэгч, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах  сургалт, зөвлөмж, үзүүлэх ажлыг зохион байгуулж, цэвэр аюулгүй хүнсний ногоо, эцсийн бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг Австри Монголын хамтын нийгэмлэгтэй хамтран 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
 

    Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр


“Улаанбаатарт үйлдвэрлэв 2015” төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 14 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

    Улаанбаатарт үйлдвэрлэв 2015 хөтөлбөр хэрэгжүүлэх
     Мэдээллийн кластер нэвтрүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх
    Мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгуулах
    Салбарын зөвлөгөөн зохион байгуулна.

    Аялал жуулчлалын бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ зохион байгуулна.                                   
    БНХАУ-ын шилийн гол аймгийн олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
    Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны форум-2015 үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
    Ахмад үйлдвэрлэгч арга хэмжээ зохион байгуулна.
    Кантон файр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
    “Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
    UB BRAND-2015 шалгаруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулна.
    Улаанбаатарт үйлдвэрлэв худалдааны төвийг төслийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллах  бөгөөд  нийт 444 хүнд хүрч ажиллахаар зорин ажиллаж байна.

            Мөн дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгын ажлыг 2015 онд эхлүүлнэ. ЖДҮ эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэх сургалтанд 1220 иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, 2800 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, 3500 орчим үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллахаар зорьж байна.
 

    Мал,  амьтны  гоц халдварт болон халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

 
Нийслэлийн  нутаг  дэвсгэрт   мал,  амьтны  гоц халдварт болон халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх  зорилгоор  давхардсан  тоогоор 1707,1 мянган толгой мал, амьтныг энэхүү арга хэмжээнд хамруулж, хүнсний  аюулгүй байдал, нийгмийн  эрүүл мэндийг хамгаалах  зорилгоор  1637,2 мянган м2 талбайд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ариутгал  халдваргүйтгэл  хийж, мал,  амьтны  халдварт  өвчнийг  оношлох  оношлогоо  шинжилгээнд 6122  толгой мал,  амьтан, хүнсний  аюулгүй  байдлыг хангах  зорилгоор мал, амьтны  гаралтай хүнсний  бүтээгдэхүүн, түүхий эд, цус, шээсний 31087 дээжинд шинжилгээ хийж, баталгаажуулалт  олгохоор төлөвлөөд байна.
Эдгээр мал  эмнэлгийн цогц арга хэмжээний үр дүнд  мал,  амьтны   өвчлөлийг  40 гаруй  хувиар  бууруулж,  хүнсний  аюулгүй  байдал,  нийгмийн  эрүүл мэндийн  байдал  сайжирна.
 

    Налайхад Барилгын материалын Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх чиглэлээр:

Налайхад шинээр нээгдэх Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк нь барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 148-р тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна.
Налайх дүүрэг төдийгүй Нийслэл хот, Төвийн бүс, Монгол улсын ойрын ирээдүйн эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлох их бүтээн байгуулалтанд зүй ёсоор орох уг парк байгуулагдсанаар 5 жилийн дотор Монгол улсын барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, шинээр 1500 гаруй шууд ажлын байр бий болох юм.
2016 оноос эхний ээлжний үйлдвэрүүдийг байршуулж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ онд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дэд бүтцийн зураг төсөв, түр баазын бүтээн байгуулалт болон эхний ээлжний үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалтыг хийх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
 

    Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд


Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк нь 2015 онд  182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөснөөс:

    Паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр;
    103 мгв хүчин чадалтай дулааны станцыг хувийн хэвшлийн 30 тэрбум төгрөгөөр; Хоногт 20000 м3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар;
    Инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор батлагдсан бондны үлдэгдлээс /75 тэрбум/

санхүүжүүлж 2015 оны бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байна.
 

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ нь 2015 онд  Эко танхим, Хүүхдийн номын сан байгуулж, Цагдаагийн талбайн орчны тохижилтын ажлыг хийж, Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
 

    Минж нутагшуулах чиглэлээр

2015 онд Туул голд минж нутагшуулах, эрүүл чиирэг бүл бий болгох зорилт тавин ажиллаж байна
Туул голд минж нутагшуулах ажил 2011 оноос эхэлж, эхний ээлжийн 16 толгой минжийг Зааны голд нутагшуулсан. Цаашдаа Зааны гол болон түүнтэй холбоотой Тэрэлж, Туул голуудад минж нэмж нутагшуулах зорилготой байна. Энэ зорилгын үүднээс Зааны гол, Тэрэлжийн гол, Туул голууд тэдгээрийн эрэг орчмын нутгийн хөхтөн амьтдын зүйлийн олон янз байдал, тархац, байршил, тоо толгойд жил бүр мониторинг судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    1 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 2 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 19 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 26 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 47 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 49 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    5 цаг 55 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 7 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 16 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 17 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК