Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 886 зөрчил гарчээ. Үүнээс улаан гэрлэн дохионы 325 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 563 зөрчил бүртгэгдсэн байна. "Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байгаа юм гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.




























































