Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж 1000 бөхөд Ерөнхийлөгчөөр лекц уншуулж албан тушаалдаа үлдэхээр боллоо

2015-1-07
0
ЖИРГЭХ
  Дархлагдсан буюу даргын сандал дээр хадаатай мэт суусан эрхмүүд нэлээдгүй байх юм. Хамгийн гол нь тийм эрхмүүд эрүүл өрсөлдөөн өрнөдөг гэх спортын салбарт нэлээдгүй байх нь хачирхалтай.
Бөхийн өргөө                             Дархлагдсан буюу даргын сандал дээр хадаатай мэт суусан эрхмүүд нэлээдгүй байх юм. Хамгийн гол нь тийм эрхмүүд эрүүл өрсөлдөөн өрнөдөг гэх спортын салбарт нэлээдгүй байх нь хачирхалтай. Жишээлбэл Монголын Үндэсний Олимпын Хорооны дарга Д.Загдсүрэн. Цаг ямагт бөхчүүдээс гомдол, шүүмжлэлийг хүртэж байдаг Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нарыг нэрлэж болно. Д.Загдсүрэнгийн асуудлыг өнгөрсөн оны сүүлээр болсон МҮОХ-ны хурлаар авч хэлэлцээд олонхын саналаар үүрэгт ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Уг хуралд Р.Нямдорж өөрийн биеэр оролцож харагдсан. Тэгвэл энэ удаа МҮБХ-ны "дархан" тэргүүн Р.Нямдоржийн асуудлыг шийдэх цаг ирсэн бололтой. Ойрын үед тус холбооныхон өргөтгөсөн хурал зарлаж асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
             Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хэсэг бүлэг бөхчүүд хэвлэлийн бага хурал зохион байгуулж “Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнийг өөрчлөх нь зүйтэй. Р.Нямдорж хууль зөрчсөн үйлдэл маш их хийж байна. Бөхийн спортын төлөө тэмцэх цаг боллоо” гэх зүйлийг ярьсан. Мөн “Үндэсний бөхийн хөгжил шинэчлэлт” ТББ гэх газраас мөн л адил холбооны тэргүүнийг буруутгаж, ажлаа хүлээлгэх өгөхийг шаардсан юм. Тэгвэл энэ мэтээр бөхчүүд болон бөх сонирхогчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа Р.Нямдорж дахин нэг удаа өөрийн байр сууриа хадгалаж үлдэхээр шийдэв бололтой. Шүүмжлүүлээд буй асуудлуудад өөрийгөө буруугүй хэмээж, түүнийгээ нотлох гэж хичээж эхэллээ.
                   Тодруулбал өнгөрсөн наадмын үеэр хамгийн их шуугиан тарьж, олон нийтийг хооронд нь нэлээдгүй талцуулсан асуудал болох дархан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын цолны эрэмбэний талаар мэдэгдлийг өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар наадмын өмнө дээрх хоёр эрхэм нэг өдөр, нэг цаг мөчид дархан  аварга цол хүртсэн. Бөхийн уламжлал, ёс жудгаа бодвол зүүний магнайд аварга, далай болон даян аварга цолуудыг түрүүлж хүртсэн жижиг хэмээх А.Сүхбат манлайлах ёстой гэж олон хүмүүс үзэж байсан. Тэр ч утгаараа наадмын зүүний магнайд дархан аварга А.Сүхбат гарч дархан аварга Г.Өсөхбаярыг амласан сонин тохиолдол гарсан юм. Харин наадмын дараа дархан аварга Г.Өсөхбаярыг эхэнд  нь эрэмбэлэх нь зүйтэй гэх шийдвэрийг МҮБХ гаргасан. Энэхүү шийдвэрийг нь цолны асуудлаар Р.Нямдоржтой таарамж муутай явдаг А.Сүхбат өлгөж аваад “Цолны асуудалд хамгийн их өртсөн хүн бол би. Хөлсөө хатчихсан байхдаа буюу машин дотроо явж байгаад гэнэтхэн дархан аварга болсон. Энэ мэтээр бөхчүүдийн эрх ашгийг МҮБХ ноцтой хохироодог” гэх зэргээр олон нийтийн өмнө Р.Нямдорж болон МҮБХ-г хатуухан шүүмжлээд авсан. Эдгээр шуугиантай холбоотойгоор бөхчүүд ч эвлэлдэн нэгдээд тэргүүнээ буулгаж авахаар шийдээд байгаа аж.  Энэ мэтээр байдал буруу тийшээ эргэж буйг харсан МҮБХ-ныхон өөрсдийгөө өмөөрөх зүйлийг олон нийтэд нэлээдгүй гаргаж байна. Ямартаа л долоо, найман сарын дараа гэнэтхэн ухаан орсон юм шиг дархан аваргуудыг хэрхэн эрэмбэлсэн тухай мэдэгдлийг сонин хэвлэлээр гаргаж байх вэ дээ.
                       Мөн бөхийн холбооны тэргүүн Ерөнхийлөгчийн дэмжлэгийг  авахыг зорьж байгаа бололтой. Тэрээр ирэх 4-5 сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөр бөхчүүдэд лекц уншуулах гэнэ. Энэ ажлынхаа хүрээнд 1000 бөхөд номын дуу сонсгох зорилготой байгаа аж. Энэхүү саналаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор хүргүүллээ. Яагаад гэвэл жилийн гаруйн өмнө энэ саналаа өөрийн биеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлсэн ч одоог болтол тоогоогүй. Тийм болохоор олон түмний өмнө гуйж Ерөнхийлөгчөө барьц алдуулах бодлоготой шийдвэр. Бас л сонирхолтой шийдвэр. Сонирхол татахуйц сонголт. “Ерөнхийлөгч ба 1000 бөхчүүд” арга хэмжээ магадгүй нийгэмд  хүлээлт ч үүсгэж болох юм. Хамгийн гол нь Ерөнхийлөгч бөхчүүдэд хандаж чухам юу ярих вэ гэдэг ихээхэн анхаарал татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордны индэр дээрээс аварга, арслангуудад “дархан мэх”-ээ заахгүйн лавтай. Төрт ёсны маань бахархал болсон үндэсний бөхийн ёс жудгийн талаар онцгойлж ярихгүй нь тодорхой. Тийм зүйлийг бөхчүүд хэнээр  ч хэлүүлэлтгүй мэдэх хүмүүс. Энэ талаар ярих нь төрийн тэргүүн хүний хийх зүйл ч биш байлтай. Эсвэл 1000 бөхөд Монгол орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал макро болон микро төвшинд хэрхэн нөлөөлж байгаа, бөхчүүдийн амьдралд таналт, хасалт, хэмнэлтийн горим цаашдаа хэрхэн нөлөөлөх вэ. Улс орныхоо ирээдүйн төлөө Ерөнхий сайдын гаргасан уриалгыг хэрхэн дэмжиж ажиллах талаар лекц уншиж болох юм. Эдгээрийн аль нь байсан үнэхээр утгагүй зүйл. Харин үүнийхээ оронд даяар дуурсагдах аваргуудынхаа үнэн үгийг сонссон бол нэн хэрэгтэй мэт. Гэхдээ үүний цаана төрийн тэргүүний дэмжлэгийг авч дахин хэсэг зуур суудалдаа үлдэх санаархал л байна гэж учир мэдэх хүмүүс ярилцаж байна.  МҮБХ-ныхон өөрсдийн ажилдаа үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн бололтой. Гэхдээ нэг хүний эрх ашиг биш, нийтийн эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй гэдгийг бодолцох цаг болсон. Магадгүй хүсэлтийг нь хүлээн авч ардчилсан Ерөнхийлөгч маань бөхчүүдтэй уулзвал холбооныхонд ардчилсан нийгэмд өөрийн тань эрх бусдийн эрхээр хязгаарлагдаж байдаг юм шүү гэдгийг сануулаасай. Суудлынхаа төлөө үхэн хатан тэмцсээр байгаа эрхмүүд одоо болих хэрэгтэй. Бөхчүүд болон бөх сонирхогчдын итгэл найдвар ч аль хэдийнээ алдагдаж гүйцлээ шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • bat (103.229.121.131)
    za naymdorj udahgui zailah bailgui tegehgui bol mongol buh ustlaa
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.131.247.82)
    Nyamdorj odoo boloo sh dee. Amjilttai barildah olon zaluuchuudiig darj bohiig darhan avrgatai baih nohtsoliig bhgui bolgoson. Sain humuusiig bainga darsaar duusgasan daa.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.5)
    Баянмонх ац ганболд 2-т бехийн ергеег егсен бол едийд яг спортын тев ордон шиг ихэнхийг нь хувьчлаад авчихсан хээвнэг сууж байгаа сухбат ч халдвар авчихсан хун харин одоо энэ магнайг л тавьчихвал энэ хэдэн дураараа дургидаг нехдуудийг нам болгоно доо ялангуяа допинг хэрэглэсэн бехчуудийг сухбатаас эхлуулээд цолыг нь хураах хэрэгтэй
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • ZOCHIN (220.245.169.143)
    NYMDORJ GEDEG LUIVARCHIN YAVAL 1 MINUT CH GESEN SUUDALDAA ULDEH VE GEJ NOIRGUI HONOH YMDAA.ICHIH BULCHIRHAI GEJ ESTOI ALGA AA.SPORTIIN BAIGUULLAGIINHAN GEJ HUVIIN YM SHIG AASHLAH YM.OLIMPIIN HOROONII DARGA ENE NYMDORJ YAJ HUNII OODOOS HARJ AJIL HIISEN BOLJ YVDAG BAINA AA. MONGO TCAGAAN NUD NCHAS ULAAN....
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.120.24)
    Нямдорж бол менежмент сайн, болгож бгаа хvн. Ажил авч явах амаргvй. харин Ьехийн ергеег менежментээр авна гэдэг санаагаа л орхичих, холбоондоо л бж байг, тэгээл болоо
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.143.136)
    А Сухбат эхнэрээ солидог эрчуудийн холбоо байгуулаад тэргуун нь болооч богсоороо толгой хийсэн оровдолтэй амьтан
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • MD (202.21.113.140)
    Хөлдүү бөхчүүд
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.153)
    Darkhan avargaas umnukh bukh tsol ermbetei bolson. jishee ni 2000 ond aimgiin arslan bolson hun 2001,2002 onuudad 2 udaa turuulsen hurts arslangiin umnu turuulj arslan avsanaaraa bi chinii urd zogsono gej helehgui biz dee....bukh ym amjiltaaraa ermbelj yavj bgaa tegeheer Usuhbayar yaltgui turuulj am avna.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.41.146)
    bohiin orgoo baihgui bariagui bsan bol bohiin holboo gej bhgui bsan bol ta nar yu gej hutsah ve yum hiisen hiij bgaa negnee ingej hoolnoos ni yas bulaah met aashildag archaagui hulgaich nar ene mongold suulin ued ih boljee nim dorj davaanyam danzan dagvasuren nar bol ene holboog baiguullga bolgoj hogjuulj chadsan shuu de SUHBAT met ni zuugeer l huunee erguuleed tenegteed yavj bai mongoliin TBB baiguullgauudaas hamgiin sain menegmenttei ni bohiin holboo shuu de tegej yariv*****
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Bi (112.72.13.2)
    Avarguud yahvee uchraa olno. Nyamdorj novshiig zailuulah yostoi
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • монгол хүн (103.9.90.98)
    улсын наадамд 4 удаа түрүүлж байж дархан аварга болсон нь эрэмбээр илүү юү эсвэл 3 түрүүлсэн нь эрэмбээр илүү юү. Нямдорж гуайд зовж шаналж, зүтгэж ядарж бүтээн бий болгосон зүйлсээ өөр зорилготой, шуналын нүдтэй хүмүүсээр сүйтгүүлэх нь харамсалтай байгаа болохоос өөр хоргодоод байх шалтгаан байхгүй байх.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • бөх сонирхогч (222.106.184.11)
    Сүхбат аварга цолтой л болохоос эр хүний мөс жудгаар ч харин нэг хөлийн чигчээ хурууны дайтай амьтан гэдгийг Монголчууд бүгд мэднэ. Нямдорж гуай ч одоо болсон ш дээ, Монгол түмний соёлын том өв болсон Монгол бөхийн ёс жудгийг мэддэг, төлөв төвшин, нуруутай хүн л энэ холбоог удирдах ёстой. Баянаа аварга, Сүхбат аварга, Дуламсүрэн начин, ац Ганболд мэтийн алиа нөхдүүдээс Нямдорж нь арай дээр байхаа.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • buh (150.129.142.22)
    Бөхийн өргөө г авах сонирхолтой хүмүүсийн л явуулга. Түүнээс биш бөхчүүдийн төлөө, үндэсний бөхийг хөгжүүлэхийн төлөө ингэж зүтгэж байгаа хүмүүс биш шүү дээ. Спорт сургалтын төвийг Баянмөнх аваад өөрийн шонхор дээд сургууль болгочихсон. Зочид буудал тамирчдын сэргэлтийн төвийг Ац хэмээх Ганболд аваад "Янхны газар" болгосныг бөх болон бүх спортынхон мэдэж байгаа одоо тэд "Бөхийн өргөө"-г юу болгох гээд байна. Бөхийн холбооны тэргүүнийг лав эдгээр цагаандаа гарсан луйварчидад л лав өгч болохгүй. Сүхбат одоо цадаж ханамаар юм. Олимп сургуулийн барилга. Урд Богд хайрхан уулын их том ам гээд бөхийн нэрээр хөлжсөн чинь багадаа юу. Бас архины үйлдвэр ч бий. Нөгөө олон авгайдаа өгөх гэсэн юм уу. Баянаа чи социализмын үед л Мөнх бат аваргатай жөтөөрхөлцсөн, одоо бөхийн холбоотой чи энэ монгол бөхийг амар амгалан байлгах арга алга уу. Нүгэл чинь нүдээр чинь гарна шүү
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zocin (88.156.14.176)
    ene hyn zailuul ui hiisen geed l alban tyszaaldaa hordodood baigaA UM BOLDOO,HAANII ALBA HALAATAI GEJ MEDDEGGYIL HYN BAINADAA
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.192.146)
    Мэнгэнд нь хор шахаад хагалах юмсан
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.70.41.146)
    bohiin orgoo baihgui bariagui bsan bol bohiin holboo gej bhgui bsan bol ta nar yu gej hutsah ve yum hiisen hiij bgaa negnee ingej hoolnoos ni yas bulaah met aashildag archaagui hulgaich nar ene mongold suulin ued ih boljee nim dorj davaanyam danzan dagvasuren nar bol ene holboog baiguullga bolgoj hogjuulj chadsan shuu de SUHBAT met ni zuugeer l huunee erguuleed tenegteed yavj bai mongoliin TBB baiguullgauudaas hamgiin sain menegmenttei ni bohiin holboo shuu de tegej yariv*****
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (202.70.46.206)
    Хннн хүзүүгүй ***** хүүрээ уншдагийн. Бөхийн талаар бол бүр ойлголтгүй ***** ш дээ. Энэ муу Нямдолдой долдойтох хүнээ олж дээ. Монгол бөхийн хийморь лундааг гутаасан өмхий дүрвэд. Таарсан таар шуудайнууд ч бол доо.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    Улсын наадамын амжилтаар нь эрэмблэх хэрэгтэй. Дархан аварга дархан аваргаа амлана гэдэг нь дархалсаны хэрэг байхгүй болгоод байна. Зайлшгүй тохиолдолд амлаж болно гэсэн заалт оруулаач
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Zochin (150.129.141.92)
    Nyamdorj guia buhiin holboog avaad yavchih shan hvnd ni ugie geheer Svhbat tergvvtei heseg bvleg malnuud hor nairuulj hob hutgaad hural tsuglaanaa vimvvleed ner devshigchidiig daramtlaad bdagiimaa .. Svhbataar udirduulsan ajil ajil bolohuu salsan niilsen heden avgai hvvhdiinhee uchriig olood yavj bai l da
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (124.158.109.215)
    toriin nertei buh l salbariig huviin um shig sandailj suusan nohduud ih baina ... iim humuus tetgeveriin huuli uilchlehgui baina .. SAIHAN BOLOVSROLTOI ZALUUST NI AJIL OLDOHGUI BAIHAD ZARIM NI TETGEVEREE AVAAD DAVHAR TORD AJLAAD YAVAH UM .. UUNIIG SHIIDEH CAG BOLJEE...
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.130)
    ЭНЭ ЗӨНӨГ ПЯЗДА ОДОО БОЛИОСОЙ.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (124.158.78.115)
    Энэ бөхийн өргөөний асуудал бөхийн хурлаараа шийдэх хрэрэгтэй Батэрдэнэ Ц.Баасанжав нарын нөхдүүд хууль санаачлан барьсан байдаг тухайн үедээ их хэл ам болж байсан энэ Нямдорж гэдэг хүн монгол бөхийг гутааж бана Уг нь дээр үед шүүхийн шийдвэрээр шийдсэн байдаг Б.Батэродэнэ аварга их хутгалдаж бас л гай тарьж байгаа шүү зарим бөхчүүдийн цолны давааны билүү мөнгийг өгдөггүй ер нь бол хурлаа хийгээд шийдвэрээ гарга журамдүрмээ дахиад үз
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.121.86)
    таарсан таар шуудайнууд... өдөр болгон тэднийг тэнд нь цуглуулаад лекц уншуул ... ард түмний амьдралд хор ч болохгүй хоол ч болохгүй
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зальт (103.26.192.146)
    этгээд юм. бас ерөнхийлөгчийг аргалж байж суудалдаа үлдэх арга
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Nyamka (103.14.36.18)
    Нямдорж тэргүүн гуай таны наад 1000 бөхчүүд дотроос чинь Ерөнхийлөгчийн унших лекцээс ойлгох 10 бөх , түүнийгээ амьдрал дээр ажил хэрэг болгох бөх 3 гарвал маш том үр дүн гэж та хүлээж аваарай! Учир нь та өөрөө бөхчүүдээ мэдлэг боловсролгүй, харанхуй бүдүүлгээр нь хэвлэлийн хурал дээр дуудаад байсан санагдах юм. Ажлын агрз дөө, тийм завтай Ерөнхийлөгч ч гэж бас хаана байлаа. Тэрний оронд хэдэн Дархан аваргуудаараа, ялангуяа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Бадмаанямбуу гуайн хүүгээр хэдэн үг хэлүүлвэл танай бөхчүүдэд том хүндлэл болно.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.40.97.70)
    Бөхийн өргөөг р.Нямдоржийн хөрөнгөөр бариагүй. Төсвөөс 1998 он 800 сая төгрөг гаргаж барьсан. Төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан БӨХИЙН өргөөг нэг хүн буюу Р.Нямдорж эзэгнэж бүр зайдагнаж болохгүй. Р.нямдорж нэг үе бөхийн өргөөний тэргүүн байсан одоо бол буг болсон байна. Өргөөн шургалсан бугийг номын шидээр буюу бүх бөхчүүдийн хурлаар хөөн зайлуулах хэрэгтэй. Р.Нямдорж энэ албан тушаал дээр үнэмлэхүй амьжилт гаргаж удаан 25 жил сууж байгаа нь нийгэмд муу жишиг тогтоход том нөлөө үзүүлж байна. нэг үгээр хэлбэл төсвийн хөрөнгийг ашиглаад амьдарлаа дээшлүүлэх хэрэгсэл болгож болохгүй. Бөхчүүдээ БӨХИЙНхөө өргөөний төлөө тэмцэхтүн
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
    • Ёс төр, өв уламжлал, бөхийн жудаг, нэр хүндийн төлөө л тэмц. Бөхийн өргөөний төлөө тэмц гэсэн шуналын шүлсээ бүү үсчүүл. Хурал цуглаанаа хийгээд, ёс журмаар нь тэргүүнээ сонго. Сонгогдсон бол Нямдорж ч бай, 30 жил даргалж байгаа ч бай хамаагүй үүргээ гүйцэтгэж, ажлаа хийх эрхтэй. Нямдорж нь тийм л муу хүн юм бол өөр сайн хүнээ зөв сонгоод ажиллуул.
      2015 оны 01 сарын 07
  • Барга (112.72.13.33)
    Нямдорж моод биш болсон, олон түмэн түүнээс уйдаж байна. Монголчууд уйдамтхай. Үүний зэрэгцээ А.Сүхбат гэж бас нэг өвчит гарч ирээд байгаа бололтой, тэр хар тамхи, хүн өшиглөх, дураараа зодог тайлах зэрэг монгол бөхөд байхгүй муу бүхнийг хийдэг хүн. Түүнийг бөхийн байгууллагын оргилд гаргаж огт болохгүйг бөхийн орчин мэднэ бизээ!!!
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
    • Өвгөн
      Хорт зөнөг Баянмөнхөөс муу санаа, хор найруулгын халдвар авч хэрүүл, хүүхэн хоёроос өөр мэдэх юмгүй болсон шуналт хар Сүхбат болоо Баянмөнхийг даган далдаганагчдын явуулга л монгол бөхийг хувааж, талцуулсныг бид бүгдээрээ мэднэ.Хасу ч бил үү бас нэг бөхийн төрөл маягийн юм санаачилж давхиад хол явахгүй болохоор эргээд бөхийн өргөөний хэрүүлээ давтаж эхэллээ. Төрийн тэргүүн хэнд ч лекц унших эрхтэй. Тэгэх тусмаа бөхийн цолыг зарлиглан олгох эрхтэйн хувьд монгол бөхчүүдэд ёс суртахуун, үндэсний уламжлал болон хууль дүрэм, нэр төрөө эрхэмлэж явах талаар ярих эрхтэй бөгөөд нарийн яривал бүр үүрэгтэй. Түүнчлэн ард түмний эв нэгдлийн билэгдэл мөний хувьд хагарч талцсан, хов хэрүүл хөөцөлдсөн бөх хэмээх эрхмүүдэд хэлэх, сануулах, анхааруулах юм байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгч бөхчүүдтэй Монгол бөхийн өргөөнд уулзалт хийж үгээ хэлэх эрх, үүрэгтэй. Харин Нямдорж сонгуульт ажлаа цааш хийх эсэх нь Бөхийн Холбооны дүрмээр л зохицуулагдах асуудал. "Өмхий дүрвэд" байна уу, "эргүү халх" болно уу, "муйхар буриад" сонгогдоно уу ямар ч хамаагүй зүйл. Дүрмээрээ л болог.
      2015 оны 01 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    48 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    1 цаг 52 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    1 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    2 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 43 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    3 цаг 58 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 3 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 12 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 20 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 40 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 42 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    5 цаг 49 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 0 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 9 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК