Увс аймагт 20 ортой хүүхдийн эмнэлэг өнөөдрөөс эхлэн шинээр үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээлсэн байна. Тус эмнэлгийн ерөнхий эмчээр хүүхдийн эмч Д.Наранцэцэг ажиллах юм байна.Дашрамд дурдахад, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг 40-өөд ортой аж. Тиймээс ханиад, томуу зэрэг улирлын чанартай өвчлөлүүдийн үед улсын эмнэлэгийн ачаалал нь улам нэмэгддэг байна.


























































