Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө өгнө гэхийн оронд хаана, тараана гэж байгаад эрдэмтэд бухимдсаар байна

2015-1-07
0
ЖИРГЭХ

uls_54acbef1a27a7_1    Улсын хөгжлийн тулгуур нь Шинжлэх ухааны ололт гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг. Харин Монголд бол улс төрчид уран яруу үгээр улсыг хөгжүүлнэ гэсэн ойлголттой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийг хямралаас гаргахын тулд авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь  төсвөөс санхүүждэг шинжлэх ухааны  хүрээлэнгүүдийг их сургуулиудад нэгтгэх алхам. Тэрбээр энэ тухай,  “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна”  гэж чуулганы индэр дээрээс онцолсон нь олон докторуудын дургүйг хүргэсэн.

Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байгаа эрдэмтэн доктор, эрдэм шинжилгээний ажилчид дуугүй суусангүй. Ерөнхий сайдыг дээрх үгээ буцааж авахыг шаардаж Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж олон хүний нүдийг орой дээр нь гаргах шахав. Өөрөөр хэлбэл, ийм олон эрдэмтэдтэй гэдгээ ард иргэд маань тэгэхэд л мэдэрсэн болов уу. Арга ч үгүй биз өдөр бүр нээлт хийдэг. Хийсэн нээлтээ амьдралд хэрэгжүүлэх гэхээр төсөв хөрөнгөгүй учраас дөрвөлжин өрөөндөө химийн томьёо бодож, хэдэн хуудас цаас бичихээс өөрөөр ил гардаггүй эрдэмтэн бүрийг олон нийт яаж ч олж харах билээ. Тэдэнд улс төрчид шиг уран яруу үг хэллэг байхгүй. Үзүүлж харуулна гэхээр хэдэн судалгааны материал, туршилтын бага сага зүйл л бий. Хөгжүүлэлтийг нь төр нь хийдэггүй шинжлэх ухааны хөгжил монголд байна.

Академчдийн тайлбарлаж байгаачлан, Ч.Сайханбилэгийн нүд үзүүрлээд байгаа шиг тоо томшгүй олон хүрээлэн монголд байхгүй аж. Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор эрдэм шинжилгээний байгууллагуудыг цөөлсөн бөгөөд одоо идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг  төрийн өмчийн 40 орчим хүрээлэн байдаг бололтой.  

Түүнчлэн дээр дурдсан 40 гаруй хүрээлэнгүүд нь одоо ч ШУТИС-ийн харьяанд байдаг ба удирдлагыг нь ШУТИС-ийн захирал томилдог атал ШУА-ийг их сургуулиудад тараана гэх Ч.Сайханбилэг сайдын хэлсэн үгийг академчид маань “Өөрийнх нь юмыг өөрт нь өгнө гэдэг нь юу гэсэн үг юм бол” хэмээн гайхширсан удаатай. Асуудлыг ул суурьтай судлахгүй ард олонд таалагдах гэж мухайрладаг улс төрчийн үйлдэл эрхэм Ерөнхий сайдын үг болчихов уу? гэх асуултыг эрдэмтэд өөр хоорондоо тавьж сууна.

ШУА-ийн зүгээс Засгийн Газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дотор улсын төсвийн нэг ч байгууллага байхгүй гэдгийг онцолж буй. Тэд бүгдээрээ улсын захиалгаар зарласан төсөл, уралдаад, шалгарч  санхүүжилтээ олж  авдаг байна. Уг санхүүжилтийнхээ хүрээнд  судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн дийлэнх нь гадаад хамтын ажиллагаанаасаа нэлээд хөрөнгө босгож үндсэн ажилдаа зарцуулдаг гэнэ.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд улсын төсвийнхөө тодорхой хэсгийг Шинжлэх ухааны хөгжилд зарцуулах хууль эрх зүйн зохицуулалтай байдаг. Тухайлбал өндөр хөгжилтэй улсын хувьд ДНБ-нийхээ 1-3 хүртлэх хувийг шинжлэх ухааны хөгжилд тусгайлан зарцуулж байна. Тодруулбал Япон улс гэхэд ДНБ-ний 1,2 хувийн жил бүр шинжлэх ухаандаа хөрөнгө оруулдаг. Тус орны эдийн засгийн чадамжтай нь харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Шинжлэх ухаандаа хамгийн их хөрөнгө оруулдаг орон бол Израйл. Тус улс нь ДНБ-нийхээ 3 хувийг зарцуулдаг байна. Гэтэл Монгол улсын хувьд ДНБ-ний 0,29 хувь чүү ай хүрч байгаа юм. Ганцхан жишээ хэлэхэд 2011 онд шинжлэх ухаанаа хөгжүүлхийн тулд 300 сая төгрөгийг зарцуулж байжээ. Уг мөнгөөр ямар ололтыг хэн гэдэг эрдэмтэн гаргах вэ? энэ л асуудлын гол дэнс нь юм. 2014 оны 5 сард УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлсэн улс өрсөлдөөнд хүчтэй ордог юм байна. Монгол улс цөөн тооны тодорхой шинжлэх ухааны эрчтэй хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй гэсэн санааг хэлж байлаа. Ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхайг түшиглэсэн шинжлэх ухааны хөгжлийн нэн тэргүүнд эрчтэй хөгжүүлэх нь зөв гэсэн санааг тухайн үед онцолж байсан санагдана.

Гэтэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх бус харин ч газрын хөрснөөс арчих бодлогыг Шийдлийн Засгийн газар явуулж эхлэв бололтой. ШУА-ийн хүрээлэнгүүдийг тарааж их сургуулиудад нэгтгэнэ гэх энэ  мэт дуулиан намжаагүй байхад өчигдөр ШУА-ийг гарцаагүй тараана гэдгийг батлах мэт дахин нэг мэдээлэл цацагдав.

Тэр нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох санал гарч байсантай ижил ШУА-ийн хүрээлэнгүүдийн  байрыг ч мөн адил хүүхдийн эмнэлэг болгох тухай санаачилга.Тус саналыг  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гаргасан агаад Төрийн өмчийн хорооноос үүрэгдэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хүрээлэнгүүдийн байрыг үзэж, үнэлгээ хийж эхэлсэн сурагтай.

Нийтлэлч С.Молор-Эрдэнэ “Улстөрчид санхүүжүүлэхгүй бол шинжлэх ухаан хэзээ ч хөгжихгүй”гэж саяхны нэгэн нийтлэлдээ дурдсан байна билээ. Гэтэл шинэ Засгийн газар Шинжлэх ухаанаа хөгжүүлэх нь бүү хэл орон байрыг нь дээрэмдэж, хүрээлэнгүүдийг нь тараахаар эрмэлзэж буй энэ мэт үйлдлээс харахад манай шинжлэх ухаан хэзээ ч хөгжихгүй нь бололтой.  Шинжлэх ухаан хөгжөөгүй цагт улс хөгжихгүй. Манайх шиг түүхий эдийн хангамж орны хувьд дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд ялагч байхын тулд шинжлэх ухаанаа хөгжүүлэх ёстой. Тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүний хөжглийг шинэ шатанд гаргах боломжийг эрдэмтэд л үүсгэнэ. Харин тэрхүү санал санаачлагыг хэрэгжүүлэх хөрөнгийг төр санхүүжүүлэх учиртай. Гэтэл тийм нөхцөл боломж өнөөдөр огт алга. Харин ч хөрөнгө өгнө гэхийн оронд хаана, тараана, татан буулгана, барилгыг нь авна гэдэг мухайрлал улс төрчдийн үзэмжээр шийдэгдэх болжээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    48 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    1 цаг 52 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    1 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    2 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 43 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    3 цаг 58 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 3 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 12 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 20 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 40 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 42 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    5 цаг 49 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 0 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 9 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК