МҮОНРТ-ийг ажлын хэсэг гаргаж шалгуулахаар болжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболдын гаргасан саналтай холбогдуулан ийнхүү МҮОНРТ-ийг шалгуулахаар болсон юм. Өмнө нь 2013 онд тус байнгын хорооноос ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад зөвлөмж хүргүүлжээ. Гэвч зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан тус байгууллагын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг нөхөн томилох үеэр харагдсан. Тиймээс дахин ажлын хэсэг томилох нь зүйтэй гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзжээ.

























































